Нийгэм
Хоосон халаастай иргэдтэй төр хаа ч хүрч чадахгүй
Сүүлийн үед цахим ертөнцөд “Дээдсүүд нь харьд нэвт өр тавиад л, Дундчууд нь банкинд шувт өр тавиад л, Доодсууд нь дэлгүүрт байнга өр тавиад л Монгол Улс хөгжих гэж хөглөж байна даа” гэсэн үг хөврөх боллоо. Энэ үг ёстой л голыг олоод хэлж.
Ам.долларын ханш сүүлийн дөрвөн жилд 462 төгрөгөөр нэмэгдэж 2927 төгрөгт хүрлээ. Энэ нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, шатахууны үнэд нөлөөлж иргэдийн халаасыг хоослох гол шалтгаан болж байна. Гэтэл дэлхий нийтийг хамарсан “Ковид-19” цар тахлын улмаас улс орнуудын хил хаалттай, түүхий эдийн эрэлт, үйлдвэрлэл нэмэгдээгүй хэвээр. Иймд
манай улсын эдийн засагт орж ирдэг хэдэн “ногоон”-ны крант бүтэн нээгдэж амжаагүй байгаа нь гаслантай. Нөгөө талаар Орос, Укрианы асуудал дэлхийн улс төр, эдийн засагт тогтворгүй байдал үүсгэх болсон талаар судлаачид хэлж байна. Эдгээр шалтгааны улмаас бараа бүтээгдэхүүний үнэ, ханшийн өсөлт гаарч иргэдийн халаас хоосорлоо.
ОУВС-гаас манайх шиг үйлдвэрлэл хөгжөөгүй зөвхөн түүхий эдийн экспортоор гол зогоодог улс орнуудад энэ жил хатуухан байхыг анхааруулж байгаа. Өөрөөр хэлбэл үнийн өсөлт, инфляцын дарамтын эсрэг арга хэмжээ авах ёстойг сануулсан хэрэг. Гэтэл өнөөдөр манай төр засагт үнийн өсөлтийн эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, иргэдийн амьжиргааг анхаарч, амнаасаа үг унагаж буй эвэртэн, туурайтан ч алга. Харин өнөөдөр хоол хүнс, шатахуун, цахилгаан дулаан, ус гээд нэмж болох бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ талийж өглөө. Дэлхийн жишгээс хэд дахин доогуур цалинтай ч хамгийн өндөр цалинтай орнуудын үнэ өртөгөөр монголчууд амьдарч байна. Гэсэн хэдий ч авдаг хэдэн төгрөгтөө найдаж өрнөөс өрний хооронд амьдарч шар нар, бор хоногийг өнгөрөөж буй нь харамсалтай. Хүнсний найман нэрийн барааны дэлгүүрийн худалдагчид өрийн дэвтэр өдрөөс өдөрт зузаарч, бараагаа татаж чадахгүйд хүрч буйгаа учирлаад зурагтаар гарч байна лээ.
Энэ нь өнөөдөр Монгол Улсад дундаж давхарга гэж үгүй болсоныг илтгэж байгаа юм. сарын цалингаараа бор ходоодоо божийлгож, илүү гарсанаар нь “тансаглаж” бас татвар төлж улсын эдийн засгаа үүрч явсан арми будаа болсоныг илтгэж буй нэгээхэн жишээ юм. Өнөөдөр Улсын Их Хурлын гишүүдийн утас, ажлын албанд хүнс, хувцасны тусламж хүссэн мессэж бичдэг болсон сураг бий. Сураг ч бас биш юм аа хорооны нийгмийн ажилтнуудад тойргын гишүүдээ санагалзаж тусламж хүссэн өргөдөл шүү дээ. Нэрээ хэлэхийг хүсээгүй дугаар хорооны ажилтан “Та нар яагаад зүгээр ажлаа хийж байгаа хүнээс янз бүрийн юм нэхээд байдаг юм бэ? гэж иргэдээс асууж гэнэ. Гэтэл тэд их мөнгөтэй, бид өнөөдөр ядарч байна” гэсэн хариулт иргэд өгдөг гэсэн юм.
Ийнхүү үнийн өсөлтөөс үүссэн эдийн засгийн гүн хямралын хоёр дахь “цунами” манай улсыг нөмөрч байна. Үүнийг одооноо даван туулах арга зам бодохгүй үүссэн шавар балчигаас гартлаа удна гэдэг нь тодорхой. Өнөөдөр үний өсөлт буюу инфляц Монголбанкнаас зарласнаар 14.2 хувьд хүрчээ. Энэ тоо ердөө 2019 оны нэгдүгээр сард 7.3 хувьтай байж. Гэтэл өнөөдөр нэг нуглараад явж буй нь эмгэнэл юм даа. Эрх баригчид улс орноо өнөөдөр сэргээж хөгжүүлэх гээд байгаа юм бол Монгол ардын үлгэрт гардаг шиг иргэдийн халаасыг хоослож буй “Арван таван толгойтой атгаалжин хар мангас” шиг үнийн өсөлтийн эсрэг “дайн” зарлах хэрэгтэй байна. Яг одоо. Цаасан дээр биш, уран гоч үгээр бус хөрсөн буусан, иргэдийн халаасанд орсон ажлаа хий. Түүнээс биш урт удаан хугацаанд хэрэгжих алсын зайн бодлого ярьж шилний цаанаас чихэр долоолгох хэрэггүй. Бурмын үгээр булж булайгаа нуух бүр ч ёсгүй. Ард түмэн нүдэн балай, чихэн дүлий, юу ч хараагүй гурван сармагчин биш. Үнэхээр сэргээх гээд байгаа юм бол үнийн өсөлтөд анхаар. Төр оршин тогнох үндэс нь ард иргэд. Оршин тогтнож хөгжих гэж хөглөж байгаа бол татвар төлөгчдөө хайрла гэсэн үгийг төрд дайж байна. Төрийн эрх барьж буй МАН-д хэлж байгаа юм. Өө нээрээ эхэнд эш татсан үгээс нэгийг мартаж. Монгол Улсын өрийн хэмжээ өнгөрсөн онд 32.3 тэрбум ам.доллар буюу ДНБ-ий 240 орчим хувьд хүрсэн. Үүнээс өнгөрсөн оны эцэст Оюутолгойн хэлэлцээрийн үр дүнд хүрсэн Монгол Улсын Засгийн газарт ногдох өрийг хасаж тооцвох учиртай. Тэгвэл монголчууд бидний өр нийт эдийн засгаасаа давж, ДНБ-ий 150 орчим хувьтай тэнцэж байгаа тооцоог эдийн засагчид хийсэн. Өөрөөр хэлбэл бидний гадаад өрийн хэмжээ цар тахлын өмнөх үетэй харьцуулахад 10 хувиар нэмэгдэж, өнгөрсөн онд ДНБ-ий 64 хувтай тэнцжээ. Энэ нь олон улсын хэмжээнд өөрийн орлогын хэрээс хэтэрсэн хэмжээнд хүрсэнийг илтгэнэ. Нэг ёсондоо бид газрын баялагаа барьцаалж ирээдүй, хойч үеээ давхар давхар өр төлөхийг тулган шаардаж буй хэрэг юм. Энэ бүгдийг дүгнээд хэлэхэд Монгол Улсын дундаж давхарга ёстой л будаа болж байна. Будаа гэдэг нь нэг цул биш гэсэн хар ярианы шүү дээ гэдийг бид мэнднэ. Өөрөөр хэлбэл Монгол Улсын эдийн засаг, иргэдийн амьдарлыг тэтгэх бодлого цаасан дээр бичсэн том тоо төсөл, хөтөлбөр чинь өнөөдөр ард иргэдийн өдрийн хоол, амьжиргааны өртөгөөс асар их шалтгаална гэдгийг мэргэн удирдагчид анхаарна биз дээ. Иргэн баян бол Улс баян гэж нэг үг бий. Үүнийг нэг бодож үзээсэй гэж монголчууд хүсэж буйг удирдагч нар ойлгоорой. Хоосон халаастай иргэдтэй төр хаа ч хүрч чдахгүй шүү.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм21 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм21 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ