Дэлхий дахинд
ОХУ, АМЕРИКИЙН ДИПЛОМАТУУДЫГ ХӨӨНӨ ГЭВ
Москвад гурван жилээс илүү хугацаагаар ажилласан АНУ-ын Элчин сайдын яамны зарим ажилтан энэ 2022 оны нэгдүгээр сарын 31 гэхэд ОХУ-аас гарч явах ёстой гэж Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова мэдэгдсэн байна. Үүний өмнө Вашингтон бас оросын 27 дипломатчийг 2022 оны нэгдүгээр сарын 30-ны дотор эх орондоо буцахыг шаардсан юм. “Америкийн шаардлагаас үүдээд бид бас яг тийм хариу барихаар шийдвэрлэж байна. АНУ-ын ЭСЯ-ны Москвад гурван жилээс илүү хугацаагаар байсан ажилтнууд ирэх 2022 оны нэгдүгээр сарын 31 гэхэд Оросыг орхих ёстой” гэж Захарова хэлжээ.
Энэ бол Оросын сонголт биш “АНУ-ынхтай адил үйлдэл”, өнгөрөгч 2020 онд Төрийн департамент бас Вашингтон дахь Оросын ЭСЯ, Нью-Йорк, Хьюстон дахь Ерөнхий консулын газарт ажиллагсдад тэнд ажиллах томилолтын ийм хугацааг гурван жил гэж хязгаарлаж байсан юм гэж тэр онцолжээ. “Ирэх оны долдугаар сарын 1 хүртэл вашингтон энэ гурван жилийн хугацаанаасаа татгалзахгүй бол дахиад маш олон ажилтан буцах болно” гэж Захарова хэлсэн байна.
Өнгөрөгч дөрөвдүгээр сард Вашингтон оросын эсрэг хоригоо өргөтгөн арван дипломатчийг буцаасан. Орос хариуд нь АНУ-ыг нөхөрсөг бус орны жагсаалтад оруулан Элчин сайдын яаманд нь орос болон гурав дахь орны иргэн ажиллахыг хориглосон юм.
Америкийн дипломат газрынхан үүнийг ажилтнуудаа танаж, үүнээс болоод консулын үйлчилгээг бүрэн хэмжээгээр үзүүлэх боломжгүй боллоо гэж мэдэгдсэн юм. Үнэхээр ч тавдугаар сарын дундаас орос иргэд цагаачлалын бус виз авах нь тасалдсан.
Зургадугаар сард ерөнхийлөгч Владимир Путин, Жо Байден хоёр Женевт уулзсаны дараа Москва, Вашингтон хоёр Элчимин сайдын яамдын ажиллагааг хэвийн болгох талаар ярилцаж эхэлсэн ч ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр бол энэ үйл явц Орост шахалт үзүүлэх гэсэн АНУ-ын оролдлогоос болоод “урагш ахихгүй” байгаа гэнэ.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна