Дэлхий дахинд
ДАЙНЫ ДАРАА БЕРЛИН ХОТОД ЧИХРЭЭР “БОРОО ОРУУЛЖ” БАЙСАН АМЕРИК НИСГЭГЧ 101 НАСАНДАА ТААЛАЛ ТӨГСЛӨӨ
Түүхэнд “Candy Bomber” буюу чихрээр бөмбөгдөгч хэмээн алдаршсан ахмад дайчин Лхагва гарагт 101 насандаа таалал төгссөнийг АНУ-ын Юта муж дахь гэр бүлийнхэн нь өчигдөр мэдээлжээ.
Ахмад дайчин Гэйл Халворсен нь Германы нийслэл Берлин хотын иргэдийн хамгийн хүндтэй хүмүүсийн нэг байсан юм.
Тэрбээр хамгийн сүүлд 2019 онд Берлин хот Зөвлөлтийн цэргийн хяналтаас чөлөөлөгдсөний 70 жилийн ойд хүндэт зочноор оролцож байжээ.
Дэлхийн Хоёрдугаар дайны үеэр сөнөөгч онгоцны нисгэгч байсан Халворсен дайны дараа Берлин хотын Темпелхоф нисэх буудалд ажлаар очихдоо хашааны цаана зогсох герман хүүхдүүдтэй тааралдаж байжээ.
Тухайн үед Зүүн Германд нөлөөгөө тогтоохын тулд Зөвлөлт Холбоот Улс өрнөдийн холбоотнууддаа шахалт үзүүлж, Берлин хотод хатуу хяналтаа тогтоогоод байсан юм.
Халворсен өлсгөлөн хүүхдүүдийг өрөвдөж, өөрт байсан хоёр ширхэг бохийг тэдэнд өгч байжээ. Хүүхдүүд бохийг олон хэсэг жижиглэн хуваагаад, цаасыг нь хүртэл үнэрлэж байсан нь Халворсены сэтгэлийг ихэд хөдөлгөсөн гэдэг.
Тэрбээр дахин ирэхдээ илүү олон чихэр амттан авчирч өгөхөө хүүхдүүдэд амлаад Берлинээс буцаж байжээ.
Дараа нь Халворсен өөрийн бэлдсэн чихрийг Берлин хотын дээрээс буулгадаг болсон байна. Ингэхдээ алчуурыг шүхэр болгон ашиглаж байжээ.
Сүүлдээ түүний санаачилгыг бусад нисгэгч нар дэмжиж “Operation Little Vittles” гэх нэртэй ажиллагаа болж өргөжсөн байна.
1948 оны зургаадугаар сарын 26-нд эхэлсэн уг ажиллагаа Зөвлөлтийн тал Берлин хотыг хяналтаасаа чөлөөлөх хүртэл буюу 1949 оны тавдугаар сарын 12 хүртэл үргэлжилж, чихрээр зогсохгүй хоол хүнс, эм тариа, түлш хүртэл агаараас буулгадаг болжээ.
Энэ хугацаанд холбоотны нисгэгчид 278,000 удаа нислэг үйлдэхдээ нийт 2 тонн ачааг Зөвлөлтийн хяналтад байсан Берлинд буулгасан гэдэг.
Дайны үед төрсөн Берлин хотын иргэд Америк нисгэгчдийн агаараас буулгадаг байсан чихэр, амттан зэргийг одоо болтол дурсдаг байна.
Эх сурвалж: Associated Press
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм1 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм2 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм2 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм1 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Энтертайнмент54 мин өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент30 мин өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо