Дэлхий дахинд
КАЗАХСТАНД ГАРСАН ҮЙМЭЭНИЙ ДАРАА НАЗАРБАЕВ АНХ УДАА АРД ТҮМЭНДЭЭ ХАНДАЖ ҮГ ХЭЛЭВ
Нэгдүгээр сарын эхээр Казахстанд гарсан үймээнээс хойш тус улсын анхны ерөнхийлөгч Нурсултан Назарбаев анх удаа ард түмэндээ хандаж үг хэлжээ.
Түүний мэдэгдлийн урьдчилж бэлдсэн дүрс бичлэгийг өчигдөр Казахстаны төв телевизийн сувгаар цацсан байна.
“Удирдлагын дээд түвшинд ямар нэг хагарал, зөрчил гараагүй. Би 2019 онд ерөнхийлөгчийн эрх мэдлээ Касым-Жомарт Токаевт шилжүүлж, тэр үеэс хойш гавьяаныхаа амралтыг эдэлж байгаа билээ” гэж Назарбаев хэлжээ.
Тэрбээр Токаевын эхлүүлсэн шинэчлэлийг дэмжихийг ард иргэддээ уриалсан байна. Мөн үймээний үеэр гадаад руу дүрвээгүй, нийслэл хотод байснаа энэ үеэр хэлжээ.
Одоо 81 настай Назарбаев 30 орчим жилийн турш тасралтгүй Казахстан улсыг удирдсан юм. 2019 онд тэрбээр ерөнхийлөгчийн албан тушаалаа Токаевт шилжүүлсэн ч улс төрд нөлөөтэй хэвээр байв.
Шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтөөс эхлэлтэй үймээн самуун гарсны дараа Токаев өмнөх ерөнхийлөгчийнхөө эрх мэдлийг хязгаарлаж, ойрын хүрээллийн хүмүүсийг нь өндөр албан тушаалаас зайлуулж эхэлсэн юм.
Үүний улмаас Токаев, Назарбаев нарын хооронд хагарал зөрчил үүссэн байж болзошгүй гэсэн таамаг яригдах болсон байна. Тухайлбал сүүлийн долоо хоногийн дотор Токаев тус улсын гол гол албан тушаалуудаас Назарбаевын хамаатнуудыг чөлөөлсөн юм.
Өмнө нь тэр Назарбаевын гол холбоотон Карим Массимовыг тагнуулын албаны даргын албан тушаалаас чөлөөлж, эх орноосоо урвасан хэрэгт буруутган баривчилж байв.
Өнгөрсөн долоо хоногт Токаев хэлсэн үгэндээ Казахстаны баялгийг гартаа оруулсан олигархуудтай тэмцэхээ амлаж байжээ.
“Назарбаев хэлсэн үгэндээ Токаевыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь талууд урьдчилсан байдлаар тохиролцоонд хүрснийг харуулж байж болзошгүй. Токаев улс орондоо бүрэн хяналт тогтоожээ” гэж Лондонд төвтэй Prism Political Risk Management байгууллагын үүсгэн байгуулагч, улс төрийн шинжээч Кэйт Мэллинсон тайлбарласан байна.
Эх сурвалж: Bloomberg
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм2 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент1 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент56 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм2 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 мин өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
-
Улс төр15 мин өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав