Дэлхий дахинд
БАЙДЕН: УКРАИН РУУ ДАЙРАХ ГЭЖ МОСКВА ХЭДИЙНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН
Орос улс Европ болон Барууны аюулгүй байдалд заналхийлэн, эхлээд Украин руу цэргийн тусгай ажиллагаа явуулж, дипломат шийдвэрээс татгалзахаа бүр эртнээс төлөвлөсөн гэж Цагаан ордны тэргүүн Жо Байден мэдэгдсэнийг ТАСС агентлаг дамжуулсан байна.
“Путины дайн бол санаатай үйлдэл, ямар ч өдөөн хатгалга биш. Тэр дипломат харилцааны хүчин чармайлт гаргахаас татгалзлаа. Барууны орнууд болон НАТО хариу үйлдэл үзүүлэхгүй гэдэгт тэр итгэж байсан. Тэгээд тэр биднийг энд, ялан дийлж чадна гэж итгэсэн. Путин энд л алдсан. Бид үүнд бэлэн байсан” гэж АНУ-ын Ерөнхийлөгч хэлжээ.
Зэвсэглэлийн тухай бага хурал дээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын цөмийн зэвсэг одоо гэртээхарих цаг болсон гэж хэлсэн байна. АНУ-г Европт цөмийн зэвсгээ байрлуулахыг Орос хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм.
Венесуэлийн дэд ерөнхийлөгч Оросыг өмөөрч Барууныг буруутгав
Барууны орнууд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн чуулган дээр үг хэлүүлээгүй нь Оростой харилцах харилцаанд тэвчишгүй байдал бий болгож үзэн ядах үзлийг дэвэргэж байна хэмээн Венесуэлийн дэд ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дельси Родригес мягмар гарагт хэлсэн байна. “Тэдхүний эрхийн нийтлэг ордонд Оросыг үзэн ядах, үл тэвчих байдал харуулж, сурталчилж байна. Үүнийг Украины хямралд буруутай хүмүүс л хийж байна” гэж тэр Twitter хуудсандаа бичжээ.
“Венесуэль улс энхийн яриа хэлэлцээрийн төлөөх хүчинтэй нэгдэж байна” гэж хатагтай Родригес хэлсэн байна.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын онлайнаар үг хэлэх үед барууны 40 орны төлөөлөгч хурлын танхимыг орхин гарлаа гэж Reuters агентлаг үүний өмнө мэдээлж байсан юм.