Дэлхий дахинд
ОХУ-ЫН ХОЛБООНЫ ЗӨВЛӨЛ ЗЭВСЭГТ ХҮЧНИЙГ ГАДААДАД АШИГЛАХЫГ ЗӨВШӨӨРЛӨӨ
Ерөнхийлөгч Владимир Путинэд оросын зэвсэгт хүчнийг хилийн чанадад ашиглахыг ОХУ-ын Холбооны зөвлөл зөвшөөрлөө. “Донецк, Луганскийн ардын бүгд найрамдах улсын газар нутагт тогтвортой байдал, энхтайван хадгалах зорилгоор зэвсэгт хүчнийг энхийг сахиулагч хэлбэрээр ашиглах зөвшөөрөл олгож байна” гэжээ. Энэ шийдвэрийг Холбооны зөвлөлийн 153 сенатч санал нэгтэй баталсан байна.
Холбооны зөвлөлд гаргасан ерөнхийлөгчийн хүсэлтэд “ОХУ-ын Үндсэн хуулийн 102 дугаар зүйлийн “г” хэсэгт заасныг үндэслэн ДБНУ, ЛБНУ-тай байгуулсан найрамдал хамтын ажиллагаа, харилцан туслалцах гэрээний дагуу гэжээ.
Холбооны зөвлөлийн спикер Валентина Матвиенко энэ тухайд асуудлыг Холбооны зөвлөлийн Үндсэн хуулийн болон батлан хамгаалах, олон улсын, холбооны танхимын хурлаар хэлэлцсэний дараа авч үзсэн гэсэн байна. Холбооны зөвлөлийн тогтоол гарсан даруйдаа хүчин төгөлдөр болж байгаа юм байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм25 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм22 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм56 секунд өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ