Нийгэм
ӨРХИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЭЛДЭГ БОЛОН ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭД ӨӨРСДИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОРЛУУЛАЛТЫГ НЭМЭГДҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХИЙГ ХҮСЛЭЭ

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний салбарын бодлого зорилт, шинээр хэрэгжих ажил арга хэмжээг танилцуулах, зөвлөн чиглүүлэх, тэдний санал санаачилга, тулгарч буй асуудлыг сонсохоор Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Л.Дашдэмбэрэл дүүргүүдэд ажиллаж байна. Энэ удаад Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн албан хаагчидтай уулзаж, мэдээлэл танилцуулга өгч, нээлттэй ярилцлаа. Тэрээр, Хөдөлмөр эрхлэлтийн үйл ажиллагаанд түлхүү анхаарч, ажил мэргэжилдээ эзэн болж, иргэдэд хүрч үйлчлэх шаардлагатайг онцолсон. Дэлхийн банкнаас олгодог жижиг зээлийн талаар Дэлхийн банкны зөвлөх Б.Батбаяр, Албан хэрэг хөтлөлтийн талаар анхаарах асуудал сэдвээр ХХҮЕГ-ын ахлах мэргэжилтэн Н.Амархүү нар албан хаагчдад мөн мэдээлэл зөвлөгөө өглөө.
Тус дүүрэгт ажиллах үеэрээ өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулдаг “Монголд үйлдвэрлэв худалдааны цэг”, “Уран зангилаа” төв, “Түгээмэл хөгжил” ТББ-ын Бие даан амьдрах төвөөр зочилж үйл ажиллагаатай нь танилцсан юм.
Уран зангилаа төв дээр “Нэг ч хүнийг ардаа орхихгүй” ТББ гар урлалын сургалтыг ажил хөдөлмөр эрхэлдэггүй иргэдэд зохион байгуулдгийн дотор хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч хамрагддаг аж. Тэднийг нийгэмшүүлэх, чадавхжуулах, ажилд зуучлах цогц арга хэмжээг зохион байгуулахад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөр өгөөжтэй, том дэм болж байгаа талаар тус ТББ-ын тэргүүн Д.Дашдулам дурдсан.
Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Түгээмэл хөгжил” ТББ-ын Бие даан амьдрах төв 160 гишүүнтэй бие даан амьдрах хөтөлбөр, тэгш хамран сургах боловсролын хөтөлбөр, нийгмийн оролцооны хөтөлбөр гэсэн үндсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 17 үндсэн ажилтны 12 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Тэдний зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бие даан амьдрахад туслах ажилтан ажиллуулдаг. Энэ үйлчилгээг тогтворжуулахыг тулд төсөвт мөнгө суулгах, бараа бүтээгдэхүүн борлуулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэж байгаагаа уламжиллаа. Мөн дүүрэг хороо бүрд ажил хариуцсан мэргэжилтэнтэй хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын бүтцээр дамжуулан орон нутгийн иргэдэд бие даан амьдрах үйлчилгээг хэрэгжүүлэх боломжийн талаар санал солилцлоо.
ХХҮЕГ-ын дарга Л.Дашдэмбэрэл, “Энэ онд Эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр”, “Ногоон ажлын байрыг дэмжих хөтөлбөр” шинээр нэмэгдэж хөдөлмөр эрхлэлтийн нийт 7 хөтөлбөр 28 арга хэмжээг зохион байгуулна. Энэ хүрээнд тохирох туслалцааг авах боломжтой талаар тайлбарлаж, тавьсан асуудлуудад тодорхой хариулт өглөө.
Үйл явдал гэрэл зурагт 👇

Нийгэм
Архангай аймгийн ахмадын хорооны барилгыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болжээ

Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Хөвсгөл аймагт ажиллалаа. Энэ үеэр Архангай аймгийн ахмадын хорооны дарга, тэргүүлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, үйл ажиллагаа явуулахад тулгамдаж байгаа асуудлуудыг нь сонсож ярицлцсан байна.
Хамгийн түрүүнд аймгийн Ахмадын хорооны барилгын асуудал хөндөгдлөө. 2011 онд хувь хүн аж ахуйн аргаар буудал, цэнгээний газрын зориулалтаар барьсан барилгыг тухайн үеийн ханшаар нилээд өндөр үнээр төрийн мөнгөөр шахааны маягаар худалдан авч / НДС-ын / өгсөн бололтой. Худалдаж авсны дараахан буюу 2 дахь жилээс нь эхлээд л мэргэжлийн хяналтын байгууллагууд ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт акт гаргажээ. Ийм чанаргүй барилгыг нь мэдсээр байж төрд худалдан авна гэдэг байж боломгүй. Одоогийн нөхцөл байдалтай нь танилцахад доод хонгилдоо газрын хөрсний ус байнга шүүрч, худаг шиг ус тогтчихсон.
Цахилгаан мотороор өдөр бүр усаа соруулдаг. Чийг ихтэй, ахмадууд арга хэмжээ явуулах ямар ч зай талбайгүй. Чийрэгжүүлэлтийн тоног төхөөрөмж, ширээ сандлаа нэг өрөөнд хураагаад хуччихсан ийм л хэцүүхэн байдалтай байна. Аймгийн удирдлагуудтай ойрын хугацаанд ярилцаж үйл ажиллагаа явуулахуйц стандартын барилгатай болгох асуудлыг ярилцах, ахмадын хорооны үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарч ажиллана гэдгээ хэллээ.
Нийгэм
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүүгээр ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллах үеэрээ улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг гаргасан.
Энэ дагуу аймгийн Засаг дарга Г.Чинбат тус суманд ажиллахдаа улсын нөөцөөс олгосон дэмжлэгийг хүлээлгэн өглөө.
Тус суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө 00:10-04:00 цагийн хооронд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон 40 иргэнд гэр олгосон гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Нийгэм
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.
Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.
Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ.
-
Нийгэм5 цаг өмнө
АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав
-
Улс төр7 цаг өмнө
Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд
-
Нийгэм7 цаг өмнө
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна
-
Нийгэм7 цаг өмнө
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ
-
Энтертайнмент7 цаг өмнө
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна
-
Нийгэм8 цаг өмнө
Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь
-
Нийгэм6 цаг өмнө
Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ
-
Нийгэм3 цаг өмнө
Улсын нөөцөөс 50 тн тэжээлийн дэмжлэг үзүүллээ