Эдийн засаг
ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭРИЙН БАРИЛГАД ШААРДЛАГАТАЙ МАТЕРИАЛЫГ ТЯНЬЖИНААС ЭРЭЭН РҮҮ ЗӨӨЖ БАЙГАА ГЭВ
Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж буй газрын тос боловсруулах Үйлдвэрийн технологийн бус барилгын ажил /EPC-1/-д шаардлагатай 4,000 тонн бараа материал өнгөрсөн арванхоёрдугаар сарын 24-нд БНХАУ-ын Тяньжин боомтод ирж, ачааг боомтын талбайд бүрэн буулгажээ. Уг ачааг Эрээн боомт хүртэл тээвэрлэн авч ирж байгааг Газрын тосны газраас мэдэгдлээ.
Мөн тус газраас “Лицензгүй технологийн байгууламжийн ажил /EPC-2/-ын ерөнхий гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг хүлээн авч, үнэлгээний ажлыг хийж эхэлсэн байна.
Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байгаа” гэв.
Уг үйлдвэр ашиглалтад орсноор түлш, шатахууны импортын хамаарлаас гарч, иргэдийн худалдан авах чадвар дээшлэх бөгөөд нефть-химийн аж үйлдвэрийн шинэ салбар бий болох юм.
Түүнчлэн шатахууны дотоодын хэрэгцээний 55 орчим хувийг хангана. Үүнээс гадна гадаад худалдааны алдагдал $1 тэрбум орчмоор буурна гэж тооцоолжээ.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий тосыг эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтайгаар, байгаль орчинд сөрөг нөлөө багатайгаар, аюулгүй тээвэрлэх нөхцөл бүрдэж, олон улсын дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлнэ хэмээн мэргэжилтнүүд мэдээлж байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр17 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент19 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм19 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент18 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм19 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм19 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд18 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ