Дэлхий дахинд
УЛС ОРНУУД “ОМИКРОН” ХУВИЛБАРТАЙ ХЭРХЭН ТЭМЦЭЖ БАЙНА ВЭ?
БЕРЛИН. /DW/. Шинэ он гарснаар дэлхий дахин коронавирусний цар тахал дэгдсэнээс хойших гурав дахь жилийнхээ нүүрийг үзэж буй энэ цаг үед олон улс орон коронавирусний халдварлах чадвар өндөр “омикрон” хувилбарын тархалтыг хяналтад авахаар тэмцэж байна.
Израил иргэдээ нэмэлт тунгаар дархлаажуулах ажлыг эрчимжүүлж байна
“COVID-19”-ийн вакцинжуулалтыг хамгийн эхэнд эхлүүлсэн орнуудын нэг болох Израил вакцинд дахин найдлага тавиад байна. Тодруулбал, “омикрон” хувилбарын давлагаатай тэмцэхийн тулд дөрөв дэх тунг тариулахыг иргэддээ санал болгож эхэлсэн анхны орон болоод байна.
Израилд эхний ээлжид зөвхөн дархлаа нь дарангуйлагдсан иргэдэд нэмэлт тунг тариулах боломжийг нээгээд байсан бол өнгөрсөн ням гаргаас 60-аас дээш насны иргэд, эмнэлгийн ажилтнууд дөрөв дэх тунг хийлгэх боломжтой болжээ. Өнгөрсөн онд тус улс нь вакцины нэмэлт тунг тарьж эхэлсэн мөн л анхны орон болж, бусад улс орнууд жишгийг нь дагасан юм.
Одоо дөрөв дэх тунгийн үр дүнгийн талаарх мэдээлэл бусад орнуудын хувьд ихээхэн ач холбогдолтой байна.
Нидерланд, Австрид хөл хорио тогтоов
“Омикрон” хувилбарын тархалтыг хязгаарлахын тулд Нидерландын эрх баригчид 12 дугаар сараас орон даяар хөл хорио тогтоогоод байна. Үүний хүрээнд нэн шаардлагагүй бизнесийн үйл ажиллагааг нэгдүгээр сарын 14 хүртэл, сургуулиудын үйл ажиллагааг нэгдүгээр сарын 9 хүртэл түр зогсоогоод байна.
Эдгээр арга хэмжээ нь жилийн эцсээр тохиодог баярын өдрүүдийг дамнан үргэлжилсэнд олон нийт дурамжхан хандаж байна. Тухайлбал, ням гарагт Амстердам хотод олон мянган хүн хөл хориог эсэргүүцэж буйгаа илэрхийлэн жагссанаар жагсаал цуглаан хийх хоригийг зөрчсөн байна.
11 дүгээр сард Австри мөн гурван долоо хоногийн хугацаатай хөл хорио тогтоосноор “COVID-19”-ийн тохиолдлуудын тоог амжилттай бууруулж чаджээ. Одоо ихэнх мужид вакцинд хамрагдаагүй хүмүүс л хүнс худалдан авах, эмчид үзүүлэхээс бусад тохиолдолд гэрээсээ гарахгүй байх журмыг мөрдөж байна.
Япон, Тайланд хилийн хязгаарлалтаа чангатгалаа
Хэдийгээр Азийн орнууд “омикрон хувилбарын тархалтаас ангид байгаа гэж хэлж болох ч олон орон урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлээд байна. Гэхдээ Энэтхэгт сүүлийн өдрүүдэд өвчлөл эрс нэмэгдэх болоод байна.
Япон, Тайландын Засгийн газруудын хувьд шинэ хувилбарын анхны тохиолдлууд илэрсэн даруйд зорчих хөдөлгөөний хязгаарлалтыг дахин тогтоосон юм. Япон улсын хувьд хамгийн хатуу хязгаарлалтуудыг тогтоож, гадаадын ихэнх иргэнийг хилээрээ нэвтрэхийг хоригложээ.
Мөн цар тахлын улмаас аялал жуулчлалын салбар нь хүнд цохилтод өртсөн Тайланд гадаадын иргэдийг хүлээн авч байгаа ч тэдэнд тусгаарлагдах шаардлага тавьж байна. Мөн аялал жуулчлалыг дэмжих “Test & Go” хөтөлбөрөө түр хугацаагаар зогсоогоод байна.
Германд тусгаарлалтын хугацааны талаар хэлэлцэж байна
Зул сарын баярын дараачаас Германы эрх баригчид хувийн уулзалтад шинэ хязгаарлалт тогтоож, томоохон үйл ажиллагааг хориглох замаар “омикрон” хувилбарын давлагаанд бэлтгэж эхлээд байна.
Гэсэн хэдий ч Засгийн газар “COVID-19”-өөр халдварласан, халдвартай хүнтэй ойр байсан хүмүүсийн тусгаарлагдах хугацааг 14 хоногоос бууруулах шаардлагатай эсэх талаар хэлэлцэж байна. Мэргэжилтнүүдийн хувьд нэгэн зэрэг олон хүн тусгаарлагдах шаардлагатай болбол холбогдох салбарын ажилтнуудын ачаалал нэмэгдэнэ гэдэгт санаа зовниж байна.
Франц, Испанид халдвар авсан хүмүүсийн тусгаарлагдах хугацаа 10 хоног байсныг долоо хоног болгон богиносгоод байгаа юм. Гэхдээ Францад энэхүү журам нь вакцинд бүрэн хамрагдсан хүмүүст л хамааралтай бөгөөд “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсан тохиолдолд таван хоног тусгаарлагдах боломжтой байна.
АНУ дахь төөрөлдмөөр мэдэгдлүүд
Германд тусгаарлалтын хугацааг богиносгох талаар хэлэлцүүлэг өрнөж байхад АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв тусгаарлагдах хугацааг уртасгах шаардлагатай эсэхийг эргэн харж байгаагаа мэдэгдээд байна.
Саяхнаас тус улсад коронавирусний халдвар авсан, халдвартай хүнтэй ойр байсан хүмүүст ердөө таван хоног тусгаарлагдах шаардлага тавьж эхэлсэн нь шүүмжлэл дагуулаад байгаа юм.
Шүүмжлэгчдийн хувьд энэхүү удирдамжийг ажилтнуудын ажлын бүтээмжийг эрүүл мэндээс нь түрүүнд тавьсан, бусдад халдвар дамжуулах эрсдэлтэй байхдаа эргэн ажилдаа ороход хүргэж болзошгүй хэмээн үзэж байгаа юм байна.
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент3 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм4 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм4 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ