Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Бусад

ДЭЛХИЙН БРЭНДИЙГ МОНГОЛД ТАНИУЛСАН “ШЕНШИМИН” ХХК-ИЙН 20 ЖИЛ

Нийтэлсэн

-

 Шеншимин корпораци нь эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, эрчим хүчний үйлдвэрлэл, кино телевизийн урлаг болон электрон худалдаа үйлдвэрлэл гэсэн олон салбарт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон улсын томоохон групп төдийгүй дэлхийн олон улс орон, бүс нутагт үйл ажиллагаагаа өрнүүлж байна.  Шеншимин группын дэлхий дахинд үйлчилдэг ажил хэргийн төв байр нь НҮБ-ын  шагналт  үзэсгэлэнт Жуншань хотод байрладаг билээ. Энэхүү хот нь Хятадын агуу их хувьсгалч Сун Жун Шаны төрсөн нутаг төдийгүй Шеншимин зэрэг олон улсад нэртэй маш олон аж ахуй нэгжүүд төрөн гарсан Хятад улсын алдартай хотуудын нэг юм. Шеншимин корпораци нь /SIGCESS/ Европын бүс нутагт үйл ажиллагаагаа амжилттай эхлүүлснээр  олон улсад хүчээ авч улмаар дэлхийн зах зээл дээр  олон талт, хүчирхэг хөгжлийн цар хүрээг бүрдүүлж чадсан юм. 2000 оны 11 сард Шеншимин корпорацийн ерөнхийлөгч ноён Ли Лу Зы анх ОХУ-ын нийслэл Москва хотноо бизнесийн гараагаа эхлүүлж Шеншимин компаниа үүсгэн байгуулсан түүхтэй. 2013 оны байдлаар Шеншимин олон улсын корпораци нь ОХУ, Украйн, Беларус, Герман, Литва, Казахстан, Монгол, Тайвань, Гана зэрэг  3 тивийн 30 гаруй улс оронд салбар нэгжүүдээ үүсгэн байгуулсан төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт сая саяар тоологдох гишүүд дистрибьютерүүд үр шимийг нь хүртсээр байна. Тус корпорацийн гадаадын зах зээл дэх салбаруудын нэгэн томоохон төлөөлөл болох Шеншимин-Монгол ХХК нь 2003 онд анх удаа Монгол улсын зах зээлд сууриа тавьж 2007 оны 01 сард 100%-ийн хөрөнгө оруулалттай “ХХК” болон өргөжиж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаагаа амжилттай өрнүүлж байна. Манай хөрөнгө оруулагч Жун Шань Шеншимин корпораци нь “Дэлхийн хүн төрөлхтөний эрүүл мэндэд жинтэй хувь нэмэр оруулна”  гэсэн уриан доор 100% ургамлын гаралтай биологийн идэвхит бүтээгдэхүүнийг өөрийн салбар нэгжүүдээрээ  дамжуулан дэлхийн 20 гаруй оронд нийлүүлдэг. Энэхүү уриаг манай Шеншимин-Монгол компани ч нэр төртэй хэрэгжүүлж явна.  Орчин үед “Өвчтэй гэвэл өөрөөсөө ич” гэсэн  яриа гарсан нь зүгээр ч нэг санаандгүй гарчихсан үг хараахан биш болов уу. Хүмүүс өөрөө өөрийнхөө эрүүл мэндэд цаг гаргаж бас хөрөнгө оруулж сурах цаг нэгэнт болжээ. Үүний тулд жилдээ 1-2 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт сайн дураараа хамрагдаж хэвших, байнгын дасгал хөдөлгөөн хийх, зөв хооллох, химийн гаралтай эм бэлдмэлээс аль болох татгалзаж ургамлын гаралтай нэмэлт бүтээгдэхүүн эрүүл залуугаасаа тогтмол хэрэглэн эрүүл мэндээ сахин хамгаалж  сурах гэгчлэн эрүүл мэндийн боловсрол олгох мэдээлэл сургалтыг  ард иргэдэд үнэ төлбөргүйгээр тогтмол явуулсаар ирсэн. Үүнийхээ үр дүнд ч маш олон мянган хэрэглэгчидтэй болж чадсан.  Энэ компани Монгол улсын зах зээлд зөвхөн эрүүл мэндийн бүтээгдэхүүн нийлүүлэх төдий биш түүнээс илүүтэйгээр Монгол улсад  эрүүл мэндийн боловсрол өндөртэй хүмүүсийн хувь массыг тэлэхийн төлөө чин шударгаар зорьж яваа хууль ёсны мэргэжлийн хамт олон. Түүгээр ч барахгүй нийгэм рүүгээ хандсан маш олон үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Үүний заримаас дурдвал:

  1.  2010 онд гарсан гахайн ханиадны үеэр Монгол улсын Улаан загалмайн нийгэмлэгээр дамжуулан  Халдварт өвчин судлалын үндэсний төвд вирусын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийлэх үйлчилгээтэй 250 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хандивлаж байсан.
  2. 2012 онд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах хүүхэд гэр бүл хөгжлийн “Өнөр бүл”өнчин хүүхдийн цэцэрлэгийн 75 хүүхдэд хувцас, тоглоом зэрэг нийт 2 сая төгрөгийн хөндив олгосон.
  3. 2013 оны 5 сард ЧД-ийн хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн холбоонд 2 сая төгрөгийн мөнгөн хандив.
  4. 2013 оны 7 сард Монгол эсгийг дэлхийн брэнд болгох уриатай эсгий гар урлалын ”Цагаан алт“ төрийн бус байгууллагад 1 сая төгрөг
  5. 2014 оны 3 сард Баянхонгор аймгийн Шаргалжуут рашаан сувилалын дэргэдэх тархины саа саажилттай хүүхдийг асрах “ Халуун Болор ” хүүхдийн сувилалын шинэ барилгын суурь тавигдах ажилд зориулан 600000 төгрөгийг тус тус хандивлаж байсан.
  6. “Best of Me” Сайн Үйлсийн аянд мөнгөн хандив өргөв.
  7. 2015 онд хамт олноороо ногоон байгалиа хамгаалан сэргээх, нийслэл хотынхоо тохижилт, цэцэрлэгжилтэнд хувь нэмрээ оруулах  зорилготойгоор Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарьсан.
  8. 2016 оны есдүгээр сард хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан марафон гүйлтийн тэмцээнд сайн дурын хандивлагч байгууллагаар амжилттай оролцов..
  9. Мөн оны аравдугаар сард Чингэлтэй дүүргийн өрх толгойлсон болон амжиргааны төвшин доогуур айл өрхүүдэд эрүүл мэндийн, хүнсний болон эд материалын  буцалтгүй тусламж хандивыг зохион байгуулж хорооны нийгмийн ажилтануудтай хамтран айл өрхүүдэд хүргэсэн
  10. 2017 оны наймдугаар сард Ой хээр онгон дагшин байгалаа гал түймрийн аюулаас хамгаалах сайн үйлсийн аяны хүрээнд  Нийслэлийн Онцгой Байдлын газарт мөнгөн хандив
  11. 2017 онуудад “Ахиллис-Интэрнэшнл Монгол” Олон улсын байгууллагаас зохион байгуулдаг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах Олон улсын Марафон гүйлтэнд Хандивлагч байгууллагаар оролцсон төдийгүй 25-80 хүртэлх бүх насны ангилалд  2 жил дараалан хамт олноо идэвхтэй хамруулж нийт 11 медаль авсан.
  12. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд ялангуяа цар тахал гэх аюулт өвчин дэлхийг цочроосон энэ үед алдарт хорхой өвсний бүтээгдэхүүнүүдээрээ олон түмэнд үйлчилж, сайн үйлс бүтээхийн зэрэгцээ өвдсөн, зовсон шаналсанд өглөг буяны гараа үргэлж сунгаж байдаг өгөөмөр хамт олон гэдгийг хүмүүс андахгүй мэддэг ээ.

 Цаашид ч хүмүүнлэгийн чиглэлийн үйл ажиллагаануудыг шат дараалан явуулаад зогсохгүй нийгэм рүү чиглэсэн олон талт арга хэмжээнүүдэд маш сайн оролцогч байхын төлөө зорилго тавин чармайн ажиллаж байна.

Ковид болоод хорт хавдрыг намнаж, дархлаа сэргээхэд тустай бүтээгдэхүүнтэй танилцана уу

ХААДЫН ЖОР

Савлагаа: Хайрцгандаа 6 шил /1 шил нь 20 мл/

Найрлага: Хорхой өвс 70%, зөгийн бал 1%, сянгу мөөг 6%, линчжи мөөг 4%, ус 9%, /хар мөөг, офиопогон, цагаан залаа, эмийн корнус, янчцы, залаат ургамал, том цэцэгт горянка, лактиловын хүчил, уралын амуу, сорбийн хүчлийн кали/ -10%.

Уг бэлдмэлийг хорхой өвс болон ховор эмийн ургамлуудыг эртний хаадын хэрэглэж байсан жороор найруулан хийсэн учраас “Хаадын жор” хэмээн нэрлэжээ. Хаадын жор нь цусан дахь өөх тосны хэмжээг багасган, судасны уян хатан байдлыг нэмэгдүүлж, өтлөлт хөгшрөлтийг удаашруулна. Хүний биеийн дархлааны системийг сайжруулдаг учир биеийн эсэргүүцэл султай болон ажлын хэт ачаалалтай хүмүүс, тамирчдад илүү тохиромжтой. Иймээс Хятадын үндэсний шигшээ багийн тамирчдын үндсэн хоол нь болжээ. Цусан дахь цагаан бөөмийн хэмжээг нэмэгдүүлнэ. Дэлүүний үйл ажиллагааг идэвхижүүлж бага тархи өнчин тархины ажиллагааг сайжруулан даавар ялгаруулалтыг нэмэгдүүлснээр бодисын солилцоо эрс сайжирна. Энэ бүтээгдэхүүнд А, РР, В амин дэм мөн магни, кальци, цагаан тугалга зэрэг элементүүд орсон бөгөөд зүрх судас, тархины цусан хангамжийг нэмэгдүүлж тархины эд эсийг сэргээн, ой тогтоолтыг эрс нэмэгдүүлнэ. Үүнд:

         Зүрх судасны системийн зовиурууд, зүрхний титэм судас хатуурах, ишемия, инфарктын дараа, миакард, ревмокардит, коронарный склероз, тархины цусан хангамжийн дутагдал;

         Ходоод гэдэсний үрэвсэл, шарх, нойр булчирхай, бүдүүн гэдэсний үрэвсэл, дисбактериоз;

         Дотоод шүүрлийн булчирхайн системийн зовиурууд бамбай, бамбайн хордлого, сахарын шижин;

         Хорт хавдрын өмнөх үе буюу хавдрын эхэн үед эмчилгээтэй хавсарч хэрэглэхэд өндөр үр дүнтэй;

         Вирусын гаралтай өвчний үед аденовирус, грипп, гепатит, хоолойн өвчний үед /идээт ангина, нүдний зовиурын үед/;

         Мэдрэлийн системийн хэт ядаргаа, нойргүйдэл, невроз, апатия, архаг ядаргаа, хэт их хөөрөлд орсон үед;

         Тулгуур эрхтний зовиур, артрит, артроз, харшлын үед.

Бэлдмэлийг уух заавар:

            Хаадын жорыг өглөө 6-9 цагийн хооронд 1-2 мл-ийг хэлэн доороо дусааж шимэгдүүлэн ууна. Задалсан бэлдмэлийг харанхуй сэрүүн газар хадгална. Хэрэглэснээс хойш хагас цагийн дараа өглөөний цайгаа ууна.

            Хэрэв Хаадын жор, Шинэ жортыг нэгэн зэрэг хэрэглэх шаардлагатай бол Хаадын жорыг өглөө, Шинэ жортыг орой унтахын өмнө хэрэглэх нь тохиромжтой. Хаадын жор нь өөрийн тэнцвэржсэн бүтцийн хувьд хүний организмын орчинтой адил тул амны хөндийгөөр нэвтрэнгүүт эсээс эсэд хурдан шилжиж, бүх организмд ямар нэг шаар үүсгэхгүйгээр шингэнэ.

Хаадын жорыг 2 зорилгоор хэрэглэнэ:

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр 1-2 мл-ээр 6-9 цагийн хооронд нэг удаа уух ба курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ.
  • Эмчилгээний зорилгоор – эмчийн заавраар хэрэглэнэ.

  ШИНЭ ЖОРТ

Савлагаа: Хайрцгандаа 10 шил /1 шил нь 20 мл/

Найрлага: Хорхой өвс 75%, зөгийн бал 1%, сянгу мөөг 6%, линчжи мөөг 4%,  цагаан залаа, офиопогон, эмийн корнус, цэцэгт горянка, лактиловын хүчил, уралын амуу/ -14%.

            Шинэ жорт нь бүтцийн хувьд Хаадын жортой төстэй ба хорхой өвсний агууламж нь өндөр юм. Шинэ жорт нь олон тооны үнэт ургамлуудаас бүтсэн учир бүх эрхтэн системд нэгэн зэрэг үйлчилнэ. Шинэ жорт хорхой өвсийг эрүүл энх, урт удаан наслуулагч хэмээн нэрлэдэг байна. Энэ нь зүрх, ушигны цусны эргэлтийг сайжруулна. Бөөр болон шээс, бэлгийн замын өвчнүүд, тухайлбал түрүү булчирхайн үрэвсэл, өндгөвч, савны үрэвсэл болон хавдрыг эмчлэхэд үр дүнтэй. Энэ бэлдмэлийн үндсэн түүхий эд нь хорхой өвс бөгөөд үүнд агуулагдах аденозин нь тайвшруулах, мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэйн дээр нойрыг хэвийн болгон, зүрх, тархины тэжээлийг сайжруулж тромбоцитын тунадасжих үйл ажиллагааг зохицуулна.

            Шинэ жорт хорхой өвсний бүтцэд байдаг полисахарид, линчжи мөөг, сянгу мөөг, лентинан зэрэг бусад нэгдлүүд нь хавдрын эсийн ургалт өсөлтийг удаашруулах төдийгүй дархлалын системийн биологийн идэвхийг сайжруулж, гэдсэн дэх ашигтай бактерийн үйл ажиллагааг нэмэгдүүлж л имфоцитын тээвэрлэх коэффициентийг дээшлүүлэн цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэн барьж инсулины ялгаралтыг ихэсгэснээр сахарын шижинг эмчилнэ. Цагаан залаа нь цусан дахь хүчилтөрөгчийн хэмжээг нэмэгдүүлж, бөөр болон ялгаруулах эрхтнүүдийн тэжээлийг сайжруулна. Хорхой өвс, цагаан залаа нь хүчилтөрөгч дутагдах үед тэнцвэртэй болгож, биеийн таимр тэнхээг сайжруулан сэргэлэн цовоо болгоно. Полисахарид болон сянгу мөөг нь хавдрын эсийн өсөлтийг удаашруулж улмаар үхжүүлж биеэс гадагшлуулна. Зүрх судасны болон судасны өвчний үед судасны ханан дахь хатуурсан товхыг уусгаж, тослогийг багасгаснаар судасны уян хатан чанарыг сайжруулж, даралтыг бууруулна. Японы офиопогон нь шар өвчин болон түүнээс үүдэлтэй эмгэг өвчнийг эмчлэхэд тустай.

Шинэ жортыг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Үүнд:

         Амьсгалын замын үрэвслүүд – бронхит, астма, хатгаа, уушигны сүрьеэ, чих хамар хоолойн зовиурууд

         Бөөр, шээс бэлгийн замын зовиурууд, өндгөвч, түрүү булчирхайн үрэвслүүд, үрэвсэлт өвчин, хоргүй хавдрын урьдал, хагалгааны дараахь эмчилгээний үед хавсарч хэрэглэхэд үр дүнтэй.

         Цусан дахь липит, холестерин, триглицерид ихсэх, цус багадсан үед

         Тулгуур эрхтэний зовиурууд

         Мэдрэлийн болон биеийн хэт ядаргаа, нойргүйдлийн үед

         Биеийн дархлааг сайжруулах

         Ханиад хүрэмтгий, өвчлөмтгий, бие султай хүмүүс

         Хамрын гайморит, дунд чихний хурц болоод архаг үрэвслийн үед дусааж хэрэглэнэ.

Хэрэглэх заавар:

  • Урьдчилан сэргийлэх зорилгоор өглөө бүр 1-2 мл-ээр 6-9 цагийн хооронд нэг удаа уух ба курс эмчилгээ 1 сар үргэлжилнэ.
  • Эмчилгээний зорилгоор – эмчийн заавраар хэрэглэнэ.

  ТАРХИНЫ ҮРЭЛ

Савлагаа: Хайрцгандаа 30 ширхэг үрэл.

Найрлага: Хорхой өвч, линчжи мөөг, шар буурцагны лецитин зэрэг ургамлууд орсон ба орчин үеийн технологиор болосвруулан биологийн идэвхит бодисыг нэмэгдүүлэн гаргаж авсан.

            Энэ бүтээгдэхүүн нь тархины эд эсийг сэргээж, тэдгээрийн мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлдэг учир эрт өтлөхгүй байх үүднээс бүх насны хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Тархины үрэл нь тархины цусны эргэлтийг эрчимжүүлснээр эд эсийг хүчилтөрөгч болон бусад амин дэм эрдсээр хангаж, мэдээлэл дамжуулах үйл ажиллагааг идэвхижүүлж, ой санамж, сэтгэн бодох чадварыг сэргээн дэмждэг.

            Тархины мэдээлэл дамжуулах үйл ажиллагааны сааталтай, саа саажилттай, даралт тогтворгүй, тархи толгойн өвчтэй, радикулит, остеохондрозтой хүмүүс хэрэглэхэд эмчилгээний өндөр үр дүн үзүүлнэ. Олон төрлийн сургалтад хамрагдаж, ачаалал ихтэй суралцдаг оюутан залуусын оюуны чадварыг дээшлүүлж, телевиз, гар утас, компьютер дээр удаан хугацаагаар ажилладаг болон хортой нөхцөлд ажилладаг үсчин, гоо сайханч, барилгын засал чимэглэлчин, химийн төрөл бүрийн бодистой харьцдаг, туяа туяажилттай рентген туяанд ажилладаг эмч сувилагч зэрэг хүмүүс хэрэглэхэд химийн туяаны хордлогоос хамгаалах ба саармагжуулна.

            Хүүхэд болон насанд хүрэгчдийн тархины цусан хангамжийн дутагдал, тархины даралт, гэмтлийн дараахь тархи нугасны өвчлөл, үлдэц, зөнөглөх, мартах, салга чичрээ, мигрень, ээрч гацдаг, унадаг өвчтэй хүмүүс болон харвалтын дараахь саа саажилттай хүмүүс хэрэглэхэд эмчилгээний өндөр үр дүнтэй.

            Өтлөлт хөгшрөлтийн нэг үндсэн шалтгаан болох уураг тархины үйл ажиллагаа доройтох явцыг зогсоон, нойргүйдлээс сэргийлж, ажиллах эрч хүчийг нэмэгдүүлнэ.

Хэрэглэх заавар:

            Өглөө, өдөр хоолноос нэг цагийн өмнө 1 капсулыг бүлээн усаар даруулж ууна. Чичрээ өвчин, өндөх настай хүмүүсийн ой ухаан муудах, тархины цус харвалтын дараа үлдэцийн үед өдөрт 2-3 үрэл ууна. 35-аас дээш насны хүмүүс тархины судас хатуурахаас урьдчилан сэргийлэх зорилгоор жилд 1-2 курсыг ууж хэрэглэх нь зүйтэй.

 ДӨРВӨН УЛИРАЛ ЦАЙ

Савлагаа: 30 пакет хуурай хэлбэр

Найрлага: Хорхой өвс, хятадын уламжлалт эмчилгээний цай даньхун, даньцун, цилань, чихэр өвс, уралын амуу гэх мэт.

            Цай нь дотоод шүүрлийн булчирхайд нөлөөлж хордлого тайлж, цус төлжүүлэн, цусны эргэлтийг сайжруулж, даралт бууруулах үйлчилгээтэй. Цайг хэрэглэснээр шээсний ялгаралт ихсэн, хаванг хөөх ба халууныг бууруулж цусан дахь өөх тосны хэмжээг тэнцвэржүүлнэ. Ханиадыг намдаахаас гадна хоолны шингэцийг сайжруулна. Үс ургуулах, яр шарх, үе мөчний өвчнийг анагаах чадалтай.

         Даралтыг тэнцвэржүүлж, цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулна. Арьсыг тэжээж зөөлөн булбарай болгоно.

         Цацраг туяанаас хамгаалж, хордлого тайлах, уушиг цэвэрлэх, ханиалга намдаах үйлчилгээтэй.

         Хоол боловсруулах эрхтэний замын бохирдлыг цэвэрлэхээс гадна цус болон судсанд үүссэн холестрин, өөхний хүчлийг бууруулна. Сэтгэл санааг тайвшруулж, эд эсийн чийгшлийг тогтвортой барина.

Хэрэглэх заавар:

            1 уут цайг 1,5 литр буцалсан 70-75 хэмийн халуун усанд хийж, 5-10 минут хандлан, цайг бүлээн болгож, өдөрт 4-5 аяга ууна. Бусад бэлдмэлүүдтэй хавсран хэрэглэж болно.

            1 удаагийн курс нь 21-30 хоног ба шаардлагатай үед хугацааг уртасгаж болно. Хандалсан цайны шаарыг төрөл бүрийн үрэвсэл, шарх, үе хавдах зэрэгт хэрэглэнэ.

   МЭЙШИ

Савлагаа:120 ш шахмал

Найрлага:Тарианы төрлийн царгаснаас тунгаан ялгаруулж авсан сапонин дээр суурилан хийгдсэн бөгөөд  орчин үед илрүүлсэн байгалийн бүтээгдэхүүнүүдээс ялган гаргаж авсан цорын ганц бэлдмэл юм.

Мейши нь хоол боловсруулах эрхтэнээр дамжин цусанд орж буй амьтны гаралтай өөх тос , холестриний хэмжээг бууруулах ба бүрэн зогсоох үйлчилгээтэй. Үүнээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулж цөсний ялгаралтыг нэмэгдүүлснээр элгийг хамгаална. Мөн илүүдэл жинг бууруулж биеийг хоргүйжүүлэх үйлчилгээтэй. Хоолны дуршил буурах, шингэц муудах ,ходоод гэдэс цөсний архаг өвчнүүдийг эмчлэхэд тустай. Мейши дараах үйлчилгээг үзүүлнэ.

  • Хоол боловсруулалтыг  сайжруулан  хорт бодисыг гадагшлуулж , хоол боловсруулах замын эрхтэнүүдийг  цэвэрлэнэ.
  • Ходоодны салст бүрхэвчийг хамгаалж, цусанд хорт бодис орохоос сэргийлнэ.
  • Элэгний ачааллыг хөнгөвчилж элгийг хамгаална.
  • Хүний биеийн хүчил шүлтийг тэнцвэржүүлнэ.
  • Спиртийн төрлийн хордлогыг тайлна.

  Энэ бүтээгдэхүүн цусанд холестрин , сахар ихэссэн, даралт өндөртэй, хэт таргалсан  ба жингийн алдагдалтай, архинд дуртай , донтсон, өтгөн байнга хатдаг , гүйлгэж суулгадаг , агаар орчны бохирдолд өртсөн хүмүүс хэрэглэнэ.

 Хэрэглэх заалт: хоол идэхээс 5-10 минутын өмнө 1 шахмалыг  усаар даруулж ууна.

   ЦЭВЭР ЗҮРХ /ЦУС ЦЭВЭРШҮҮЛЭГЧ

Савлагаа:90 ширхэгтэй капсул

Найрлага: сапонин , амин хүчлүүд , органик хүчлүүд, амин дэмүүд ,моно сахар , E амин дэм

Энэхүү бэлдмэлийг царгаснаас гаргаж авдаг гликозидийн төрлийн органик нэгдэл болох сапонин дээр суурилж хийсэн бөгөөд энэ нь цусан дах өөх тосны найрлагыг бууруулдаг чанараараа шинжлэх ухаанд мэдэгдэж буй цорын ганц  байгалийн гаралтай биологийн идэвхит бэлдмэл юм. Цус цэвэр бол бие эрүүл байна. Иймээс цусыг цэвэрлэх асуудал анагаах ухааны тулгамдсан зорилт байсаар байна. Цусыг цэвэршүүлснээр 3000-аад өвчнийг богино хугацаанд эрүүлжүүлэн урьдчилан сэргийлэх боломжтой. Цус бол хоол хүнсээр орж ирсэн  тэжээлийн бодис болон хүчилтөрөгчийг эрхтэн эд эсүүдэд тараах үүрэг гүйцэтгэдэг. Иймд хүний хоол хүнс , орчны бохирдлын нөлөөгөөр цус өтгөрч өөхжин, урсгал удааширч саарснаар судасны хананд өнгөр сууж  хатуурдаг байна. Энэ байдал даамжирснаар даралт ихсэх , судас бөглөрөх , цус харвах зэрэг эрүүл мэнд амь насанд аюултай өвчний эх үндэс болно.”Цэвэр Зүрх” бүтээгдэхүүн нь доорхи үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Цусыг цэвэршүүлэн шингэлж, судасны ханын уян хатан чанарыг сэргээх, судсыг залуужуулах үйлчилгээтэй.
  • Цусан дахь өөх тосыг зохицуулж цэвэрлэнэ.
  • Хэрэггүй холестринийг бууруулж, цусан дахь хүчил шүлтийн харьцааг тэнцвэржүүлнэ.
  • Элэгний ачааллыг хөнгөвчилж, элгийг хамгаална.
  • Сэвх толбыг аажим бүдгэрүүлж , арьсыг өнгөлөг чанга болгоно.

 Хэрэглэх заавар: өдөрт 1 капсулаар 2 удаа хэрэглэнэ. Цаашид аажмаар тунг ахиулж өдөрт 2 капсулаар 2 удаа хэрэглэнэ. Хоолноос хойш 1цагийн дараа хэрэглэх нь зүйтэй.

  ЗАЛУУС-1  /ЭРҮҮЛЖҮҮЛЭН ЗАЛУУЖУУЛАХ БЭЛДМЭЛ

 Савлагаа:15ш*1

Найрлага: чоно хармаг , нарсан шим, зуурмалын үндэс, хурган бөөр, цагаан гаа г.м.

ЗАЛУУС-1 бүтээгдэхүүн нь хүний дотоод гоо сайхныг нөхцөлдүүлж, эд эсийг нөхөн сэргээж төлжүүлж, тэдгээрийг шинэчилж, арьсыг уян зөөлөн  өнгөлөг сайхан болгоно. Өөрөөр хэлбэл өтлөлт хөгшрөлтийн үндсэн шалтгаан болох бодисын солилцооны хямралыг зогсооно. Энэ бүтээгдэхүүн нь:

  • Организмын бодисын солилцоог тэнцвэржүүлж , цусан дахь уургийн хэмжээг нэмэгдүүлнэ.
  • Эд эсэд олон төрлийн амин дэм , эрдэс элементийг шингээж өгнө.
  • Нүүрний арьсыг  цайруулж ,чангалж, уян хатан толигор торгомсог  болгож, нөсөө толбыг арилгах, бүдгэрүүлэх  үйлчилгээ үзүүлдэг учраас хүний гадаад болон дотоод гоо сайханд эергээр нөлөөлнө.
  • Зөөлөн эдийн шохойжилтыг зогсоож, илүүдэл жинг бууруулж, арьс чангална.
  • Нойрыг сайжруулж , дотоод энергийг нөхнө.

ЗАЛУУС-1 бүтээгдэхүүн нь бие организм ын бодисын солилцоог тэнцвэржүүлэн  дэмжиж , үхжиж хатангаршсан эд эсийг цэвэрлэж биеэс гадагшлуулан шинэ эд эсийг нөхөн төлжүүлж , эсийн хуваагдлыг дэмжих  үйлчилгээ үзүүлнэ.

Үйлчлэх хүрээ: Хоолны шингэц муудах , өтгөн хатах, арьсанд нөсөө толбо гарах, нүүр харлаж  арьс суларч үрчийх,өгзөг хэвлийгээр  өөх хуримтлагдан  таргалах,дотоод дааврын хямрал, төрөл бүрийг архаг үрэвсэл, цусны болон эмэгтэйчүүдийн өвчин, 2 –р хэлбрийн  чихрийн шижин, өтлөлт хөгшрөлт, хоолны хэт ачаалал г.м

Хэрэглэх заалт: Хоолноос 30 минутын өмнө 1 ширхгээр  өдөрт 2-3 удаа ууна.

ЭРҮҮЛЖИХЭЭС ГАДНА БАЯЖИХ БОЛОМЖИЙГ ЭДНИЙХ ТАНД ОЛГОНО

Дэлгэрэнгүй ...

Бусад

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн наймдугаар сард Боловсролын сайд П.Наранбаяр Монголын хувийн их дээд сургуулиудын холбооны төлөөлөлтэй уулзах үеэр ярилцсаны дагуу нэгдсэн байдлаар бүх хувийн их, дээд сургуулийн удирдлагуудтай уулзлаа.

Хувийн их, дээд сургуулийн удирдлагууд тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн нэгтгэж, төрийн дээд боловсролын салбар дахь оролцоо дэмжлэг болон эрх зүйн орчин, элсэлтийн босго, дээд боловсролын байгууллагуудын эрэмбэ, багшийн хөгжил болон нийгмийн баталгаа гэсэн чиглэлүүдээр санал хүсэлтээ илэрхийлэв. Тухайлбал, их, дээд сургуулийн онцлогийг харгалзаж үнэлэх замаар эрэмбэ тогтоох, төрийн зүгээс өмчийн хэлбэрийг ялгахгүйгээр адил тэгш бодлого хэрэгжүүлэх, салбарт хэрэгжиж буй хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай гэлээ.

Боловсролын сайд П.Наранбаяр их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллахаа онцолж, дээд боловсролын байгууллагуудын онцлог, чиглэлийг харгалзан ангилах байдлаар хөндлөнгийн байгууллагаар эрэмбэ тогтоолгох, элсэлтийн босгыг үе шаттайгаар өсгөн элсэгчдийг чанаржуулах бодлого баримтална хэмээв. Мөн бүх санал хүсэлтэд хариу өгч, нэгтгэж эрэмбэлэн үе шаттайгаар шийдвэрлэхээ хэллээ гэж Боловсролын яамнаас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Бусад

ТББХ: Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв

Нийтэлсэн

-

Нийтэлч

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 11 дүгээр сарын 05-ны хуралдаанаар Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсэгт “Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг Улсын Их Хурлын тогтоолоор батална.” гэж заасныг үндэслэн уг тогтоолын төслийг боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны 2024 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор УИХ-ын гишүүн О.Номинчимэгээр ахлуулан, УИХ-ын гишүүн Ж.Баярмаа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

УИХ-ын гишүүн О.Номинчимэг ажлын хэсгийн дүгнэлтийг танилцуулав.

Тэрбээр, Өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Нийтийн сонсголын тухай хууль болон Монгол Улсын Их Хурлын 2017 оны 12 дугаар тогтоолоор баталсан “Нийтийн сонсгол зохион байгуулах журам”-д заасны дагуу зохион байгуулж ирсэн.

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр баталсан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай болон Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах зарим харилцааг нарийвчлан зохицуулж хуульчилсан байна.

Тодруулбал, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн Арван тавдугаар бүлэг бүхэлдээ Монгол Улсын Их Хурлын хяналтын сонсголыг зохион байгуулах дараах харилцааг нарийвчлан зохицуулсан байна. Үүнд:

  • 119 дүгээр зүйлд Улсын Их Хурлын хяналтын сонсгол явуулах талаар хүсэлт гаргах, хүсэлтийг шийдвэрлэх талаар;
  • 120 дугаар зүйлд сонсгол зохион байгуулах харьяаллын талаар;
  • 121 дүгээр зүйлд сонсголын бэлтгэл ажлыг хангах талаар;
  • 123, 124 дүгээр зүйлд сонсголд оролцогч, түүний эрх, үүрэг;
  • 125 дугаар зүйлд сонсгол даргалагчийн эрх, үүрэг;
  • 126, 127 дугаар зүйлд сонсголыг танхимаар болон цахимаар явуулах журам;
  • 128 дугаар зүйлд сонсголын тайлан, тэмдэглэл боловсруулж, олон нийтэд түгээх талаар;
  • 129-133 дугаар зүйлд Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулах журам.

Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурлын хяналтын сонсголыг дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд зохион байгуулах боломжтой байх бөгөөд нарийвчилсан журам батлан гаргах тохиолдолд хуулийн зохицуулалтыг давхардуулан журамд тусгах нөхцөл үүсэж байх тул тус журмын төслийг боловсруулах шаардлагагүй гэж ажлын хэсэг дүгнэлээ гэлээ.

Түүнчлэн тэрбээр  2024-2028 оны парламентын бүрэн эрхийн хугацаанд холбогдох журмын тоог цөөлж, хуулиар зохицуулах шаардлагатай зохицуулалтыг журмаар биш хуульд тусгаж байх стратегийг баримталж байгааг дурдаад, цаашид хууль хэрэглээний хувьд ойлгомжтой болгох үүднээс Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тохиолдолд хяналтын сонсголын зохион байгуулалттай холбоотой зарим шаардлагатай зохицуулалтыг нэмж тусгах саналтай байна хэмээсэн. Тухайлбал, тус хуулийн 121 дүгээр зүйлийн 121.6-д заасны дагуу шинжээчийг томилохдоо ажлын хэсгийн саналыг үндэслэн Байнгын хороо тогтоол гаргахаар зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг байгуулагдаагүй бол шинжээч томилох хүсэлт гаргах субьект хэн байх талаарх зохицуулалтыг тодорхой болгох шаардлагатай. Түүнчлэн сонсгол явуулах бүтэц нь Байнгын хороо, дэд хороо байх олон улсын жишигт нийцүүлэх нь цаашид Байнгын хорооны үйл ажиллагааг илүү мэргэшсэн, уялдаа холбоотой байх ач холбогдолтой тул холбогдох өөрчлөлтийг хийх хэрэгтэй. Мөн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэг, 126 дугаар зүйлийн 126.5 дахь хэсгийг тус тус хүчингүй болгох саналтай байгаагаа танилцуулсан юм.

Ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй.

Мөн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс тус дэд хорооны бүрэлдэхүүнээс УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг чөлөөлж, УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очирыг бүрэлдэхүүнд оруулах саналыг ирүүлсний дагуу Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай УИХ-ын тогтоолын төслийг боловсруулжээ.

Хэлэлцэж өуй асуудалтай холбогдуулан асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг хэлэлцэн батлахыг дэмжин, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь  “Монгол Улсын Их Хурлын 2024 оны намрын ээлжит чуулганы төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглавар батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ танилцуулсан. Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус гэсэн төрөлтэй байх бөгөөд мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаврыг холбогдох шийдвэрийн төслийн хамт нэгдсэн хуралдаанд оруулж, шийдвэрлүүлэх ёстой хэмээв.

Мөн тус хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасны дагуу Байнгын, дэд хорооноос хийх төлөвлөгөөт хяналт шалгалтыг Улсын Их Хурлын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган хэрэгжүүлэхээр заасныг тодотгоод, хяналт шалгалтын талаар Байнгын хороодоос холбогдох саналыг авахад Аж үйлдвэржилтийн бодлогын, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос тусгайлан санал ирүүлээгүй гэлээ.

Байнгын хороодоос ирүүлсэн санал болон хяналт шалгалтын бусад асуудлын хүрээнд УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулганы хугацаанд зохион байгуулах нэр дэвшигчдийн хяналтын сонсголыг УИХ-ын төлөвлөгөөт хяналт шалгалтын цаглаварт тусган боловсруулсан хэмээн танилцуулсан юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Номинчимэг, иргэдээс ирж байгаа хүсэлт, өргөдлийн дагуу хууль зүйн бодлоготой холбоотой, ялангуяа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомжийн биелэлттэй холбоотой асуудлыг  хяналт шалгалтын цаглаварт оруулах асуудлыг хөндөн байр сууриа илэрхийлсэн.

Эцэст нь тогтоолын төслийг хэлэлцэн батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин чуулганы нэгдсэн хуралдаанд Байнгын хорооны санал, дүгнэлтийг танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Бусад

 Дэлгэрэх цехийн М.Эрдэнэцэцэг

Нийтэлсэн

-

Нийтэлч

“Манайх эсгий бүрээсээс  бусдыг үйлдвэрлэдэг,  гадуур дотуур цагаан бүрээс, давхарга, берзинт, өрх гээд л.  Миний хувьд 1993 оноос  өрхийн  үйлдвэрлэл эрхэлж,  ээжтэйгээ хамт  цагаан бүрээс оёж эхэлсэн. Түүнээс хойш 31 жил  өнгөрсөн байна.  Манайхыг  аж ахуйн нэгж  гэж  ойлгов оо,  оёдлын цех шүү. Ажлын байрны хүчин чадлын тухайд 16 хүн ажиллах боломжтой ч өнөөдрийн байлаар найман оёдолчин ажиллаж  буй ” хэмээн үйл ажиллагаагаа танилцуулсан  бүсгүй бол БЗД-ийн иргэн, Дэлгэрэх цехийн эзэн М.Эрдэнэцэцэг.   Гав шав хийсэн гялалзуур  эмэгтэй шүү гэх тодотголд яг таарах хүн гээд хэлчихвэл буруудахгүй л болов уу. Түүний ажил агуулахаас бүс бараагаа ангилж татахаас эхэлж, эсгүүр хийх, оёдол, ангилах,  бэлэн болсон бүтээгдэхүүнээ Нарантуул руу хүргэх, орон нутаг дахь борлуулагчид руугаа ачуулах гэхчилэн амсхийх завгүй гүйсээр үдшийн бүрийтэй золгоно. Ажлынхаа завсраар өндөр настай ижий, хүү хоёроо халамжлах учиртай.  Бас ажлын хамт олон гэж бодлын үзүүрт өнжих найман бүсгүй, хоёр эр бий. Хүний л амьдрал болохоор  жаргал зовлон ээлжилнэ. Ямар ч үед дэргэд нь байж,  зүдрэх үед нь энгэртээ наах нь   миний үүрэг гэж ойлгох түүнд  хамт олон нь хачин сайн юм билээ.  Нэгэн цагт ээжүүдээ дагаж, цехийнх нь умгар өрөөнд эрхэлж наадаж өссөн охид  амьдралд хөл тавьж,  эдүгээ  оёдолчин болцгоон  хоёр ээжтэйгээ мөр зэрэгцэн ажиллаж байгаа гээд бодохоор Дарь-Эхийн овооны энгэр бэлд бууриа засч  төвхнөсөн жижигхэн цехийн түүх эгэлгүй агаад бахархам ажээ.

Ажилсаг ээжийн хичээнгүй охин

М.Эрдэнэцэцэг өөрийнхөө сайн сайхан явааг ээжийнхээ ажилсаг чанартай холбоно. Ё.Нармандах хэмээх гайхамшигт эмэгтэй бол түүний ээж. Цэл залуугаараа ханиасаа хоцорч гурван үрээ хөлийг нь дөрөөнд,гарыг нь ганзаганд хүргэсэн ижийгээрээ охин нь өнөөдөр гангарч сууна.

Хөнгөн, хүнсний техникум төгссөн  залуухан бүсгүй амьдралд хөөр баяртайгаар  хөл тавьтал   мэргэжил бус юу чаддагаараа амьдарлаа залгуулах тийм цаг  үе тосох нь тэр. Тодруулж хэлбэл, БНМАУ зах зээлийн нийгэмд шилжсэн 1990 оны цагаан морин жил.  Амьдралын  ямар ч үед хөл алдаж үзээгүй ижий нь  “Эрдэнэцэцэг ээ, миний охин ижийнхээ оёдлын машинаар хоолоо олж ид. Нагац  ахын чинь хүүхдүүд гэрийн бүрээс, цаваг оён Дэнжийн мянгын зах дээр борлуулж байна. Борлуулалт ч гайгүй бололтой. Би тэдэнд тусалж, гэрийн бүрээс, цавгийг яаж эсгэдэг, хэрхэн оёдгийг мэдэж авлаа. Одоо хоёулаа үзээд алдая. Монгол хүн байгаа цагт монгол гэр байж л таарна” хэмээн цуу ямбуу даавуу  дэлгэн анхны эсгүүрээ хийсэн тэр өдрөөс хойш бага таван ханатын баруун талаас оёдлын машины дуу тасраагүй гэж хэлж болно. Ингэж л тэрбээр өөрийн гэх орлоготой энэ цагийн хэллэгээр бизнесийнхээ гарааг эхлүүлсэн түүхтэй.

Оёдлын цех байгуулагдаад 31 жил болжээ. Хүний амьдралын бүхэл бүтэн үе ч гэж хэлж  болохоор.  Өсч дэвжсэн түүх нь  энгийн юм шиг атлаа шантарч, уйлж дуулж явсан өдрүүд М.Эрдэнэцэцэгт бий.  “Одоо л хөл дээрээ босох нь. Банкнаас авсан зээлээ түүртэлгүйгээр дарж чадах  цаг айсуй” хэмээн  бүтэн нойртой хонож эхэлтэл гал усны гашуун зовлонгийн өмнө өвдөг сөгдөх нь тэр. Амсхийх гэдгийг умартан зүтгэж байж  бий болгосон бүхнийг нь дүрэлзсэн гал хамж аваад үнс болгож орхив. Хүний амь эрсдээгүйд нь магнайгаа хагартал баярлавч ёрдойж харлаад  үлдсэн төмрийн хог, утаа савсуулан уугих бууриас  өөр юу ч үгүй хоцорсондоо харамсан, харамсан уйлж зогссон тэр хүнд үеийг туулаад л гарсан.  Ажлын байрны тав тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө хичээн 2019 онд  үйлдвэрийн хоёр давхар  шинэ байраа ашиглалтад оруулав.  Эдүгээ агуулах, савтай ч болсон байна. Бараа материалаа ч жилийн дөрвөн цагийн эргэлтийг  даахуйцаар нөөцлөх эдийн засгийн боломжтой болсон гээд багагүй амжилтад хүрсний нууц нь  маш энгийн. Эрхэлсэн ажилдаа сэтгэлээ өгч, хичээх  явдал.  Түүнчлэн хэлсэн үгэндээ хүрч, үнэнч байдлыг эрхэмлэдэг чанар  аж.

Хөндлөнгөөс харахад,  сувд мэт шаргалтан цайрах цуу ямбуу даавуу нэгэн хэмээр нүргэлэх  оёдлын машины дуу, үйлчин бүсгүйн хурдан шаламгай хөдөлгөөнтэй  өнгө хослохуй  дор монгол гэрийн гоёл болох гадуур, дотуур цагаан бүрээс, цаваг, өрх  болж хувирна. “ Үнэтэй торгон хөшиг хэцээр татаж” хэмээх шүлэг зөвхөн шил толь болсон орд харшийнх бус талын Монголын үнэт өв монгол гэрийн дотуур хөшиг ч хээ хуар, саа бүхий үнэтэй торгоор хийгддэг болсныг энэ  цехийн үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнээс олж харснаа нуух юун.

“Цэцгээ гэдэг оёдолчныг хайж явна”

Худалдан авагчид түүнийг ийн сурагласаар ирэх нь бий. “Байнгын минь хаяг Нарантуул зах”  шүү дээ хэмээн цайлганаар инээх оёдолчин бүсгүйг  малчид андахгүй болжээ. Жил өнжөөд л гэрийнхээ гадуур, дотуур цагаан бүрээсээ сольдог учраас түүний урласан цагаан бүрээсүүд борлогдохгүйн зовлон үгүй. Ийм амжилтад хүрэхийн тулд  монгол гэрийн давуун эдлэлийн зах зээлийг алдахгүйн төлөө тэрбээр 31 жил тасралтгүй хөдөлмөрлөсөн. Гэхдээ үнэнчээр.  Үйлдвэрлэлийн аль ч шат  дамжлагад алдаа гарах ёсгүй гэж тэр үздэг. Түүний  баримталж ирсэн зарчим бол чанартай бүс даавуугаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх,  худалдан авагчаа солихгүй байх явдал.  Нэг удаагийн ашиг бодох бус  зөвхөн өөрийг нь зорьж ирэх худалдан авагчаа дээдлэх учиртай хэмээн мань хүн үздэг байна. Тэр утгаараа байнгын үйлчлүүлэгчийн захиалгыг цаг хугацаанд нь гаргаж өгөхийг хичээхийн сацуу худалдаж авсан бүрээс нь очоод барихад язайхгүй,  дутахгүй байх ёстой гэдэг дээр анхаарч ажилладаг  байна. Үр дүнд  нь  малчид итгэлээ өгч, Эрдэнэцэцэг буюу Цэцгээ оёдолчны  сэтгэлээ шингээж оёсон гэрийн даавуун эдлэлийг сонгож тэр хэрээр  эрэлт ч их болжээ. Үүнээс гадна бараа бүтээгдэхүүнийхээ чанарт онцгой анхаарч анхны дамжлаг болох хамгийн чанартай даавууг сонгож, үйлдвэрлээ явуулна.  Бас итгэлийн асуудал. Энэ талаараа тэрбээр   “Манайх  түншүүдтэйгээ 2004 оноос  хамтран ажиллаж,  бие биеийнхээ итгэлийг алдахгүй явсаар өнөөдөртэй золгосон.  Аливаа үйл хэрэг  итгэлцэл дээр тогтдог бөгөөд хэн хэнийхээ итгэлийг алдахгүй байх аваас хамтын ажиллагаа улам л бэхжин хөгждөг жамтай” хэмээн өгүүлсэн.

М.Эрдэнэцэцэг  олонтой нэгэн.

Оёдолчдынхоо  ахуй амьдралыг өөд татаж, хамтдаа хөгжих нь түүний  зорилго. Зорилгодоо хүрэхийн тулд тэднийгээ ажлаар хангах явдал. Азаар бидэнд ажилгүй өнжих өдөр гэж үгүй. Өөрөөр хэлбэл, захиалга тасардаггүй гэсэн үг.  Гэхдээ тэдний   ажил улирлын чанартай гэдгийг хэлэх нь зөв байх.   Шинэ гэрийн найр наадам, хуримын сар дуусмагц  автомашины дулаан хучилга, гэрийн хаалганы дулаалга руугаа орно.  Тэгээд арванхоёрдугаар сарын сүүлчээс хойш  үндсэн бүтээгдэхүүнээ оёж эхэлдэг байна. Нөөц гэж ч ойлгож болох юм билээ.   Нөгөөтэйгүүр,  түүнийг тойрон найман “цэцэг”  эргэлдэж буй.  Түүний ”торгон” цэрэг  П.Алтанцэцэг гэхэд л  Дэлгэрэх цехэд 18 жил ажиллаж байгаа бөгөөд үйлдвэрийнхээ бүхий л үйл ажиллагааг хариуцна.  И.Санчирын тухайд 16 дахь жилдээ ажиллаж байгаа.  Оёдол хийхээс гадна оёдлын машины бүхий л засвар үйлчилгээг хариуцдаг алтан гартай бүсгүй. Тэрбээр  дулаалга, давхарга, берзинт гээд  бүсгүй  хүн оёход хэцүү байж мэдэх оёдлыг ч өлхөн хийдэг.  Цехэд шинэ хүн орж ирэхэд оёдлын  бүх шат дамжлагыг  зааж сургах үүрэг түүнийх. О.Лхамсүрэн  хамт олныхоо  эд эс нь  болоод 12 жил болжээ.  Алиа хошин, нийтэч зантай хэмээн танилцуулсан. И.Оюунтүлхүүр арав дахь намартайгаа золгож байгаа.  Залуучууд дотроо хамгийн хурдан шалмаг, дайчин бүсгүй гэж ирээд л  дарга нь магтаж байна лээ.  С.Мөнхзул бүсгүйн  хувьд үйлдвэрлэл хариуцдаг П.Алтанцэцэгийн охин нь.  Уг нь тэрбээр тогооч мэргэжилтэй.  Дээр дурдсан   цехэд өсч торнисон хоёр охины нэг нь.  Цехийн хамгийн залуу ажилтан бол Т.Төмөрбаатар. Ажилд ороод хоёр жил болж байгаа ч аливаа зүйлийг маш хурдан сурдаг, хичээнгүй залуу гэсэн шүү. Бидэнтэй уулзаж амжаагүй ч заавал онцолж хэлэх оёдолчин бол н.Содцэцэг. Тэрбээр  зөвхөн гэрийн торгон хөшгийг дагнаж урладаг.  Тэд хамтрагчид болоод арав гаруй  жил болжээ.

Дашрамд өгүүлэхэд,  оёдлын салбарт   голдуу эмэгтэйчүүд  ажилладаг.  Тэд хоногийн талыг  ажил дээрээ өнгөрүүлэх нь бий.  М.Эрдэнэцэцэг ажил олгогчийн хувьд  оёдолчдынхоо ахуй амьдралыг гарын таван хуруу шигээ мэднэ.  Тиймээс  охиддоо  боломжийнхоо хэрээр туслахыг хичээн зээл өгөх,  тусламж үзүүлэх  зэргээр  ахуй амьдралд нь дэм болсоор ирсний үр дүнд  эхнээсээ өөрийн гэсэн хашаа, байшинтай болцгоожээ.  Энэ бол хувь хүний сэтгэл мэдэх асуудал.   Дэлгэрэх цехийнхэн ядарч зүдэрч яваа нэгэнд  сайхан сэтгэлийн гараа байсхийгээд сунгадаг талаар БЗД-ийн нийгмийн ажилтан онцолсныг уншигчдадаа дуулгахад таатай байна. Өнгөрсөн жилүүдэд жил дараалан болсон үер ус, зуд турханд  өртсөн хэд хэдэн айлд Дэлгэрэх цехийнхэн  иж бүрэн гэр, гэрийн бүрээс хэрэгсэл болон эд материалын тусламж үзүүлж ирснийг мэдэх хүн олон.

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм2 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр2 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад3 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм3 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд3 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм3 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм3 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм3 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр3 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм3 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр3 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр4 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр4 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр4 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр4 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм4 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм4 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр4 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр4 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм4 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм5 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм5 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг6 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим