Эдийн засаг
“Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй” сэдэвт сургалт зохион байгууллаа
Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй “Төсөв, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд олон улсын зөвлөх Доктор Гастон ГОХОУ (Dr. Gaston GOHOU) “Санхүүгийн тогтвортой байдлын шинжилгээний арга зүй” сэдвээр 2019 оны 1 дүгээр сарын 14-18-ны өдрүүдэд Монголбанкны хурлын танхимд сургалт зохион байгуулав. Тус сургалтад СТБЗ-ийн гишүүн байгууллагууд болох Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Хадгаламжийн даатгалын корпорацийн холбогдох мэргэжилтнүүд хамрагдаж, сертификат гардан авлаа.
Санхүүгийн Тогтвортой Байдлын Зөвлөлийн
Ажлын алба
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.