Дэлхий дахинд
ДОЛОО ХОНОГИЙН ХУГАЦААНД КАЗАХСТАНД 164 ХҮН АЛАГДЖЭЭ
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд Казахстанд гарсан бослого тэмцлийн үеэр нийт 164 хүн алагдсанаас хоёр нь хүүхэд байсныг тус улсын эрүүл мэндийн яам Ням гарагт мэдээлжээ.
Гэхдээ үүнд амиа алдсан хууль сахиулагчдын тоо багтсан эсэх нь тодорхойгүй байна. Эрүүл мэндийн яамны мэдээллээс хэдхэн цагийн өмнө эрх баригчид 16 цагдаа болон үндэсний гвардын алба хаагч амиа алдсан тухай мэдээлж байжээ.
Үүнээс өмнө мөргөлдөөний үеэр алагдсан энгийн иргэдийн тоог 26 гэж мэдээлж байсан бол шинэчилсэн мэдээллээр ийнхүү огцом өсөж байна.
Мөргөлдөөний гол цэг болж байсан Алматы хотод 103 хүн амиа алдсан тухай эрүүл мэндийн яам өчигдөр мэдээлсэн юм.
Өнгөрсөн хугацаанд нийт 5,800 орчим хүнийг цагдаа нар баривчилсан болохыг эрх баригчид мэдээлж байна.
Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын албанаас Ням гарагт гаргасан мэдэгдэлд өгүүлснээр эрх баригчид дэг журмыг сэргээж, босогчдод эзлэгдсэн засаг захиргааны барилга байгууламжуудад хяналтаа тогтоож чадсан гэнэ.
Токаев өнгөрсөн Баасан гарагт дэг журам тогтоох үүднээс галт зэвсэг хэрэглэх зөвшөөрлийг хууль сахиулагчдад өгсөн юм.
Шингэрүүлсэн хийн түлшний үнэ шинэ оны эхний өдрөөс огцом өссөн нь иргэдийг бухимдуулж, нэгдүгээр сарын 2-ны өдрөөс эхлэн Казахстаны олон хотод жагсаал цуглаан эхэлж байв.
Энэ эсэргүүцлийн арга хэмжээ нь сүүлдээ Казахстаны эрх баригчдын эсрэг тэмцэл болж хувирсан юм.
Казахстан улсыг Зөвлөлт Холбоот Улс задран унасан 1991 оноос хойш үндсэндээ нэг нам захирч байгаа.
Токаевын засгийн газар уг тэмцлийг гадаадаас дэмжлэгтэй террорист ажиллагаа гэж нэрлэсэн юм. Өчигдөр гаргасан мэдэгдэлд олон тооны гадаадын харьяатуудыг баривчилсан тухай товч дурдсан ч дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Токаевын хүсэлтээр өнгөрсөн долоо хоногт Хамтын Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын 2,500 орчим энхийг сахиулагч Казахстанд нэвтэрсний ихэнх нь ОХУ-ын цэргүүд байв.
Эх сурвалж: Reuters
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент2 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд1 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр1 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав