Дэлхий дахинд
Украины цэргийн 1067 байгууламжийг устгалаа
Оросын зэвсэгт хүчин Украинд цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээсээ хойш украины цэргийн 1067 байгууламж, дэд бүтцийг устгалаа гэж ОХУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч Игорь Конашенков мэдэгдсэнийг оросын “Ветеранские вести” хэвлэл дамжуулсан байна. Энд Украины зэвсэгт хүчний холбооны зангилаа, удирдлагын 27 цэг, агаараас эсэргүүцэн хамгаалах зенит пуужингийн С-300, “Бук М-1”, “Оса” цогцолбор, радио локацийн 56 станцыг устгасан байна. Зөвхөн хоёрдугаар сарын 27-нд гэхэд л Краматорск хот дахь зенит пуужингийн долоон цогцолбор, Чернигова хотод давшилтын нисгэгчгүй “Байратар ТБ-2” аппарат гурвыг жагсаалаас гаргалаа гэжээ. Байлдааны ажиллагаа эхэлснээс хойш украины 254 танк, байлдааны бусад хуягт машин, газар дээр байсан 31 онгоц, шуурган галын тийрэлтэт 46 төхөөрөмж, хээрийн их буу, миномёт 103, цэргийн тусгай машин 164-ийг устгасан гэж Конашенков мэдээлжээ.
Луганскийн ардын бүгд найрамдах улсын дайчид Оросын зэвсэгт хүчний галын дэмжлэгтэйгээр эсрэг талынхаа хамгаалалтын бүсэд дөрвөн км давшиж урагшилжээ. Донецкийн ардын бүгд найрамдах улсын салбарууд мөн зургаан км давшиж Нижнее, Гранитное, Гнутова суурингуудыг чөлөөлсөн байна.
Мэдээлэлд оросын цэргийн хохирол украины талынхаас хэд дахин бага гэж энд дурдсан ч тодорхой тоо баримт хэлээгүй байна.
Оросын цэрэг дайчид цэргийн тусгай ажиллагааны явцад жинхэнэ эр зориг, баатарлагийг үзүүлж байгаа ч харамсалтай нь амь үрэгдсэн, шархадсан тохиолдол бий. Украины олзлогдсон цэргүүдийн хувьд тэд эх орондоо тангараг өргөсөн учраас бид эелдэг хандаж байгаа гэжээ. Эсэргүүцэл үзүүлэлгүйгээр зэвсгээ орхин бидэнд бууж өгч байгаа цэргүүдийг ар гэрт нь буцаана. Гэхдээ манай цэргүүдийг олзолсон үндсэрхэг үзэлтнүүдтэй хэрхэн харьцахаа бид мэднэ гэж хэвлэлийн мэдээлэлд дурдсан байна.
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм46 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм49 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм25 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм21 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна