Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Дэлхий дахинд

ОРОС УКРАИНЫ ДАЙНЫ ДЭЛХИЙН ЭДИЙН ЗАСАГТ ҮЗҮҮЛЭХ ХОР ХӨНӨӨЛ

Нийтэлсэн

-

   Орос улс Украинд цэргийн тусгай ажиллагаа явуулж эхэлсэн нь дэлхий дахины болон Орос, Украины эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх вэ гэдэг талаар оросын эдийн засгийн сэтгүүлч Михаил Шафроновын бичсэн нийтлэлийг NEWSru.co.il нийтэлсэн байна.

Хоёрдугаар сар бол дэлхийн эдийн засагт муугаар дурсагдаж үлдэх нь л дээ. Өнгөрөгч 2020 оны хоёрдугаар сард коронавирус COVID-19-ийн цар  тахал Хятадын хил давж, дэлхийн улс орнуудад хөл хорио хязгаарлалт эхэлснээр нефтийн үнэд сөргөөр нөлөөлж, электрон чипний хомсдол нүүрлэж эхэлсэн. Ердөө хоёр жил алгасаад 2022 оны хоёрдугаар сарын 24-нд  цар тахлын дараа дэлхийн эдийн засаг сэргэх нь үү гэтэл Европт дайн дэгдэж, зэвсэглэлээр хөөцөлдөх, эрчим хүчний хямрал, төмөр хөшиг сэргэн  дахин шинэ цохилт ирлээ.

Дайн дэлхий дахины эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

Хэрэглэгчийн талаас харах юм бол Орос улс Украин руу довтолсноор эдийн засгийн өндөр хөгжилтэй орнуудын зүгээс хориг тавьж нефть байгалийн хийн үнэ өсч байна., Европ, АНУ, Хятадын эрчим хүчний бодлого, цаг уурын байдал, дэлхийн эдийн засгийн сэргэлттэй холбогдоод үнийн өсөлт үндсэндээ дайн эхлэхээс өмнөхөн эхэлсэн гэж болно. Ганцхан дайн энэ үйл явцыг улам хурдасгалаа.

Ердөө долоо хоногийн дотор л нефтийн үнэ 20 доллараар нэмэгдэж, АНУ үндэснийхээ нөөцийн зарим хэсгийг зах зээлд гаргалаа.

Ийм байдал ганцхан цахилгаан эрчим хүч, тээврийн салбарт ч биш. Цахилгаан, бензин бол ямар ч бараа бүтээгдхүүний өртгийн нэг хэсэг. АНУ-д нефтийн үнэ 10 доллараар нэмэгдэхэд инфляци 0.4-0.5 хувь өсдөг нь  практикаас харагддаг. Бусад улс орнуудад энэ үзүүлэлт өндөр, эсвэл бага байж болох ч ямар ч тохиолдолд дэлхий даяар инфляц өсөх эсэхийг таамаглахын тулд заавал эдийн засагч байх албагүй.

Тухайлбал агаарын орон зай хааснаас болоод явах зам уртасч, сонголт багасан, хажуугаар нь бензиний үнэ өсчихсөн болохоор нислэгийн үнэ, шуудангийн үйлчилгээ, түргэн муудах бараа бүтээгдхүүн тээвэрлэх үнэ өслөө. Нөгөө талаар агаарын тээврийн болон аялал жуулчлалын салбарт хүндрэл үүсэв. Нөгөө талд нь Хятад Европын хоорондох төмөр замын үйлчилгээнд ч  цохилт болж эхлэв.

Украин Орос хоёр бол үр тарианы гол экспортлогч, энэ хоёр улс дэлхийн нийт үр тарианы экспортын гуравны нэгийг эзэлдэг. Дайнаас үүдээд улаан буудайн үни бушель нь / 38.7 кг / 9.8 ам.доллар болж дээд хэмжээ тогтоолоо. Мэдээж Украин дайнд өртөж байгаа бол орос улс орнуудын хоригт орсноос тэр. Үнийн энэ өсөлт  украины үр тариаг гол импортлогч Ойрхи дорнодын ус орнуудад  тэртээ жилийн Арабын дайны үе шиг ээлжит өлсгөлөнгийн уршиг тарьж мэдэх юм.

Дайн, үүнээс үүдэлтэй хоригоос болж нэрвэгдэх өөр нэг салбар бол хагас дамжуулагчийн үйлдвэрлэл, нийлүүлэлт.

Украины Одесс, Мариуполь хотын хоёр завод хагас дамжуулагч үйлдвэрлэхэд шаардагддаг өндөр цэвэршүүлсэн неоны дэлхийн үйлдвэрлэлийн 70 хувийг үйлдвэрлэдэг байсан. Оросууд энэ хоёр хотыг бөмбөгдөж, буудсанаар энэ хоёр үйлдвэр жагсаалаас гарчих юм бол тэдний  орон зайг нөхөх дэд бүтэц бий болгоход тодорхой хугацаа шаардана.

Үүнээс гадна оросын “Норильскникель” үйлдвэр гэхэд л сенсор чип  болон, ой санамжийн чип үйлдвэрлэхэд хэрэглэгддэг палладийн дэлхийн нийт олборлолтын 40 хувийг үйлдвэрлэдэг. Гэтэл орос хоригт орчихлоо шүү дээ. Энэ бүх бэрхшээл хараахан тулгамдчихаагүй байгаа болохоор Олон улсын хагас дамжуулагчийн нийгэмлэг энэ бодитой асуудлыг хараахан олж хараагүй л байна.

Зөвхөн хэрэглэгчийн зүгээс биш, татвар төлөгчийн талаас харах юм бол ойрын жилүүдэд Барууны орнуудын, гэхдээ эхний ээлжинд дараагийн сөргөлдөөн Хятадтай болно гэсэн АНУ-ын сурталд олон жил итгэж ирсэн  баруун европын орнууд батлан хамгаалах зардал огцом өснө. Германы канцлер Олаф Шольц л гэхэд батлан хамгаалах зардалд нэмэлтээр 100 тэрбум евро шаардлагатай боллоо гээд мэдэгдчихээд байна. Их Британи, Швед улсуудын засгийн газар зэвсэгт хүчнээ маш яаралтай бэхжүүлэх хэлэлцээнд хүрлээ. Барууны батлан хамгаалах үйлдвэрлэлийн  корпорациудын хувьцаа энэ мэдээллийн мөрөөр хоёр дахин өслөө. Төсвийн энэ их зөрүүг татвар төлөгчид л үүрнэ шүү дээ.

Украин, Орос хоёрын эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ

Орос улс Украинд довтолсноор энэ хоёр улсын эдийн засагт ямар  үр дагавар дагуулахыг яг одоо урьдчилан хэлэх боломжгүй, яагаад гэвэл үйл явдал ойрын үед, ойрын долоо хоногт хэрхэн өрнөхөөс шалтгаалж, нөхцөл байдал яаж ч өөрчлөгдөж мэднэ. Өнөөдөртөө мэдэгдэж байгаа хамгийн хортой үр дагавар бол дэд бүтэц сүйрч байгаа явдал. Энэ бол зөвхөн энэ салбарт нөлөөлөх биш  ард түмний амьдрал, улс орны эдийн засагт хортой үр дагавар дагуулна.Оросын тухайд гэвэл яг тодорхой нөлөөлөл хор хохирлыг урьдчилан хэлэхэд эрт байгаа гэлээ ч одоо мэдэгдэж байгаагаар бол Москва учирч болох хоригийг саармагжуулахад долоон жил бэлтгэсэн гээд байгаа ч ийм том хэмжээний аюултай тулгарна гэхэд бэлэн биш л байсан байхгүй юу.

Хамгийн наад зах нь л гэхэд ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын сая хүлээн зөвшөөрснөөр Кремль спорт, шинжлэх ухаан, соёл боловсролын салбарт хориг тавина гэж зүүдлээч үгүй л байсан шүү дээ. Барууны компаниуд оросын шигшээ багууд, клуб, тамирчдыг ивээн тэтгэх гэрээгээ цуцалж, тамирчдыг нь тэмцээн уралдаанаас хасч Орост болох байсан олон улсын бүхий л уралдаан тэмцээнээ болиулан өөр улсад зохиох болж байна.

Олон улсын шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагаа бас л цохилтод өртөн энэ салбарыг санхүүжүүлдэг ВЭБ банк хоригт орон, улс хоорондын гүйлгээний SWIFT систем оросын хувьд хаагдлаа.

Оросын банкууд SWIFT гүйлгээнээс ийн хасагдаж, Москвагийн 2014 оноос бэлтгэж байсан оросын банкуудын тодорхой хэсэг, Белорусс, Энэтхэг, Хятад, Куба, Тажикстан улсууд   ашигладаг санхүүгийн мэдээллийн систем(СПФС) хоригт орчихлоо.

Нэмж дурдахад жижиглэн худалдааны хамгийн том банк “Сбербанк”, мөн Европын хийн төлбөрийг хийдэг “Газпромбанк” өнөөдөндөө  SWIFT-ээс хараахан салаагүй байна. Үүний зэрэгцээ Оросын Банкны эсрэг хориг арга хэмжээ авснаар  рублийн ханшийг дэмжих, санхүүгийн зах зээлийг тогтворжуулахад  хэрэглэхээр сүүлийн жилүүдэд Үндэсний баялгийн санд хуримтлуулсан  олон зуун тэрбум долларыг ашиглах боломжийг хаачихаад байна.

Москвагийн бирж хэдэн өдрийн турш ажиллахгүй байна. Оросын компаниудын хувьцааг худалдаж авахын тулд Засгийн газар нэг их наяд рубль буюу 10 тэрбум ам.доллар шилжүүллээ л гэнэ. Ингэснээр гадаадын хөрөнгө оруулагчид олноороо гарч явж байгаа энэ үед хувьцааны ханшийг дэмжих зорилготой гэнэ.

Оросын иргэд олон улсын зээлийн карт ашиглах боломжгүй, Google Pay,  Apple Pay системээр төлбөр хийж чадахгүй боллоо. Интернет худалдааны DHL и UPS системээр барууны орнуудаас бараа бүтээгдхүүн мхудалдан авах боломж хязгаарлагдлаа.

British Petroleum, Shell, Exxon Mobile, BMW, Ford, Boeing, Airbus, Toyota корпорациуд  Оросоос гарахаа зарлачихлаа. Эрчим хүчний корпораци, санхүүгийн, тэгээд автомашины, агаарын тээврийн компани корпорациуд гавал Оросын хувьд хүн цохилт болно. Оросын хувьд Boeing,  Airbus зэргийг дурьдахаа больё гэхэд оросын иргэний тээврийн паркийн ихэнхийг эзэлдэг өөрийн үйлдвэрийн SuperJet онгоцонд зориулсан сэлбэгийн үйлдвэр ч байхгүй, иж бүрэн үйлчилгээ ч хийж чадахгүй л байгаа шүү дээ.

Дэлхийд хагас дамжуулагчийн үйлдвэрлэлээрээ тэргүүлдэг Intel, AMD, Qualcomm, Apple, Nvidia гэх мэт бараг бүх үйлдвэрлэгчид  оросын зах зээлээс гарлаа. Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC оросын эсрэг хоригийг дагаад өөрийн бүтээгдхүүнээ нийлүүлэхээ болив. Ингэхээр оросын процессор үйлдвэрлэгч “Эльбрус”, “Байкал” үйлдвэрлэгчид өөрийн хэрэгцээний сэлбэггүй хоцорч, компьютер, ноутбук, гар утас юу болох вэ.

Орос өөрийн хүчээр үүнийг орлох үйлдвэрлэгч бий болгоход лавтай хэдэн жил шаардагдана. Үүнээс гадна оросын эсрэг хориг нь холбооны тав дахь үеийн систем бий болгох болон бусад төслүүдийн хувьд чагт тавилаа л гэсэн үг.

Оросын олон салбар Хятадаас, юун түрүү Huawei корпорациас хамааралтай байдаг. Гэтэл тэр нь өөрөө Барууны хоригт орчихоод байж одоо бас хоригт ороод байгаа  Оростой хамтран ажиллах уу.

Украинд явуулж байгаа Оросын цэргийн тусгай ажиллагаа, АНУ болон Европ, бусад орнуудын зүгээс Оросын эсрэг тавьж байгаа хориг нь дэлхий дахины эдийн засагт ноцтой үр дагавар дагуулна гэж олон улсын рейтингийн Moody’s агентлагийн шинжээчид ч анхааруулж байгаа юм.

Тэднийхээр бол Москва, Киевийн энэ мөргөлдөөн нь зөвхөн энэ хоёр орны эдийн засагт  нөлөөлөөд зогсохгүй  бүхий л Европын эдийн засгийн сэргэлтэд муугаар нөлөөлнө гэнэ.

Дэлхийн нийт Дотоодын бүтээгдхүүнд Оросын эзлэх хувь худалдан авах чадвараараа ердөө гурван хувь байдаг бол Украиных бүр бага. Тэгэхээр нэг нь дайны хөлд нэрвэгдэж, хамаг дэд бүтэц нь сүйрч байгаа бол нөгөө нь дэлхий дахины хоригт орчихоор юу болох вэ.

Британийн эдийн засаг, нийгмийн судалгааны үндэсний хүрээлэн NIESR ч бас Орос-Украины сөргөлдөөнөөс болж дэлхий дахины эдийн засаг 2023 онд нэг хувиар буюу  нэг их наяд доллараар буурна гэсэн байна.

Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 15-30 см-ийн зузаан цас орж, 80км/цагийн хурдтай цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна.
Тус бүсийн удирдлагаас оршин суугчдыг шаардлагагүй үед холын замд гарахгүй байхыг уриалж, урьдчилан сэргийлэхийг анхааруулжээ.
Нутгийн зарим хэсгээр -10 хэмд хүрч хүйтрэх, цас, бороо холилдон орж, авто тээврийн хэрэгсэл зорчих хэсэгт халтиргаа гулгаа үүсэж болзошгүй байгаа аж. Энэ нөхцөл байдал ирэх бямба гараг хүртэл үргэлжилнэ гэж мэдээллээ.
Тус бүс нутгийн өвлийн улирлын дундаж хэм нэгдүгээр сараас хоёрдугаар сарын хооронд -15 хэмд хүрч хүйтэрдэг байна.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Валенциа хотыг сэргээн босгоход 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Ерөнхий сайд Педро Санчис үерийн гамшигт үзэгдэлд өртөөд байгаа Валенциа хотыг сэргээн босгох үйл ажиллагаанд 3.76 тэрбум еврогийн мөнгөн тусламж үзүүлэхээ мэдэгдлээ.
Тус хот нь өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар бороо орж, түүхэнд бүртгэгдэж байгаагүй үерийн гамшигт үзэгдэлд өртөж, 200 гаруй иргэн амь насаа алдсан. Үүний зэрэгцээ олон мянган иргэний болон аж ахуйн нэгжийн барилга байгууламж үерийн усанд автаж их хэмжээний хохирол учруулсан юм.
Өнгөрсөн долоо хоногт тус улсын хор уршгийг арилгах арга хэмжээнд 10.6 тэрбум еврогийн мөнгөн тусламж шаардлагатай байгаа талаар мэдээлсэн байна.
Өнөөдрийн байдлаар гудамж талбайд овоорсон лаг шавар, хог хаягдлыг цэвэрлэхэд 500 сая еврогийн үнэ бүхий тусламжийн багц, 200 сая өврогийн мөнгөн тусламжийг хөдөө аж ахуй эрхлэгчдэд үзүүлээд байгаа аж.
Дэлгэрэнгүй ...

Дэлхий дахинд

Испани улсын Валенсиа мужид үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан сайн дурынхан дэмжлэг үзүүлж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Испани улсын Валенсиа мужид өнгөрсөн аравдугаар сарын 30-нд их хэмжээний аадар борооны улмаас үер бууж, 210 гаруй хүн амь насаа алдаж, 95 хүн ор сураггүй болсон талаар мэдээлсэн.
Үерийн улмаас үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан олон мянган айл өрх болон аж ахуй нэгж, байгууллагад цэвэрлэгээний ажилд тусламж үзүүлэхээр бусад хотуудаас сайн дурын ажилчид, найз нөхөд, оюутан залуус цугларсан байна.
Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм3 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм3 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр3 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм4 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд4 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм4 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм4 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм4 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм4 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр4 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр4 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр5 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр5 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм5 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр5 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

Нийгэм5 өдөр өмнө

Иргэдийн гомдлыг хиймэл оюунд суурилсан технологиор шийдвэрлэнэ

Улс төр5 өдөр өмнө

Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахтай холбоотой хяналтын сонсгол өнөөдөр болно

Улс төр5 өдөр өмнө

ТББХ: “Үндсэн хуулиа дээдлэн залах тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбаатарын анхны дагуул хот Шинэ Зуунмодыг бүтээн байгуулна

Нийгэм6 өдөр өмнө

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

Нийгэм6 өдөр өмнө

“Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө” 100 ортой гэр цэцэрлэг ашиглалтад ороход бэлэн боллоо

Нийгэм6 өдөр өмнө

Амьдралд тэмүүлсэн 25 бяцхан  зүрх

Энтертайнмент6 өдөр өмнө

С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо

Нийгэм6 өдөр өмнө

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 43 өргөдөл, гомдлыг хүлээн авав

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм2 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим