Дэлхий дахинд
Гуравдугаар тунгийн вакцин маш чухал
Белоруссын Эрүүл мэндийн яамны Шинжээчдийн зөвлөл COVID-19-ийн эсрэг давтан вакциныг заавал хийлгэхийг зөвлөж байна. Энэ нь коронавирусын халдвараас сэргийлэх найдвартай хамгаалалт болно гэж Гроднений Анагаах ухааны улсын их сургуулийн халдварт өвчний тэнхимийн орлогч эрхлэгч, анагаах ухааны доктор, профессор Наталья Матиевская “Гродзенская прауда” сонины асуултад хариулсан байна.
Дархлаажуулалт зайлшгүй чухал
Дэлхий дахин өнөөдөр коронавирусын эсрэг вакцин бүтээхийн тулд идэвхтэй ажиллаж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамгийн сүүлийн мэдээллээр өнөөдөр улс орнууд 10 гаруй вакцин бүртгээд хэрэглэж байгаа бол, клиникийн өмнөх туршилтад 194 вакцин ороод байгаа бол клиник түвшинд 135 вакцин туршиж байгаа юм байна.
Сүргийн дархлаа тогтооход бүх нийтийн вакцинжуулах нь юу юунаас чухал. Энэ нь хүмүүст вирус халдварлах магадлалыг бууруулахаас гадна, хүнд аюултай шинэ төрөл үүсэх, мутацлагдахыг хязгаарлана. Вакцин хийлгэсэн ахмад настнуудын 80 хувьд нь вирус халдварлахгүй байх боломж бүрддэг нь харагдаад байна.
Дархлаа хэрхэн тогтдог вэ
-Коронавирусээр өвчилсөн хүмүүст дархлаа хэрхэн тогтдогийг шинжлэх ухааны болон практик талаас нь хэрхэн үнэлэх вэ?
-Вакцин нь ихэнх өвчтөнүүдэд вирус тогтворжуулах эсрэг биет үүсгэх зориулалттай. Өнөөдрийн байдлаар коронавирусын халдвар авсан хүмүүсийн 25-30 хувьд нь л ийм эсрэг биет бий болж байна. Нөгөө нэг зүйл бол байгалиас заяасан дархлаа хэсэг хугацаагаар л хадгалагддаг нь харагдаж байна. Үүний нэг шалтгаан нь вирус өөрчлөгдөн мутацид орж шинэ SARSCov-2 үүсч байгаатай бас холбоотой. Ийм хувилбар нь халдварлах өндөр чадвартай вирусын эсрэг дархлаанаас “зугтах”, улмаар хүндрүүлэх чадвартай. Үүнд дэлхий даяар өргөн тархаад байгаа “дельта” хувилбар орж байна.
Миний хувийн эмчилгээний туршлагаас харахад “дельта” хувилбар нь залуу үеийнхэн, ялангуяа хүүхдэд илүүтэй халдварлаж байна. Одоо гэтэл Өмнөд Африкаас дахиад шинэ “Омикрон” хувилбар гараад дэлхий даяар тархаж магадгүй байна.
-Вакцин тариулсны дараа хүмүүс халдвар авах тохиолдол гарч байна?
-Ийм тохиолдол байгаа. Гэхдээ энэ нь вакцинаас болж байгаа юм биш. Өнөөдөр дэлхий дахинаа нэг ч улс оронд коронавирусээс сэргийлэх амьд сулруулсан вакцин хэрэглэхгүй байгаа болохоор энэ нь бие султай хүмүүст халдвар тархахад хүргэж байгаа юм. Коронавирусээр өвчилсөн хүний биед өвчний нь клиник шинж хадгалагдан өвчлөл нь суларчихсан байх үед дахиад халдвар авч болно.
Туршлагаас харахад вакцин тариулсан хүн коронавирусын халдвар авлаа гэхэд өвчин хөнгөн байж, гэрээр эмчлэх боломжтой байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгсдийн дунд вакцин тариулсан хүн цөөн, хүндэрч сэхээн амьдруулахад орж байгаа хүмүүсийн дунд бол бүр цөөн байна. Үндсэндээ вакцин тариулах нь маш олон хүнийг үхлээс аварч байгааг эмч нар хэлж байна. Үүнтэй холбогдуулан хэлэхэд амны хаалт зүүх, гараа угааж ариутгах, урьдчилан сэргийлэх бусад арга хэмжээний зэрэгцээ вакцин тариулах нь маш чухал гэдгийг дахин сануулах нь зүйтэй.
Вакцин бол бидний гол найдвар
-Өнөөдөр улс орнуудад хэрэглэж байгаа вакцин коронавирусын шинэ хувилбар SARSCov-2-аас сэргийлэх боломжтой юу?
-Өнөөдөр хэрэглэж байгаа вакцинууд коронавирусын төрөл бүрийн хувилбарын эсрэг үр дүнтэй хэвээр байна.
Вирусын хувьсах шинж чанар нь, вакцин хийлгэсний дараах дархлааг “тасалдуулж”, вакцин хийлгэсэн хүмүүсийн халдвар авах магадлалыг нэмэгдүүлж байгаа ч вакцинжуулснаар эмнэлэгт хэвтэх COVID-19-ийн хүндрэл үүсэх, нас баралтын түвшинг бууруулж байна гэж дэлхий даяараа үнэлж байна. Тэгэхээр вакцины үр дүн нь өндөр хэвээр байгааг энэ бүхэн харуулж байгаа юм.
INTERFAX хэвлэлд мэдээлснээр бол Унгарын Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэдээгээр 3.7 сая хүнд үндсэн вакцин тарьснаар коронавирусын халдвар авах, нас баралтын хувь эрс буурч “Спутник V” вакцин тариулсан хүмүүсийн 98, “Pfizer” вакцин хийлгэсэнд нь 90.6, “Sinopharm” хийлгэсэн хүний 87.8, “AstraZeneca”-д 88.3, “Moderna”-д 93.6 хувьд нь коронавирусын эсрэг дархлаа тогтож байна гэжээ.
-Нэмэлт вакцин, өөр бусад эмүүд хэр ач холбогдолтой вэ?
-Вакцины эхний тун нь анхны арга хэмжээ. Энд бол “Спутник”-ийн нэг тун юм уу, “Sinopharm”-ын хоёр тун байж болно. Харин вакцины давтан тунг анхны вакцин хийлгэснээс хойш зургаа юмуу, сар хагасын дараа хийлгэж болно. Энэ нь SARSCov-2-ын юм уу вирусын мутацлагдсан хувилбарын эсрэг дархлааг тогтворжуулах, энэ шинэ хувилбартай холбоотой биологийн өөрчлөлтөөс сэргийлэх ач холбогдолтой. Өнөөдөртөө давтан тунг “Спутник Лайт” вакциныг анхны үндсэн вакцин тариулснаас хойш зургаа юмуу, сар хагасын дараа хийж байна. Эхний ээлжинд 18-25 насныхан буюу оюутан залууст хийж байгаа. Бас 18-аас дээш насныхан, ахмадууд, ялангуяа дархлаа суларсан иргэд, 60-аас дээш насныханд хийж байна. Мөн эмнэлгийн болон нийгмийн хамгааллын ажилтнууд, коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүст хийж байгаа.
Давтан тунгийн амжилттай байгаагийн жишээ нь Израиль. Энд гурван удаа вакцин тариулсан хүмүүст өвчлөл хөнгөн тусч түргэн эдгэрч байгаа нь харагдаж байна. Мөн хоёр удаа вакцин тариулсан хүмүүс өвчлөх магадлал арав дахин буурч байна.
Өөр нэг зүйл бол нэмэлт тун тариулсан хүн коронавиурс тусаад хүндрэх нь вакцины хоёр тунг тариулсан хүнээс 20 дахин бага байгаа юм.
-Коронавирусын халдвараар өвчилсөн хүмүүст вакцинд хамрах хугацааны талаар ямар зөвлөгөө өгөх вэ?
-Нэгдүгээрт өвчилсөн хүмүүсийн хувьд дархлаажуулалтад хамрагдахад ямар ч сөрөг нөлөөлөлгүй гэдгийг хэлмээр байна. Давтан хэлэхэд шинжлэх ухааны болон хувийн ажиглалтаас үзэхэд COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүст коронавирусын эсрэг биет бүгдэд нь бүрэн төлөвшөөгүй байна. Өөр нэг зүйл бол бүхий л эсрэг биет нь коронавирусээс адил түвшинд хамгаалахгүй байна. Баталгаатай хамгаалалт бий болгохын тулд хүнд вирус тогтворжуулах эсрэг биет гэдэг вирусын S-уураг бий болгох ёстой. Тэгэхээр коронавирусын халдвараар өвчилсөн хүнд өвчилсний дараа 3-6 сарын дараа хамгаалалтын дархлаа бий болгох ёстой. Энд “Спутник Лайт” вакцины нэг тун байж болно. Бас нэг зүйл бол коронавиурсээр өвчилсний дараа эсрэг биет бий болгоход вакцин нь ямар ч хортой нөлөөгүй, харин ч халдварын эсрэг дархлааг нь дэмжинэ.
-Таны хувийн туршлагаас үзэхэд вакцин аюултай эсэх талаар юу хэлэх вэ. Зарим хүн вакцин аюултай гээд тэр бүрий хамрагдахгүй байх шиг?
-Вакцины үр дүн, аюулгүй байдлын хувьд хэн хүнгүй итгэх хэрэгтэй. Манай оронд гэхэд л гурван сая гаруй хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Коронавиурсын халдварын цар тахалтай тэмцэхэд вакцинжуулах л иргэдийн амь насыг хамгаалах ганц арга байсаар байна, өөр хувилбар өнөөдөртөө алга. Вакцин нь вирусээс хамгаалах найдвартай арга, өвчлөлөөс сэргийлэх цор ганц хэрэгсэл хэвээр байна. Коронавиурсын эсрэг вакцин тариулах нь хувь хүн өөрийнхөө эрүүл мэндийг хамгаалах төдий бус ойр дотнынхон, найз нөхөд, нийгмийг бүхэлд нь хамгаалах үндсэн арга.
#МонголынМэдээСонин #
2021 оны арванхоёрдугаар сарын 16. Пүрэв. №159 (5564)
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Улс төр3 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм5 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент5 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент4 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм5 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм5 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм5 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр4 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав