Дэлхий дахинд
В.ЗЕЛЕНСКИЙ: БИД ГАЗАР НУТГАА АЛДАХЫГ ЗӨВШӨӨРӨХГҮЙ
ОХУ-ын зүгээс Донбассын бүс нутагт цэргээ оруулах шийдвэр гаргасны дараа Мягмар гарагийн шөнө Украины ерөнхийлөгч Володимир Зеленский ард түмэндээ хандаж телевизээр үг хэлжээ.
Донбассын хязгаар дахь Донецк, Луганск мужууд нь ОХУ-ын дэмжлэгтэйгээр Украинаас салан тусгаарлаад байгаа газар нутаг юм.
Өчигдөр орой ОХУ-ын ерөнхийлөгч эдгээр мужуудын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч, энхийг сахиулах үүрэгтэй цэргийн хүчээ илгээх шийдвэр гаргаж байв.
Зеленский хэлсэн үгэндээ ОХУ-ын дээрх үйлдлийг Украины газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд халдсан хэрэг гэж тодорхойлоод зөрчил, үл ойлголцлыг энхийн замаар шийдвэрлэх уриалга гаргажээ.
“Бид энх тайван, дипломат арга замыг тууштай баримтална. Бид өөрийн газар нутаг дээр байна. Бид хэнээс ч, юунаас ч айхгүй. Бид хэнд ч өргүй. Бид хэнд ч юуг ч өгөхгүй. Өнөөдөр бол 2014 оны хоёрдугаар сар биш, 2022 оны хоёрдугаар сар. Манай улс өөр болсон. Манай арми өөр болсон. Бидний цорын ганц зорилго бол энх тайван” гэж Зеленский хэлсэн байна.
Тэрбээр Украин, Орос, Франц, Германы удирдагчдад шуурхай уулзалт зохион байгуулахыг уриалахын хажуугаар Оросын эсрэг “тодорхой, үр дүнтэй” арга хэмжээ авахыг холбоотнуудаасаа хүссэн юм.
Зеленский энхийн яриа хэлэлцээг мухардалд оруулж буй Оросын эрх баригчдыг буруутгаад газар нутгаа хэзээ ч бусдад найр тавин өгөхгүйгээ мэдэгджээ.
НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Украинд үүссэн нөхцөл байдлын асуудлаар Даваа гарагийн орой шуурхай хуралдаан зарласан байна.
АНУ-ын засаг захиргаа Москвагийн эсрэг авах хориг арга хэмжээгээ түрүүчээс нь танилцуулж эхэлжээ.
Эх сурвалж: The Guardian
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм40 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм37 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм12 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна