Connect with us

Нийгэм

Монголын стратегийн гол ордууд хятадуудын мэдэлд байна

Нийтэлсэн

-

Монгол Улс газрын доорхи баялагаараа дэлхийд тэргүүлдэг. Гэвч энэ баялагийнхаа бараг 97 хувийг гадаадынханд ашиглуулдаг гэсэн мэдээлэл бий. Манай орны стратегийн гол ордууд гэж тодорхойлоод байгаа газрын доорхи баялагыг гадаадын ямар компани эзэмшиж ашиглаж байгааг дараах мэдээллээс харж болно. Энд найман ордыг л авч үзлээ. Ашигт малтмалын нөөц нь тогтоогдсон ордуудын тусгай зөвшөөрлийг  хаанахын хөрөнгө оруулалттай, ямар  аж ахуйн нэгж  эзэмшдэг тухай мэдээллийг манай сонин үргэлжлүүлэн мэдээлэх болно. 

Газрын тосны бүтээгдэхүүнийг Хятадууд зөөсөөр л

Манай оронд газрын тосны 13 том сав газар байдаг гэсэн судалгаа бий. Одоогоор хоёр сав газарт олборлолт хийж байна. Тамсагийн сав газрын  хайгуулын “Тосон-Уул 19”, “Матад-20”, “Тамсаг-21”, “Буйр-22” талбайд Хятадын Үндэсний газрын тосны корпорацийн харьяа төрийн өмчит “Дачин Ойл Фийлд Лимитед” компани нь 2005 оны наймдугаар сард Тамсагийн сав газрын XIX, XXI, XXII гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах БХГ-ний эрх үүргийг АНУ-ын “СОКО Интернейшнл”  ХХК-иас шилжүүлэн авч, БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Петрочайна дачин тамсаг” ХХК-ийг Монгол Улсад байгуулан Дорнод аймгийн Халх гол, Матад сумдын нутагт газрын тосны олборлолт явуулж байна. Мөн Дорноговийн сав газрын Зүүнбаянгийн дэд сав газрын талбайнуудад БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Доншен газрын тос Монгол” ХХК олборлолт явуулдаг.

Баргилтын төмрийн хүдрийн орд

Тус орд нь Хэнтий аймгийн Дархан сумын нутагт, Улаан­баатар хотоос 280 км, Бор-Өндөрийн Уулын бая­жуулах үйлд­вэрээс 18 км зайд оршдог. Эрэл геофизикийн цог­цол­бор экс­педици 1984-1987 онд эрлийн ажил хийх явц­даа төмөр бо­лон  дагал­дах бусад эле­мен­түүд, төмрийн хүдрийн чанарыг ордын хайгуулын үед тавигддаг шаардлагын хэмжээнд бүрэн суд­лаа­гүй гэсэн шалтгааны улмаас улсын нэгд­сэн бүртгэлд аваа­гүй байна. Тухайн үед нөөцийг C2=31 сая тонноор тооцож бай­жээ. Баргилтын овоо­ны төмрийн хүдрийн илрэлийн үндсэн хэс­гийг бүхэлд нь Монгол-Оросын хамтарсан “Монгол­рос­цветмет” нэг­дэл эзэмш­дэг. 2009-2010 онд ордын хай­гуу­лыг хийж, нөө­цийг бат­луул­жээ. Нийт таа­магласан нь 43 сая тонн, үүнээс батлагдсан нь 23 сая тонн. ТЭЗҮ хийлгээд, одоо ашиглахаар ажиллаж байна. Харин хүдрийн биетийн зүүн хэсэг Ү-С, Yl-С блокуудад “Голден зеүн интернэшнл” ХХК хайгуул явуулж байгаад ашиглалтын тусгай зөвшөөрлөө Хятадын хөрөнгө оруулалттай “Лут чулуу” компанид шилжүүлсэн байна. 84 га талбайг хамардаг тус ком­панийн  төмрийн хүдрийн уурхай өрөмд­лөг-тэсэл­гээ-экс­коваци-тээ­вэр­лэлт-гадаад овоолго гэсэн дамж­лагаар, хуурай баяжуулалтын аргаар жилдээ 250 мянган тонн төм­рийн хүд­рийн баяж­мал боловс­руу­лан экс­пор­тол­дог байна. Мөн “Цахир цагаан гол” компани энэ орд дээр 1283.75 га газарт хайгуулын тусгай зөвшөөрөл авчээ.

Наран­толгойн алтны орд 

Төв аймгийн Жаргалант сумын нутагт Улаанбаатар хотоос 120 км зайд оршдог. Герман-Монголын хам­тар­сан экс­педици 1974-1980 онд Наран­толгойн алт­ны үнд­сэн ордод хай­гуул хийж,  нөө­цийг  B+C1-3158.5 кг C2-5219.2 кг гэж тооцсон байна. Алтны орд­той Нарантолгой уул нь сумын төвөөс таван километрийн зайтай, тариалангийн талбайн дунд оршдог, 375 га газрыг хамардаг. Бороогийн салбар орд болох Нарантолгойн алтны уурхайн лицензийг 1997 онд анх “Бороо гоулд” компани авчээ. Түүнээс хойш дөрвөн ч удаа зарагдсан. Хамгийн сүүлд Хятадын хөрөнгө оруулалттай “Тэн Хун” компани 2005 онд “Восток эрдэс” компаниас лицензийг шилжүүлэн авахдаа үйлдвэрлэл явуулах тусгай зөвшөөрлийг ч давхар эзэмшсэн байна. “Тэн Хун” нь Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалдаг БНХАУ-ын “Зижин Майнинг” группын хөрөнгө оруулалттай компани юм. “Зижин Майнинг” нь алтны үйлдвэрлэлээрээ улсдаа тэргүүлдэг компанийн нэг.  Нарантолгойн алтны орд 22 тн-ын нөөцтэй. “Тэн Хун” компани 15 жилийн турш ашиглахаар тооцоолжээ. Жилдээ 300 тн хүдэр боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэртэй. Одоо ашиглаж байгаа.

Тавтын алтны орд 

Тавтын орд нь алт-мөнгө-зэсийн агуулгатай кварцын судал агуулсан үндсэн ордоос бүрддэг. Тус орд Улаанбаатар хотоос 540 километрийн зайд Булган аймгийн Тэшиг сумын нутаг дэвсгэрт оршдог. Тавтын алтны ордыг 1986-1988 онд Оросын геологичид нээж, 130 тонн алтны хүдэр, 370 тонн мөнгө болон нэлээд их хэмжээний зэсийн нөөцтэй гэж тооцоолжээ. Нөөцийн тооцооллоор Тавт ордод C1+C2-1647 кг алт бий гэдэг.  Тус орд “Эм энд Даймонд” Монгол-Оросын хамтарсан компанийн эзэмшилд байдаг. Тус компани 1996 онд байгуулагдсанаас хойш ОХУ-ын Буриад улстай хил залгаа Булган аймгийн нутаг дэвсгэрт орших Тавтын орчимд 1781А дугаарын эрэл хайгуулын лиценз авчээ. “Эм энд Даймонд” компани их хэмжээний өрөмдлөгийн ажил гүйцэтгэснээр 5.6 тонн алт, 25 тонн мөнгө болон нэлээд их зэсийн нөөцийг нэмж баталсан. Өрөмдлөгийн үр дүнд алтны агуулгыг 7.8 гр/т, мөнгө 45 гр/т ба зэс 1.3 хувь гэж тогтоожээ. “Эм энд Даймонд” компани нь Малайзын “Rimbunan Hijau Group”-ийн 100 хувийн хөрөнгө оруулалттай “Би Эйч Эм” компанитай “Тавтын алт” алтны үндсэн орд газрыг хамтран ашиглах гэрээг 2002 онд байгуулсан байдаг. Тэд энэ ордыг “Эм энд Даймонд” компаниас 20 жилийн хугацаагаар гэрээ байгуулан авсан байна. Нэг жилд 350 шахам кг алт олборлох нөөцтэй гэсэн хайгуулын дүгнэлт бvхий энэ орд газарт “Би Эйч Эм”  компанийнхан нэг сая шахам ам.долларын хөрөнгө оруулж, өндөр хүчдэлийн шугам хvртэл татсан аж.

Төмөртолгойн төмрийн хүдрийн орд 

Дарханы төмөрлөгийн үйлдвэр төмрийн хүдрийн гурван орд газрыг эзэмшдэг. Түүний нэг нь Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Төмөртолгойн төмрийн хүдрийн орд юм. Энэ ордыг Оросын геологич Н.Гилева, В.Малышев, И.Полыщук нар 1960 онд судалжээ. Төмөртолгойн орд дахь хүдэр дунджаар 57.19 хувийн төмрийн агуулгатай. Нөөцийг нь В+С1=21.3 сая.тн гэж тогтоожээ. Төмөртолгойн ордыг 2005 оноос Дарханы төмөрлөгийн үйлдвэр эзэмшиж байгаа юм. Түүнээс өмнө “Хар мөрөн-Монгол” хэмээх Хятадын компани эзэмшиж байжээ. Эхлээд хайгуулын эрхээр өгсөн ч сүүлдээ ашиглалтын лиценз болж хувирсныг нь АМГТХЭГ-ын дарга Лу.Болд цуцалж, Дарханы Хар төмөрлөгийн үйлдвэрт Төмөртолгой уулын ордын лицензийг шилжүүлсэн байна. Тус ордыг 2009 оны наймдугаар сараас эдийн засгийн эргэлтэд оруулснаар ашиглалтын үйл ажиллагаа явуулж, жилд нэг сая тонн хүдэр олборлож, хуурай соронзон аргаар баяжуулаад 650 мянган тонн баяжмал боловсруулж олборлосон хүдрээсээ урд хөрш рүү гаргаж байна.

Лугийн голын газрын ховор элементийн орд 

Уг орд Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт байдаг. Манай улсын хувьд газрын ховор элементийн судалгааг 1985 оноос ЗХУ /хуучин нэрээр/,  Польш улстай хамтран хийж эхэлсэн байна. Лугийн голын ордод Монгол-Польшийн хамтарсан экспедиц нарийвчилсан эрэл хайгуул хийжээ. Тухайн үед уг ордыг нийлбэр ислээрээ 12 мянган тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж тогтоож байжээ. Гэхдээ харьцангуй сайн судалсан ч батлагдсан нөөц нь үйлдвэрлэл явуулах, үр ашгийг нь хүртэх боломжтой эсэхийг эцэслэн тогтоогоогүй байна. Хонконгийн хөрөнгө оруулалттай “Рео” компани манай улсын газрын ховрын ордын хэмжээнд судлагдсан дөрвөн орд дээр дөрвүүлэнд нь хайгуул хийжээ. Лугийн гол, Мушгиа худаг, Хотгор, Халзанбүргэдэйн ордод хайгуул хийж, нийт 6.6 орчим сая тонн газрын ховор элемент байх магадлалтай гэсэн тойм судалгаа гаргажээ. Тэд 2005-2009 онд Лугийн голын ордын судалгааны ажилд 3.6 сая ам.доллар зарцуулсан байна. Энэ хайгуулаар 500 мянган тн газрын ховор металын хүдэр, 13.5 мянган тн ренийн оксид байгааг тогтоожээ. Мөн лантан, цери, празеодим, неодим, самари, европи, гадолини асар ихтэй дэлхийд томоохон орд гэж дүгнэжээ. Энэ ордыг Японы “Сүмитомо” корпорацийнхан ирж сонирхоод,  тодорхой шийдэлд хүрэлгүй төслийн хугацаа нь дууссан байдаг. Хятадууд мөн судалгаа хийх зорилгоор ирж, дээж аваад явжээ. “Солонгосын “Реалкокореа” ХХК Лугийн гол дээр 2008 онд тусгай зөвшөөрөл авсан гэдэг мэдээлэл бий.

Улааны цайр, хар тугалгын орд 

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг дахь Улааны хар тугалга, цайрын ордын нарийвчилсан хайгуулыг ЗХУ-ын /хуучин нэрээр/ уул уурхайн яамны харьяа  Геологи хайгуулын газар хийж, 1986 онд нарийв­чил­сан хай­гуу­лын аж­лын тайланг гар­га­жээ. Ордын нөө­цийг БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дэргэдэх Уул уурхайн нөөцийн Улсын комиссын 1989 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдрийн 33 тоот шийдвэрээр баталсан байдаг. Баталсан нөөцөөр бол тус ордод 38826.5 мянган тонн цайрын хүдэртэй. Үүнээс 50 хувийн агуулгатай 738 мянган тонн цайрын баяжмал гаргаж авах тооцоо хийжээ. Хар тугалга 165-424 мянган тонн, мөнгө 652-2047 тонн, алт 3661-8069 кг, зэс 8953-28601 орчим тонн бий. Мөн газрын ховор элементэд орох кадми 1124-3867 тонн, селен 91-272 тонн, теллур тэргүүтнүүд 98-272 тонн байгааг тухайн үед геологчид тогтоож байжээ. Бас ураны 250 гаруй тонн нөөцийг баталгаажуулсан байдаг. Энэхүү асар их нөөц баялаг бүхий ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг одоо БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шинь Шинь” ХХК эзэмшдэг. Анх ордыг “Азиа Фарист” компани эзэмшиж байгаад 2004 онд “Шинь шинь”-ийн мэдэлд шилжин иржээ. Ордын нөөцийг улсын төсвийн хөрөнгөөр тогтоосон учраас улсын төсвийн хөрөнгийн нөхөн төлбөрийн гэрээ хийсэн байна. Улсын төсвөөс хайгуулд зарцуулсан 1.3 сая ам.долларыг 2007 оны нэгдүгээр сард бүрэн төлж дууссанаа компанийн удирдлага мэдэгдсэн байдаг.  “Шинь шинь” нь Улааны холимог металлын орд газарт цайрын баяжуулах үйлдвэр барьж буй. Техник, эдийн засгийн үндэслэлд тусгаснаар энэ үйлдвэр өдөрт 3000 тонн хүдэр баяжуулж, жилд 900000 тонн металл авахаар төлөвлөжээ. Хүдрийнх нь агуулга хар тугалга 1.31 хувь, цайр 2.71 хувь, мөнгө 59.46 г/тн байхаар тооцжээ. Жилд хар тугалга 10021 тонн, цайр 20975 тонн, мөнгө 26746 кг-ыг гаргана. Нийт хөрөнгө оруулалтын хэмжээг 55 сая ам.доллар байхаар тооцсон байна. “Шинь шинь” компанийн хувьд олон таагүй мэдээ сонстдог, монголчуудад тун ч нэр хүнд муутай компаниудын нэг. Ордын 1989 онд тогтоогдсон нөөцүүдийг ихээхэн багасгаж дарсан ТЭЗҮ-гээр үйл ажиллагаа явуулдаг,  ашигт малтмалыг сорчлон ашигладаг, цайр, хар тугалгаас бусад нөөцүүдийн ашиглалтын асуудлыг ТЭЗҮ-дээ тусгаагүй, хөрсөнд хортой уусмал шингээсэн, ураны олборлолтыг хууль бусаар явуулж буй гэсэн хэл ам энэ компанийг үргэлж дагасаар ирсэн.

Цавын цайр, хар тугалгын орд 

Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дэвсгэрт харьяалагддаг Цавын орд нь манай улсын цайр, хар тугалгын томоохон ордын нэг. Энэ ордоос 123 мянган тонн цайр олборлох тооцоо гаргасан байдаг. Цавын ордын лицензийг  Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Шанлун” компани эзэмшдэг. Ашиглалтын лицензтэй тул олборлолт явуулж байгаа. “Шанлун” 2003 оны долдугаар сарын 28-нд 6098А тоот лицензийг авчээ. Өнөөдрийн мэдэгдэж байгаа нөөц нь 3.5 сая тонн хүдэр, 226.2 мянган тонн хар тугалга, 123.3 мянган тонн цайр, 881.9 тонн мөнгө, 5.6 тонн зэстэй. Үндсэн болон дагалдах металын агуулга: цайр 3.4 хувь,  мөнгө 150 г/тн, алт 0.8 г/тн, зэс 0.3 г/тн, хүхэр 5.22, висмут 0.012, кадмий 0.0012 хувь гэж тогтоожээ.  Социализмын үед оросууд энэ ордын ихээхэн нөөцийг тогтоон уурхайн ажлыг эхлүүлсэн байна. Үүнийг хятадууд үргэлжлүүлэн далд уурхайг гүйцээж, хүдэр олборлон баяжуулах үйлдвэр байгуулан 2006 оны долдугаар сард ашиглалтад оруулжээ. Гэхдээ баяжуулах үйлдвэр нь хоцрогдсон технологитой. Олборлосон хүдрээ хагас баяжуулан урд хөршид гаргадаг байна.  Мөн л төмөр, кадми, хар тугалга, мөнгө, алт зэрэг дагалдах металыг нь өмнөд хөршид аваачин ялгаж авдаг гэсэн мэдээлэл явдаг. Энэ ордод ураны нөөц илэрсэн гэдэг мэдээлэл байдаг ч өөрсдөө үгүйсгэдэг.  Б.Палам тэргүүтэй манай эрдэмтэн судлаачид Италийн эрдэмтэн судлаачидтай хамтран, Цавын холимог металын ордод судалгаа хийгээд метал мөнгөний хүдэр гэж хэлэхээр их хэмжээний мөнгөний зэрэгцээ газрын ховор шороон элемент тодорхой хэмжээгээр агуулагдаж буйг тогтоосон байна. Эдгээрийг ашиглахын тулд олборлон баяжуулах үйлдвэр байгуулснаар баяжмалаас мөнгө болон газрын ховор шороон элементийг ялган авах боломжтой. Цавын галенитийг дан ганц хар тугалга, цайрын үнээр биш түүнд агуулагдаж буй мөнгөний үнийг оролцуулан үнэлж борлуулвал эдийн засгийн илүү үр дүнд хүрч болохыг тогтоосон байдаг. Гэсэн ч Цавын ордыг эзэмшиж буй “Шан луу” компани зөвхөн цайр болон хар тугалга олборлох зөвшөөрөлтэйгээр ашигласаар байна.

Дэлгэрэнгүй ...
Сэтгэгдэл үлдээх

Хариулах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Нийгэм

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийтэлсэн

-

Нийтэлч

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 4 дүгээр сарын 14-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 100 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 10 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 75 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 875 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 7 хэргийг шүүхэд шилжүүлэх, 12 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 854 хэрэг шалгагдаж байна.

Гэмт хэргийн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 2 мэдэгдэл хүргүүлж, хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав гэж АТГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 7 хоногт 260 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлжээ.

Тухайлбал, иргэн Т бусадтай бүлэглэн 2018-2022 оны хооронд хуурамч бичиг баримт үйлдэж, зохиомол байдлыг зориудаар бий болгон орон сууц худалдан борлуулна гэх нэрийдлээр иргэдийг залилж, бусдад 460 орчим сая төгрөгийн хохирол учруулсан.

Эл хэрэгт холбогдон шалгуулж байх явцдаа шүүхийн шатанд өөрийгөө нас барсан талаар хуурамч бичиг баримт бүрдүүлэн, нас барсны гэрчилгээ гаргуулан авчээ. Улмаар шүүхээс “Шүүгдэгч нас барсан” гэх үндэслэлээр Т-д холбогдох хэргийг 2023 онд хэрэгсэхгүй болгосон байна.

Гэвч цагдаагийн байгууллагаас түүний нас барсны гэрчилгээ нь хуурамч болохыг тогтоосон тул хэрэгсэхгүй болгосон хэргийг эргэн сэргээж мөрдөн шалгах ажиллагааг явуулжээ. Иргэн Т-ийн нотлох баримт хуурамчаар үйлдсэн, бусдыг залилсан гэх үйлдлүүдэд нь яллагдагчаар татан хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв.

Эх сурвалж: ЦЕГ

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс Улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус өвчний лабораториор батлагдсан тохиолдол 659 бүртгэгдснээс 158 нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 3 нь гэрээр эмчлүүлж байна. Одоогийн байдлаар сэжигтэй 38 тохиолдол бүртгэгдээд байгаа бол хавьтал болсон нийт 11539 тохиолдол бүртгэгджээ.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.

Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе. Тодруулах, лавлах зүйл байвал 89016199, 75 103 100 утсанд хандана уу.

 

 


Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм1 цаг өмнө

АТГ: Хэрэг бүртгэлтийн 1 хэрэгт 5 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулав

Нийгэм2 цаг өмнө

Өөрийгөө нас барсан гэж хуурамч бичиг баримт бүрдүүлж, хариуцлагаас зайлсхийжээ

Бусад2 цаг өмнө

Баталгаатай гүүр, гарам гарцаар автомашинтай зорчихыг зөвлөж байна

Энтертайнмент2 цаг өмнө

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Бангкокт энэ сарын 25-д эхэлнэ

Нийгэм3 цаг өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 659 тохиолдол бүртгэгдлээ

Энтертайнмент3 цаг өмнө

“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна

Нийгэм4 цаг өмнө

Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна

Улс төр4 цаг өмнө

Өнөөдөр хуралдах УИХ-ын намын бүлэг, ажлын хэсгүүд

Нийгэм4 цаг өмнө

Өнөөдөр цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарь

Нийгэм3 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр3 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм3 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм3 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм3 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр3 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр4 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр4 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм4 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм4 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм4 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр4 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм4 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг4 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм4 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр4 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм4 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим