Дэлхий дахинд
ДЭЛХИЙН ТАВАН ТОМ ГҮРЭН ЦӨМИЙН ЗЭВСГИЙГ ЗӨВХӨН ӨӨРИЙГӨӨ ХАМГААЛАХАД АШИГЛАХ АМЛАЛТ АВЛАА
AНУ, Хятад, Их Британи, Франц, Орос улсууд цөмийн зэвсгийг зөвхөн өөрийгөө хамгаалах зориулалтаар ашиглах амлалт авч байгаагаа өчигдөр зарлажээ.
Эдгээр таван улс нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн байнгын гишүүд бөгөөд Цөмийн Зэвсгийг Үл Дэлгэрүүлэх гэрээнд нэгдсэн орнууд юм.
“Цөмийн дайнд ялагч байхгүй. Ийм дайн хэзээ ч гарах ёсгүй. Үр дагавар нь ноцтой тул бид цөмийн зэвсгийг зөвхөн дайнаас урьдчилан сэргийлэх, халдан түрэмгийллийг таслан зогсоох зэрэг өөрийгөө хамгаалах үйлсэд ашиглахаа батлан илэрхийлж байна. Цөмийн зэвсгийг цаашид түгээн дэлгэрүүлэх явдлыг таслан зогсоох ёстой гэдэгт бид бат итгэлтэй байна” гэж хамтарсан мэдэгдэлд өгүүлжээ.
Сүүлийн жилүүдэд Өрнөдийн орнууд болон Хятад, Оросын хоорондын харилцаа муудаж, шинэ хүйтэн дайны үе эхэлсэн нь дээрх хамтарсан мэдэгдлийг гаргахад хүргэсэн бололтой.
Тухайлбал сүүлийн саруудад АНУ-ын зүгээс Хятадын цөмийн зэвсгийн тоо хэмжээ нэмэгдэж, зэр зэвсгийн технологи нь хурдтай сайжирч байгааг олон удаа анхааруулсан юм.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Пентагоноос гаргасан тайланд Хятад улсын цөмийн зэвсгийн тоо өнөөдрийн хурдаар явбал 2027 онд 700, 2030 онд 1,000-аар нэмэгдэх боломжтойг мэдээлж байв.
Үүний өмнөхөн АНУ-ын зэвсэгт хүчний жанжин штабын дарга, генерал Марк Милли дуунаас хурдан зэвсгийн салбарт гаргасан Хятадын ахиц дэвшил хүчний харьцаанд томоохон өөрчлөлт гаргахаар байгааг анхааруулж байсан юм.
Есдүгээр сард Копенгаген хотод болсон NATO-гийн чуулганы үеэр тус байгууллагын тэргүүн Йенс Столтенбэрг “Их гүрнийхээ хувьд Хятад улс дэлхий нийтийн өмнө цөмийн зэвсгийг хязгаарлах үүрэг хүлээх ёстой” гэж мэдэгдэж байжээ.
Харин Хятадын тал өөрийнх нь эсрэг цэрэг, батлан хамгаалахын эвсэл байгуулж, зэвсэглэлээр хөөцөлдөх нөхцөлийг бүрүүлж буй Жо Байдены засаг захиргааг хурцаар шүүмжилж байгаа.
Өнгөрсөн онд АНУ нь Их Британи, Австралитай хамтарсан Aukus батлан хамгаалах гэрээг байгуулж, Япон, Энэтхэг, Австрали улсуудтай “Quad” буюу дөрвийн эвсэл байгуулсан нь бүгд Номхон далайн бүс нутагт Хятадын нөлөөг хязгаарлах зорилготой байв.
Үүнээс гадна Вашингтон-Москвагийн харилцаа сүүлийн саруудад эрчимтэй муудаж байгаа.
ОХУ дорнод Европ, хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан орнуудад NATO-гийн байр суурь нэмэгдэхийг хүчтэй эсэргүүцэж, Украины хилийн орчим их хэмжээний цэрэг, зэвсэг хуримтлуулаад байна.
Украиныг ОХУ эзлэн түрэмгийлэх магадлал өндөр болсныг Өрнөдийн орнууд анхааруулж байгаа.
Өнгөрсөн Пүрэв гарагт АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа Украины эсрэг дайсагналаа зогсоохгүй бол ноцтой үр дагавар амсахыг Кремлийн эрх баригчдад сануулсан байна.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр4 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм6 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент6 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент5 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм7 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр5 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм7 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм6 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна