Дэлхий дахинд
КИБЕР ХАЛДЛАГАД ӨРТСӨН БАЙЖ БОЛЗОШГҮЙ ШАЛТГААНААР TOYOTA КОМПАНИ ЯПОН ДАХЬ ҮЙЛДВЭРҮҮДЭЭ ЗОГСООЖЭЭ
Дотоод системд нь кибер халдлага гарсан байж болзошгүй гэсэн шалтгаанаар Toyota компани өнөөдөр Япон дахь бүх 14 үйлдвэрээ зогсоохоор болжээ.
Тус компанийн бэлтгэн нийлүүлэгч Kojima Industries Corporation компанийн дотоод сүлжээнд халдлага гарсан байж болзошгүй шинж тэмдэг анх илэрсэн юм байна.
Япон дахь үйлдвэрүүд нь Toyota компанийн нийт бүтээгдэхүүний гуравны нэг орчмыг гаргадаг.
Одоогоор үйлдвэрүүдийн зогсолт хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй байгааг тус компанийн эх сурвалж мэдээлжээ.
Toyota бол дэлхийн хамгийн том автомашин үйлдвэрлэгч бөгөөд 2022 онд 8.5 сая автомашин үйлдвэрлэхээр төлөвлөсөн юм.
Нэг өдрийн сул зогсолтын улмаас 13,000 орчим автомашин үйлдвэрээс гарах хугацаа хойшлогдох ажээ.
Эх сурвалж: BBC
Дэлхий дахинд
Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ
Дэлхий дахинд
Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Дэлхий дахинд
Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна
-
Нийгэм41 мин өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм39 мин өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм17 мин өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Нийгэм13 мин өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна