Эдийн засаг
Л.ХАЛТАР: ЧИНГЭЛЭГ ТЭЭВРЭЭР АЧАА НЭВТРҮҮЛЖ ЭХЛЭХ ХУГАЦААГ БНХАУ-ЫН ТАЛААС МАНАЙД МЭДЭГДЭНЭ

ЗТХ-ийн сайд Л.Халтар Замын-Үүд, Эрээний боомт дахь нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө./2021.12.06/
Тэрбээр “Урагшаагаа чиглэсэн тээврийн урсгал хүндрэлтэй байна. Ялангуяа авто боомтууд дээр автомашины тоо хязгаарлагдсан. Экспорт, импортод чухал нөлөө үзүүлдэг Замын-Үүд боомтын хувьд БНХАУ-ын тал задгай ачсан нүүрс, төмрийн хүдрийг түр хугацаанд татан авахаас татгалзсан. Зөвхөн чингэлэгтэй тээврээр авна гэдэг асуудлыг тавьж байна.
Замын-Үүд, Эрээний авто замын боомт хаагдаад тодорхой хугацаа өнгөрчихлөө. Энэ долоо хоногт нээгдэнэ гэсэн өөдрөг бодолтой, бэлтгэл ажлаа хангаж байна. ЗТХЯ, холбогдох байгууллагын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг Замын-Үүдэд долоо хоног ажиллаад, өчигдөр ирлээ.
Дундын бүс дээр цаанаас орж ирэх чингэлэгтэй ачааг шилжүүлж ачих бэлтгэл ажил Монголын талынх үндсэндээ бүрэн болсон. Цаанаас хоёр ширхэг калмарыг оруулж ирлээ. Дундын бүс дээр барьсан чингэлэг шилжүүлж ачих талбай дээр айлын талаас камержуулах, гэрэлтүүлгийн ажлыг хийлээ.
Манай талаас цаанаас дундын бүсээс татаж аваад Улаанбаатар руу тээвэрлэх тээврийнхээ хөлсийг тээвэрчидтэйгээ боломжийн хэмжээнд тохироод ажил эхлүүлэхэд бэлэн болсон. Мөн шууд наашаа биш, Замын-Үүдээр төмөр замд шилжүүлж ачихад бүс нутгийн логистикийн төв болон Улаанбаатар төмөр замын ашигладаг, шилжүүлэн ачих байгууламж дээр шилжүүлж ачих нөхцлүүдийг бүрдүүллээ.
Амархан гэмтэж муудах ачаа бараануудыг тээвэрлэх зорилгоор манай тээвэр логистикийн компаниуд, ачаа импортлогч компаниуд 40 орчим хөргүүртэй буюу тогтмол градустай машинуудыг бэлдсэн.
Хил гаалийн асуудалд оролцох ёстой байдаг бүхий л газрууд оролцож, чиглэл чиглэлээрээ ажлаа хийлээ. Одоогийн байдлаар БНХАУ-ын Эрээн хотын талаас хэзээ хилээ нээх вэ гэдэг дээр тэдний саналыг хүлээж байна. Айлын талаас тодорхой асуудлуудаа үндсэндээ бүрдүүлсэн гэж ойлгож байна. Бид Эрээн дэх Монголын Консулын газраас байнга мэдээлэл авч ажиллаж байна” гэв.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.
-
Нийгэм8 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Энтертайнмент5 цаг өмнө
Улсын аварга О.Хангай бөхчүүдийн чансааг тэргүүлж байна
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Улс төр10 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм10 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм10 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ