Дэлхий дахинд
ХАЙТИД ГАРСАН ОСЛЫН ҮЕЭР АСГАРСАН ШАТАХУУНААС АВАХ ГЭСЭН 60 ХҮН ШАТАЖ, АМИА АЛДЖЭЭ
Өчигдөр өглөө Карибын тэнгисийн Хайти арал улсын Кап-Хайтиен хотод шатахуун тээвэрлэж явсан автомашин осолдох үеэр олон хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарчээ.
Гудамжинд асгарсан шатахуунаас савлаж авах гэсэн хүмүүсийг бөөгнөрөх үеэр осолдсон автомашин дэлбэрсний улмаас 60 хүн шатаж, амиа алдсан байна.
“Одоогоор амиа алдсан хүний тоо 60 хүрээд байна” гэж Кап-Хайтиен хотын дэд дарга Патрик Алмонор мэдээлжээ. Ослын газраас цогцос илрүүлэх ажил үргэлжилж буй тул хохирогчдын тоо цаашид нэмэгдэх магадлалтайг тэр бас хэлсэн байна.
Дэлбэрэлтийн үеэр ихэнх нь амьдаараа шатаж, цогцос нь танигдахын аргагүй болсныг гэрчүүд мэдээлжээ. Осол гарсан гудамжинд оршдог 20 орчим айлын орон гэр бас шатсан байна.
Амиа алдсан хүмүүсээс гадна биеийн 60-аас дээш хувь нь түлэгдсэн 40 орчим өвчтөн хүргэгдэж ирсэн тухай ойролцоох эмнэлгийн төлөөлөгч мэдээлжээ.
Хайти улсын ерөнхий сайд Ариэл Анри энэхүү осолтой холбоотойгоор үндэсний хэмжээнд гурван өдрийн гашуудал зарласан байна.
Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг Хайти өөрийн дотоод хэрэгцээгээ бүрэн хангах эрчим хүч үйлдвэрлэж чаддаггүй. Хамгийн сайн хангамжтай нийслэл Порт-О-Прэнс хотод ч өдөрт хэдхэн цагийн хугацаатай цахилгаан түгээдэг юм.
Тиймээс тус улсын айл өрхүүдийн ихэнх хэсэг генераторын тусламжтай цахилгааны хэрэгцээгээ хангадаг байна. Гэвч бензин шатахууны хомсдол үүнд нь бас саад болдог.
Орон нутгийн гэмт хэргийн бүлэглэлүүд шатахууны түгээлтэд хяналт тавьдаг нь хомсдол үүсэх гол шалтгаан болдог ажээ.
Сүүлийн саруудад шатахуун түгээгч автомашинуудыг дээрэмчид барьцаалсан арав гаруй хэрэг гарсан байна. Гэмт этгээдүүд барьцаалсан шатахуунаа эзэдтэй нь мөнгөөр солилцдог юм.
Даваа гарагт Хайтийн нийслэлд иргэд шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал зохион байгуулж байв. Таван сарын өмнө Хайти улсын ерөнхийлөгч Жовенел Мойсе гэртээ байхдаа хөлсний алуурчдын гарт алагдсан нь улс төр, эдийн засгийн хямралыг улам гүнзгийрүүлжээ.
Уг аллагыг мөрдөх явцад олон арван хүнийг баривчилсны дотор хууль хүчний байгууллагын дөрвөн өндөр албан тушаалтан байгаа юм. Аллагын үеэр ерөнхийлөгчийн ордныг хамгаалж байсан цагдаа нараас ганц ч хүн шархдаагүй нь анхаарал татаж байна.
Тиймээс аллагыг хэн захиалсныг олж тогтоох ажил мухардаж болзошгүй болжээ.
Эх сурвалж: AFP
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм6 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм6 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд5 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ