Спорт
БЭЭЖИН-2022: КАМИЛА ВАЛИЕВА УРАН ГУЛГАЛТЫН ГАНЦААРЧИЛСАН ТӨРӨЛД ОРОЛЦОХ ЭРХТЭЙ БОЛЛОО

Оросын Холбооны Улсын тамирчин, уран гулгалтын од Камила Валиевагийн асуудлаар Спортын Арбитрын Шүүх хуралдаж, өнөөдөр шийдвэрээ саяхан танилцууллаа.
Шүүхийн шийдвэрийн дагуу Камила Валиева Мягмар гарагт болох эмэгтэйчүүдийн уран гулгалтын ганцаарчилсан төрөлд оролцох эрхтэй болов. Тэрбээр алтан медаль хүртэх магадлал өндөртэй тамирчдын нэгээр нэрлэгдэж байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт тэрбээр өвлийн олимпын наадмын уран гулгалтын тэмцээнд хосгүй амжилт гаргаж, шигшээ багаа алтан медаль авахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Гэвч хориотой эм хэрэглэсэн нь тогтоогдсоноор Камила Валиева тэмцээнээ үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болж эхэлсэн билээ.
2021 оны арванхоёрдугаар сард түүний шинжилгээнээс сэргээшийн төрөлд ордог хориотой бодис илэрсэн ч тухайн үед Оросын Сэргээштэй Тэмцэх Агентлаг RUSADA түүний Бээжингийн өвлийн олимпын наадамд оролцох эрхийг түдгэлзүүлэлгүй хэвээр үлдээж байжээ.
Харин Олон Улсын Олимпын Хороо (ОУОХ) уг шийдвэрийг хууль бус гэж үзээд шүүхэд давж заалдаад байв.
Эх сурвалж: CNN

Спорт
Сүхбаатар аймгийн Онгон сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүлжээ

Спорт
“ХАРБИН-2025”: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.
Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё.
Спорт
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс Монголын баг тамирчдын анхны медалийг хүртлээ

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод холимог тулааны залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-10-ны өдрүүдэд болж байна.
Нийт 85 орны 900 гаруй тамирчин өрсөлдөж байна.
Тэмцээний залуучуудын эмэгтэйчүүдийн 61.2 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Алтанчимэг Узбекистаны тамирчин Покиза Баксриеваг ялснаар хүрэл медалийн болзол хангалаа.
Тэрбээр өнөөдөр мөнгөн медалийн төлөө Словак улсын тамирчин Европын аварга Эва Эрделиоватай тулалдах юм.
Б.Алтанчимэг холимог тулааны ДАШТ-ээс медаль хүртсэн анхны монгол тамирчин болж байна гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.