Эдийн засаг
Ноолуурынхаа 60 хувийг гүн боловсруулахад бид 670 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой
Боловсрол, шинжлэх ухааны яам, МҮХАҮТ хамтран “Мэргэжлийн боловсрол ба ажил олгогчдын хамтын ажиллагаа” зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад танхимаар 70 гаруй, цахимаар 100 гаруй оролцогч оролцож, санал солилцов.
Уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Мэргэжлийн боловсрол, сургалт ба ажил олгогчдын хамтын ажиллагаа, түншлэл” сэдвээр илтгэл тавилаа. Өнөөдрийн байдлаар 76 мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад 42594 суралцагч 15 салбарын 185 мэргэжлээр суралцаж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн харьцаа алдагдсан, эрэлтийг хангаж чадахгүй байгаагаас үүдэн зарим салбарт ажиллах хүчний хомстол үүсэх нөхцөл үүсэж буйг тэмдэглэлээ.
Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчийг ажилд аваад дадлагажуулахад 2,5-3 жил буюу 5-8 сая төгрөгийг ажил олгогчийн зүгээс зарцуулж байж, ур чадвартай ажилтан болгон сургаж авч байна. Мэргэжлийн боловсрол, сургалт нь хөдөлмөрийн зах зээл дэх ажлын байранд шаардагдах ур чадварыг эзэмшүүлж чадахгүй байгаа учраас хувийн хэвшил, ажил олгогчид, боловсролын байгууллагуудын нягт хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Цаашид төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаанд тулгуурлаж, мэргэжлийн боловсролын тогтолцоог хөгжүүлнэ гэдгийг илтгэлдээ дурдав.
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Х.Ганхуяг танилцууллаа. Мэргэжлийн боловсрол эзэмшсэн шинэ төгсөгчдийн 30 гаруй хувь нь л мэргэжлээрээ ажилд орж байна. Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг дагасан системийг бүрдүүлэх, хувийн хэвшил, төр хаана, яаж хамтарч ажиллах вэ гэдэгт хуулийн гол концепцийг гаргахыг зорьсон гэлээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Мэргэжлийн ажиллах хүчний хэрэгцээ шаардлага, мэргэжлийн боловсролын тогтолцоонд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ХАҮТ-ын хуулийн шинэчилсэн найруулга ба боловсролын тогтолцоог сайжруулах боломж”-ийн талаар мэдээлэл хийлээ.
Ноолуурынхаа 60 хувийг гүн боловсруулахад бид 670 сая ам.долларын борлуулалт хийх боломжтой. Харин боловсруулалт хийхэд 3600 нарийн мэргэжилтэн шаардагдах тооцоо байна. Энэ мэтээр ААНБ-ын хэрэгцээ шаардлагыг тодорхойлж, түүнд нийцсэн мэргэжилтэй ажилтнуудыг бэлтгэхэд төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал. ААНБ, МСҮТ-ийн уялдааг хангах, төр хувийн хэвшил хамтран мэргэжилтэй ажилтнаа бэлтгэхэд Германы ХАҮТ-ын жишээ буюу хосолсон загварыг ашиглах боломжтой гэв.
Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт төслийн удирдагч Беате Диппмарын илтгэлд ХБНГУ-ын мэргэжлийн боловсролын тогтолцоонд Танхимууд чухал үүрэгтэй оролцдогийг онцлон тэмдэглэсэн. Тухайлбал, аж ахуй нэгжүүдэд зөвлөх, сургалтын агуулга, чадварын үнэлгээг тодорхойлох, аж ахуй нэгж дээрх сургалтуудыг хянах, сургалтын гэрээг бүртгэх, явцын, эцсийн шалгалтыг зохион байгуулах, суралцагч болон ААНБ хоорондын маргааныг шийдвэрлэх, зуучлах зэрэг ажлуудыг хариуцан явуулдаг байна. Мөн Танхимын дэргэд төгсөгчдийг үнэлэх Үнэлгээний зөвлөл ажиллаж, суралцагчдыг үнэлэн, гэрчилгээ олгодог аж.
Ажил олгогчийн эрэлтэд нийцсэн мэргэжилтэй ажилтан бэлтгэх арга зам, мэргэжлийн боловсрол, сургалт дахь нийгмийн түншлэлийн талаар МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар танилцуулав.
Оролцогчдын зүгээс сургалтын төвүүдийг цэгцлэх, хяналт тавих, чадамжийн гэрчилгээ, МСҮТ гэх ойлголтыг өөрчилж зөв маркетинг хийх, мэргэшүүлэх сургалт, давтан сургалтын талаар саналаа илэрхийлэв.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ