Эдийн засаг
“Хүчит Шонхор” зах дээр хонины ууц 130-350 мянган төгрөгийн үнэтэй байна

Монголчууд бидний баяр баярын дээд уламжлалт “Цагаан cap” хаяанд иржээ. Ёс ёмбогор, төр төмбөгөр гэдгийн адил айл өрх бүр cap шинийн баяраа өнгөтэй угтахыг эрхэмлэдэг. Жилдээ ганц тохиох энэ баярыг хэн хүнгүй бусдаас дутахааргүй тэмдэглэх гэсэндээ байгаа бүхнээ “шавхах” нь холгүй нь жишиг болжээ. Учир нь Цагаан сараар идээ шүүс элбэг хангалуун байх нь тэр жилийнхээ өнгийг харуулдаг учир ууц, шүүсэнд нэлээд мөнгө зардаг нь нууц биш.
Ингээд Нийслэлийн томоохон худалдааны төв гэгдэх “Хүчит шонхор” болон “Хар хорин” захад ууц, өвчүү, мах, цагаан идээний үнэ ханш ямар байгааг сурвалжиллаа. Бидний очсон эхний зах “Хүчит шонхор” юм. Хүн, машин хоёр багшралдах энэ захын хаа сайгүй ууц, өвчүү овоолсон бүхээгтэй машин дээр хүмүүс овоорчээ. Үстэй булган малгай, нэхий дотортой монгол дээлээрээ гоёсон малчид, ченж нараас дутахааргүй бизнесмэн болж.
“Ууц аваарай” хэмээн хүн бүрийг дуудаж уйгагүй “бараагаа” тайлбарлах О.Хайдав гуай Архангай аймгийн малчин. Тэрбээр гурав дахь жилдээ “Хүчит шонхор “ зах дээр малынхаа махыг борлуулж байгаа гэнэ. О.Хайдав гуай ченжүүдэд махаа өгөхөөс илүү өөрөө зарж борлуулахыг чухалчилдаг гэв. Түүний машины тэвш дээр 20-30 кг жин татах жижиг, том ууц эзнээ хүлээнэ.
Ах нь 130-150 мянгад зарагдах ууцтай ирсэн. Жинлэж үз. 30 кг жаахан гарантай нь 180-350 мянгаар худалдаалагдаж байна. Өвчүү нэг кг нь 8,000 төгрөг. Жингээсээ шалтгаалаад 160-250 мянган төгрөг болж байна. Хөдөөний бид чинь үүрийн 05.00 цагаас үдшийн бүрий тасартал зогсоход ууц өвчүү нийлээд 4-5-ыг борлуулж байна. Энэ жил иргэдийн худалдан авалт тун муу. Ууц үнэтэй байна, өвчүү авъя гэсэн сонирхолтой иргэн олон байна” гэв.
Харин Дорнод аймгийн малчин Ц.Арслан “Хонины ууц дээд тал нь 350 мянган төгрөгийн ханштай байна. Үхрийн өвчүү нэг кг нь 8,000-8,500 төгрөгөөр худалдаалагдаж байгаа. Жин, өнгө үзэмжээсээ шалтгаалаад өөр, өөр үнэтэй” гэлээ. Иргэдийн хувьд үүрээр тус захыг зорьж ирсэн нь арай хямд буюу нэг кг махыг 4,500-5,200 төгрөгөөр авч байна гэсэн бол өдрийн цагаар худалдааны үнэ өссөн байгааг хэлж байлаа.
Баянзүрх дүүргийн иргэн Т.Сосорбарам “Бензиний үнэ нэмэгдээд бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ хөөрөгдсөн байна. Махны үнэ, ханш буух болов уу гээд горьдож байсан ч санаанд хүртэл буухгүй юм. Цагаан сарын үеэр өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдчихээр иргэд бидний нуруун дээрх ачаа хүндэрч байна. Cap шинийн баяраа тэмдэглэхийн тулд тэтгэврийн зээл авсан.
Өнгөрсөн жил 800-900 мянган төгрөгөөр бэлэг сэлт, тавгийн идээ гээд бүхий л зүйлээ бэлддэг байсан бол энэ жил “Cap шинийн төсөв маань нэг сая төгрөгөөр тогтохгүй бололтой. “Хүчит шонхор” захад мах арай хямд гэж бодон зорьж ирэхэд үнэтэй байна” хэмээн учирлав. Бидэнд өөрийгөө Ж.Насанжаргал хэмээн танилцуулсан буурал Налайх дүүргийн иргэн гэнэ.
Өглөө эрт тус захыг зорьсон ч санаандаа хүрсэн ууцаа олж чадаагүй гэлээ. Энэ тухайгаа тэрбээр, “Гайгүй хямд төсөвтэй ууц авъя гээд Налайх дүүргээс хотыг зорьж ирсэн ч ам дүүрэн үнэ угтлаа. Үнэхээр мах, ууц, өвчүүний үнэ тэнгэрт хаджээ. Төрөөс өгөх “Насны хишиг” минь хэзээ орох бол. Cap шинийн бэлтгэлд нэмэрлэх юмсан гэж л харж сууна. Тэтгэврийнхээ хэдэн төгрөг хадгалж, хадгалж ирсэн ч мөнгө маань юунд ч хүрэлцэхгүй нь” хэмээн сэтгэл гундуухан ярилаа.
Энэ мэт шатахууны үнэ, долларын ханшны өсөлттэй холбогддог “Cap шинийн” баярын төсөвтөө иргэд туйлдсан нь илт. Нийслэлийн махны төрөлжсөн зах гэгддэг “Хүчит шонхор”, Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг баруун бүсийн томоохон худалдааны төв “Хархорин” захуудад мах, гурил, цагаан идээ, бусад бараа, бүтээгдэхүүний үнэ ямар байгааг харьцуулсан хүснэгтээс харна уу.
МАХНЫ ҮНЭ, ХАНШ
“ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААН Ы ТӨВ | “ХАР ХОРИН” ХУДАЛДААНЫ ТӨВ | |
---|---|---|
Хонины мах, цул килограмм нь | 7500 төгрөг | 7000 төгрөг |
Хонины мах, ястай килограмм нь | 6800 төгрөг | 6500төгрөг |
Ямааны мах, цул килограмм нь | 6500 төгрөг | 5800төгрөг |
Ямааны мах, ястай килограмм нь | 6000 төгрөг | 5500 төгрөг |
Үхрийн мах, цул килограмм нь | 10000 төгрөг | 10000 төгрөг |
Үхрийн мах, ястай килограмм нь | 8500 төгрөг | 8200 төгрөг |
Адууны мах, цул килограмм нь | 7000 төгрөг | 6500 төгрөг |
Адууны мах, ястай килограмм нь | 6500 төгрөг | 6000 төгрөг |
Тэмээний мах, цул килограмм нь | 5800 төгрөг | 5500 төгрөг |
Хонины ууц | 120-350 мянган төгрөг | 110-320 мянган төгрөг |
Үхрийн өвчүү килограмм нь | 8000-8500 | 7000-7500 төгрөг |
Хонины сүүл килограмм нь | 6000 төгрөг | 5000 төгрөг |
ГУРИЛЫН ҮНЭ
“ХҮЧИТ ШОНХОР”
ХУДАЛДААНЫ ТӨВ |
“ХАР ХОРИН” ХУДАЛДААНЫ ТӨВ | |
---|---|---|
“Алтан тариа” дээдийн, дээд нэг килограмм нь | 1850 төгрөг | 1700 төгрөг |
“Алтан тариа” дээд нэг килограмм нь | 1300 төгрөг | 1300 төгрөг |
“Алтан тариа” I нэг килограмм нь | 1100 төгрөг | 1150 төгрөг |
“Алтан тариа” II нэг килограмм нь | 850 төгрөг | 900 төгрөг |
ЦАГААН ИДЭЭ
“ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААНЫ ТӨВ | “ХАР ХОРИН” ХУДАЛДААН Ы ТӨВ | |
---|---|---|
Хорхой ааруул нэг килограмм нь | 12000 | 13000 |
Дугуй хэвтэй ааруул килограмм нь | 25000 төгрөг | 20000 төгрөг |
Шар тос килограмм нь | 17000 төгрөг | 14000 төгрөг |
Сүү литр нь | 3000 төгрөг | 2800 төгрөг |
Тогооны өрөм | 7000-15000 төгрөг | 10000-13000 төгрөг |
Ээзгий килограмм нь | 10000 төгрөг | 9000 төгрөг |
Бяслаг килограмм нь | 13000 төгрөг | 12000 төгрөг |
Сүүн ааруул | 23000 төгрөг | 20000 төгрөг |
ТАВГИЙН ИДЭЭ
“ХҮЧИТ ШОНХОР” ХУДАЛДААНЫ ТӨВ | “ХАРХОРИН” ХУДАЛДААНЫ ТӨВ | |
---|---|---|
Гандангийн хэвийн боов | 2500 төгрөг | 2500төгрөг |
“Зоргол хайрхан” хэвийн боов | 1800төгрөг | 1800 төгрөг |
Тахилын хэвийн боов ширхэг нь | 1000 төгрөг | 900 төгрөг |
Саран Еэвэн | 1900 төгрөг | 1700 төгрөг |
Суурь Еэвэн /том/ | 8500 төгрөг | 8000 төгрөг |
Суурь Еэвэн /дунд/ | 6000 төгрөг | 5500 төгрөг |
Гурван хос суурь еэвэн | 7000 төгрөг | 6500 төгрөг |
Дээрх хүснэгтээс харахад, “Хархорин” захад мах болоод цагаан идээний үнэ 500-1,000 төгрөгөөр хямд байгаа юм.
Энэ жил ууц, өвчүү болоод cap шинийн тавгийн идээний үнэ бидний санасан шиг хямд байсангүй. Энэ сард шатахууны үнийг 100 төгрөгөөр бууруулсан. Гэвч бусад өргөн хэрэглээний бараа, хүнсний бүтээгдэхүүний үнэ буурахад тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсангүй гэдгийг иргэд хэлж байна.

Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийслэлийн статистикийн газраас махны үнийн мэдээллийг танилцууллаа. Тодруулбал, 2025 оны 04 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаар хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 17498 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 19990 төгрөгийн үнэтэй тус тус худалдаалагдаж байна.
Өмнөх долоо хоногтой харьцуулахад үхрийн ястай махны үнэ 0.4 хувиар өсөж 19990 төгрөг, үхрийн цул махны үнэ 1.4 хувиар өсөж 22947 төгрөгийн дундаж үнэтэй байна.
Эдийн засаг
Уул уурхай олборлолт 857.6 тэрбум төгрөгөөр өсжээ

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.1(17.0%) их наяд төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай олборлолт 857.6 (18.6%) тэрбум төгрөг, цахилгаан хий, уур, агааржуулалтын салбар 169.5(27.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2025 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 5.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 857.6 (18.6%) тэрбум төгрөгөөр өсөхөд металлын хүдэр олборлолт 614.0(27.2%) тэрбум төгрөг, чулуун болон хүрэн нүүрс олборлолт 234.4(11.8%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт хүрэн нүүрс, цайрын баяжмал, төмрийн хүдэр, зэсийн баяжмал металл агуулгаараа, хайлуур жонш, хайлуур жоншны баяжмалын биет хэмжээ өмнөх оны мөн үеэс 3.2-38.8 хувиар өсөж, харин цэвэршүүлээгүй алт, газрын тос, мөнгөний баяжмал, чулуун нүүрс, баяжуулсан нүүрс, төмрийн хүдрийн баяжмал 8.5-32.0 хувиар буурчээ.
Боловсруулах аж үйлдвэрийн салбарт ус, ундаа жүүс,шингэн сүү, янжуур тамхи зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн биет хэмжээ 6.4-56.0 хувиар өсөж, харин металл бэлдэц, самнасан ноолуур, шохой, нүүрсэн шахмал түлш, цэвэр спирт, цагаан архи, катодын зэс,гурил, цемент, ноолууран сүлжмэл эдлэл, малын мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.3 -28.9 хувиар буурсан байна.
Эдийн засаг
Нүүрсний экспортын биет хэмжээ багасжээ

Нүүрсний экспортын биет хэмжээ энэ оны эхний 3 сарын байдлаар 15.8 сая тоннд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 сая тонноор багасжээ.
Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ буурснаас экспортын орлого өмнөх жилийн мөн үеийнхээс 934 сая ам.доллароор багассан байна. Энэ оны эхний 3 сарын нүүрсний экспортын орлогыг өмнөх оныхтой харьцуулахад үнийн нөлөөгөөр 715 сая, биет хэмжээний нөлөөгөөр 220 сая ам.доллараар багассаныг Гаалийн Ерөнхий газар мэдээлсэн.
Дээрх хүчин зүйлсийн нөлөөгөөр гадаад валютын эрэлт ч нэмэгджээ. Банкуудаас гадаад валютын дуудлага худалдаанд өнгөрсөн оны 4 дүгээр улиралд 7 хоногт дунджаар 165 сая ам.доллар худалдан авах санал ирж байсан бол тус хэмжээ нь энэ оны эхний улиралд 192.0 сая ам.доллар болж, 27 сая ам.доллароор өсөв. Монголбанк энэ оны эхний улиралд эрэлт, нийлүүлэлтийн богино хугацааны зөрүү, түүнээс үүдэлтэй ханшийн огцом хэлбэлзлийг багасгах, стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний төлбөрийг саадгүй хийхээр валютын дуудлага худалдааг долоо хоногт 2 удаа зохион байгууллаа. Улирлын шинжтэй валютын урсгалын богино хугацааны зөрүүнээс үүдэлтэй төгрөгийн ам.доллартой харьцах ханш энэ оны эхний улиралд оны эхнээс хойш 2.5 хувиар суларсан байна.
Түүнчлэн, манай улсын гадаад валютын улсын нөөц 5 тэрбум ам.доллар байна. Монголбанкны төсөөллөөр энэ он дуустал улирлын онцлогоо дагаад уул уурхайн салбарын идэвхжил, ноос, ноолуур, аялал жуулчлалын үйлчилгээнээс орох валютын урсгал нэмэгдэх, ирэх оны 4 дүгээр сар хүртэл төлөхөөр хүлээлгэж буй томоохон гадаад өр төлбөр байхгүй учир цаашид төлбөрийн тэнцлийн алдагдал буурах хүлээлттэй байгааг төв банк мэдээлжээ.