Дэлхий дахинд
КИМ ЖОН УНЫ ХАМГИЙН ИХ “ҮЗЭН ЯДДАГ АРАЛ” 2019 ОНООС ХОЙШ 25 УДАА ПУУЖИНГИЙН ЦОХИЛТОД ӨРТЖЭЭ
Умард Солонгосын дэглэм шинэ он гарсаар пуужингийн туршилтынхаа тоог эрс нэмэгдүүлээд байгаа.
Энэ бүх туршилтын хамгийн том хохирогч нь хүн амьдардаггүй Алсом хэмээх жижиг арал болоод байгааг эх сурвалжууд мэдээлжээ.
Алсом арал нь Умард Солонгосын зүүн хойд эргээс 18 км зайтай оршдог. Уг арлыг Ким Жон Ун пуужингийнхаа туршилтын бай болгон ашиглаад удаж байгаа аж.
2019 оноос хойш Алсом арал руу 25 удаа пуужингаар харвасан байна. Энэ он гарсаар нийт найман туршилт болсон нь бүгд уг арал руу чиглэжээ.
2020 оны наймдугаар сард Умард Солонгосын эрх баригчид Алсом арал дээр 10 метрийн өргөнтэй байгууламж босгосон нь Өмнөд Солонгосын зэвсэгт хүчнийхний анхаарлыг татах болсон юм.
Өмнөдийн улс төрчдийн зарим нь үүнийг туршилтын бункер (хоргодох байр), зарим нь Сөүл хот дахь засгийн газрын ордны загвар байж магадгүй хэмээн сэжиглэж байна.
Ийм олон удаа пуужингаар харвуулсан арлыг зарим зэвсгийн мэргэжилтнүүд Ким Жон Уны хамгийн их “үзэн яддаг арал” хэмээн хошигнон нэрлэх болжээ.
Алсом арал зэвсэг туршихад Умард Солонгосын эргээс хангалттай хол, гэхдээ зөвхөн өөрийнх нь хөлөг онгоцнууд хүрэхэд хангалттай ойрхон юм. 850 орчим метрийн өргөнтэй уг арлыг пуужингаар харваснаар АНУ болон холбоотнуудад нь зэвсгийнхээ оновчтой байдлыг харуулах боломж гэж ажиглагчид үздэг.
“Нэг байнд олон янзын байрлалаас цохилт өгч буй нь Умард Солонгосын зэвсэглэл сайжирч, Өмнөд Солонгост довтлох чадвартай болсноо харуулж буй хэрэг юм” гэж Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн Хөх ордны захиргаанд аюулгүй байдлын асуудал хариуцаж байсан Чон Сон Ун саяхан хэвлэлд ярьжээ.
Эх сурвалж: Bloomberg
Дэлхий дахинд
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ
АНУ-ын Калифорни, Сьерра невада мужид өнгөрсөн бямба гарагт 1.2 м-ийн зузаан цас, 32 см-ийн бороо орж, салхины хурд 24.4 м/секунд хүрч шуурчээ.
Баруун Виржиниа мужид 61 см-ийн зузаан цас орсон байна.
Үүний улмаас хоёр хүн амь насаа алдаж, олон мянган айл өрх тог цахилгаангүй болж, хот хоорондын авто замуудад тээврийн хэрэгслүүд мөргөлдөж, замын хөдөлгөөнд саад учруулжээ.
Калифорни мужийн цаг уурын газраас мягмар гараг хүртэл дунд зэргийн онц байдал зарлаж, оршин суугчдад сэрэмжлүүлэг хүргээд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
-
Нийгэм3 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент3 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм3 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент2 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм3 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Улс төр1 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Дэлхий дахинд2 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ