Эдийн засаг
Б.ЖАВХЛАН: ГУРВАН ХУВИЙН ХҮҮТЭЙ ЗЭЭЛИЙГ ИРЭХ ОНД НЭГ ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газраас хэрэгжүүлж байгаа ажлын байрыг нэмэгдүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх гурван хувийн хүүтэй зээл нэг их наяд төгрөгөөр үргэлжилнэ. Цар тахлын хуулийг зургаан сараар сунгая гэж байгаа. Хуулийг нь сунгая гэж байгаа болохоос биш өнөөдрийн хувьд заалтуудыг хөндөөгүй.
Нэг заалтыг хөндөж оруулахаар боллоо. Энэ нь төсвийн ерөнхийлөн захирагч нар шаардлагатай болсон тохиолдолд урсгал хөрөнгийн зардлыг хоорондоо зохицуулалт хийж болно гэж өмнө нь байсан. Долдугаар сарын 1-нд хийсэн өөрчлөлтөөр үүнийг УИХ-аар оруулж шийдвэрлэнэ гэсэн нэмэлт заалт орсон. Үүнийг хуулийн дагуу сунгая гэж ярилцсан.
Ипотекийн зээлтэй холбоотой заалтыг хэвээр нь үлдээж байгаа” гэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр16 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент17 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм18 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм18 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент17 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм18 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм18 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд16 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ