Нийгэм
Г.Ганзориг: Юуны түрүүнд үндсэн дэд бүтцээ сайжруулмаар байна
М.ДаваадуламАлтанбулаг чөлөөт бүсийн тулгамдаж буй асуудлаар тус бүсийн захирагч Г.Ганзориг болон санхүү хэлтсийн дарга Р.Өлзийбаатар нартай ярилцлаа.
-Алтанбулагийн чөлөөт бүсийн талаар яривал?
-Алтанбулагийн чөлөөт бүс нь 500 га талбайг хамран үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үндсэн зорилго нь худалдаа, аж үйлдвэр, аялал жуулчлалын зориулалттай. Энэ жилийн хувьд БНСУ-ын Сангийн яамны дэмжлэгтэйгээр “Котро” олон улсын байгууллагаас Алтанбулаг чөлөөт бүст Ази-Европыг холбосон тээвэр логистикийн хамгийн том бүсийг байгуулахаар 60 га талбайд ТЭЗҮ-ийг хийж байгаа. Энэ нь чөлөөт бүсийн хөгжилд маш үнэтэй хувь нэмэр оруулах болно.
-Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд боомтын сэргэлт гэж бий, түүнийг ямар утгаар хэрэгжээсэй гэж үзэж байгаа вэ?
– Боомт болон чөлөөт бүс сэргэхэд төр, засгийн зүгээс үндсэн хатуу дэд бүтэц буюу цахилгаан, дулаан, эрчим хүч, ариутгах татуурга зэргийг яаралтай шийдэх хэрэгтэй байна. Гадна, дотны хөрөнгө оруулагчид ирээд томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийе гэхэд үндсэн дэд бүтцийн асуудал хөндөндөж байна. Үүнийгээ шийдэж байж дараа дараагийн хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлэхээс өөр арга алга байна л даа.
-Та ажлаа аваад удаагүй байна. Хамгийн түрүүнд хийж хэрэгжүүлэх ажил тань юу вэ?
– Чөлөөт бүсийн хувьд “Duty free” буюу дэлгүүрийн байдлаар ажиллаад байна гэсэн хэл ам их гарч байгаа, энэ байдлыг өргөжүүлэхийн тулд зөвхөн хүнсний чигэлэлээр биш барилгын худалдаа, ХАА-н тоног төхөөрөмж зэргийг мөн борлуулах хэрэгтэй. Түүнчлэн зөвхөн импортолж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүнийг худалдаалах биш, харин яаж бараа бүтээгдэхүүнээ экспортлох вэ гэдэг дээр илүү анхааран ажиллаж байна. Ковид цар тахал бидэнд сайн нөлөө авчирч байна. Жишээ нь жимс, хүнсний ногоо зөвхөн урд хилээс хамааралтай байдаг бол урд хилийн ачаа тээврийн гацалтаас шалтгаалан бид Европоос тухайлбал Узбекстан, Казакстан, Таджикстанаас манай улсын жимс, жимсгэнэ, нарийн ногоог хангаад явах бололцоотой юм байна гэдэг дүр зураг харагдлаа.
Р.Өлзийбаатар: Бараа бүтээгдэхүүнээр зөвхөн дотоодын зах зээлээ хангах биш , энэ барааны урсгалыг ОХУ руу гаргах нь чухал байна.
-Өнөөдрийн Алтанбулаг чөлөөт бүс ямар байна вэ?
-Ер нь урд, хойд хил хаалттай байгаа энэ үед манай чөлөөт бүс ч мөн адил улсын болон аймгийн онцгой комиссын шийдвэрээр хэсэг хугацаанд хаалттай байсан. Харин цар тахлын эрчим суларсан үед үйл ажиллагаагаа эхэлсэн. Үүнтэй холбоотойгоор Алтанбулаг боомтыг түшиглээд ард иргэд хойд хилрүү ихээр зорчиж, ажил, амьжиргаагаа залгуулдаг байсан иргэд маань ялангуяа Европ болон ЕХ-ны улсаас хүнсний бүтээгдэхүүн орж ирснээр эндээс бараа бүтээгдэхүүн авах, үнийн сонголт, аюулгүй хүнс зэргээс үүдэн манайхаар үйлчлүүлэх нь их байгаа. Мөн энэ чөлөөт бүсрүү Сэлэнгэ аймгаас гадна Дархан, Эрдэнэт, Булган, Хөвсгөл, Улаанбаатараас иргэд ирж, ачаалал маш их байсан. Энэ хугацаанд сум, орон нутгийн иргэд ажилтай, орлоготой болж байна. Чөлөөт бүсийг цааш цаашдаа төр, засаг маань анхаарч төсөв мөнгийг нь шийдээд, дорвитой алхам хийгээд явбал Монгол улсын эдийн засагт болон бүс нутагт хэрэгтэй юм. Үүнийг ч ард иргэд, хөрөнгө оруулагчид хил хаалттай хэсэг хугацаанд мэдэрсэн. Бид цаашдаа сум, орон нутаг, боомт, чөлөөт бүс, аймаг бүгд хамтарч ажиллах нь зүйтэй юм гэж бодож байна.
–Чөлөөт бүс оргил үедээ хичнээн хүн хүлээж авч, нэвтрүүлж байв?
-Ид оргил шинэ жил, цагаан сарын үед өдөртөө 2500-3000 хүн орж ирсэн. Үүнийг хилийн цэрэг, гааль, бусад захирагчийн ажлын алба, хөрөнгө оруулагчид орж ирсэн иргэн болгоныг чөлөөтэй оруулсан. Иргэдийн хувьд нөхцөл бололцоогоороо тодорхой хэмжээгээр хүртээмжтэй, сэтгэл хангалуун, худалдан авалт хийсэн.
-Олон улсын жишигт чөлөөт бүс гэдэг нь манай Алтанбулагийн чөлөөт бүс шиг байдаггүй юм билээ. Хоёр улсын иргэд нээлттэй зорчдог, хэн хэнийхээ хэрэгцээг хангадаг. Ийм нөхцөл байдалд хүргэхийн тулд энд нэлээд хугацаанд ажилласан хүний хувьд та юу гэж боддог вэ?
-Манай чөлөөт бүс ОХУ-тай газар нутгийн хувьд яг хил залгаа оршдог. Бараа бүтээгдэхүүнээр зөвхөн дотоодын зах зээлээ хангах биш , энэ барааны урсгалыг Орос руу гаргаад тэдний иргэд ААН болон хөрөнгө оруулагчид бие биеийнхээ хэрэгцээтэй байгаа бараа бүтээгдэхүүнийг харилцан хангаж ажиллах ёстой. Энэ тал дээр манай улсын төр, засаг анхаарч цаашид ОХУ болон БНХАУ-ын Засгийн газрын хэмжээнд энэ асуудлаа тавьж бодлогоор хэрэгжүүлэх нь чухал асуудал гэж бодож байна.
-Гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд цахилгаан, дулаан, эрчим хүч, дэд бүтцийн асуудал гээд бидний зүгээс шалтгаалах, хийх ажлууд их байна. Үүнд бэлэн үү?
-Яг бодитоор ярихад цахилгаан хангамжийн хувьд ААН, хөрөнгө оруулагчид үйлдвэрлэл бариад ороод ирэхэд хүрэлцэхгүй, байхгүй. Үүнийг нуугаад яахав. Өнөөдрийн байдлаар 27 ААН ажиллаж байна. Хөрөнгө оруулагч нэмэгдээд үйл ажиллагаа эрхэлбэл цахилгааны хангамж хүрэлцэхгүй. Яг өнөөдрийн хэмжээнд нөхцөл байдал ч алга. Цэвэр, бохир усны хувьд ерөнхийдөө газар доогуурх барилга байгууламж баригдсан. Хүчин чадал нь 500 га-д тохируулаад хийгдсэн учраас ашиглалтын зардал бусад зүйлүүд гараад ирэхээр, ажиллуулахад бас хүнд байгаа. Тийм учраас бид энэ ажлаа сум, орон нутагтайгаа хамтарч хийвэл сумын бохир, дулааны асуудал давхар шийдэгдэх боломжтой. Үүнд улсаас хөрөнгө оруулалт л хийхгүй бол цаашдаа чөлөөт бүсийн нөхцөл байдал хүндрэлтэй л асуудал болно.
-Иргэдийн хувьд Сэлэнгэ аймгийн удирдлагууд ажлаа сайн хийгээгүй болохоор чөлөөт бүс ийм байна гэж ойлгоод байна. Гэтэл энэ бол дан ганц Сэлэнгэ аймгийн асуудал биш Монгол Улсын хөгжлийн гарц юм гэдэгтэй та санал нийлэх үү?
– Тиймээ нийлэлгүй яах вэ. УИХ-ын 2002 оны 38 дугаар тогтоолд “Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт 500 га газарт “Алтанбулаг” чөлөөт бүс байгуулахаар тогтоосон ч Засгийн газрын 2014 оны 153 дугаар тогтоолоор “Алтанбулаг” чөлөөт бүс нь албан ѐсоор нээгдэж байнгын үйл ажиллагааны дэглэмд шилжсэн. Манай улсын хэмжээнд анх Алтанбулаг, Замын-Үүд, Цагаан нуурынх гэж байсан. Анхандаа чөлөөт бүсийг ямар зорилготой, ямар утгатай гэдгийг хөрөнгө оруулагчид, ААН-үүд ойлгохгүй байсан л даа. Одоо бол ойлгоод, үйл ажиллагаа идэвхжсэн. Ер нь чөлөөт бүсийн гол зорилго нь эрх зүй, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлснээр экспорт, импортыг дэмжих, экспортын чиглэлийн үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ, аялал жуулчлалыгхөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг татах, транзит тээвэр, логистикийг нэмэгдүүлэх,тэргүүний техник, технологийг нутагшуулах, худалдааг хөнгөвчлөх, бүс нутгийн хөгжлийг хурдасгах замаар эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхэд оршино. Эхний удаад сэндвичин барилга, байгууламж баригдсан байгаа. Цаашдаа бид чөлөөт бүсийн барилга байгууламж нь загвар стандарт, шаардлагад нийцэх гэдэгт анхаарахгүй бол болохгүй нь. Мөн түүнчлэн цаашдаа бид нийтийн бие засах газар буюу жорлон, цахилгааны, дулааны асуудлуудаа зоригтой нэг мөр төр, засгаас хөрөнгө гаргаад шийдэх хэрэгтэй байна. Үүнийгээ шийдчихээд, хөрөнгө оруулагчдаа оруулах, нэмэгдүүлэх ийм л алхам одоо хэрэгтэй байна. Бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг хөгжүүлэх, бараа бүтээгдэхүүний урсгалыг бий болгох нь бидний ажлын чухал нэг хэсэг юм.
-XXI зууны Монгол Улс жорлонгийн асуудал гээд ярих нь бас л эмгэнэлтэй санагдаж байна. Гэхдээ төр анхааралдаа авч дэд бүтцийн асуудлыг шийдээд өгвөл энэ давхар шийдэгдэх байх. Харин дараагийн асуудал бол манай улс “Цахим” улс болж байгаа. Бүх систем цахимд шилжиж байна. Энэ үед хилийн нэвтрүүлэх ажил цахимд шилжиж чадав уу?
-Урсгал ихсэх тусам хүний хөл хөдөлгөөн нэмэгдэж байна. Бид аль болохоор иргэдийг чирэгдүүлэхгүй, удаахгүй, хурдан шуурхай нэвтрүүлэх тал дээр Хилийн цэрэг, гаалийн бүртгэлийн хэлтэстэй ярьж байна. Энэ тал дээр санал нэгтэй байгаа. Орох, гарах гарцын хувьд шалган нэвтрүүлэх маань боомтын өргөтгөлтэй холбогдоод тэр хэсгээ боомтод өгчихөөд, түүгээрээ ОХУ-руу дамжих, орох, гарах хөдөлгөөн тэнд бий болно. Манайх өнөөдрийн байдлаар эндээ түр гарц гаргасан хэдий ч бид иргэдийг аль болох түргэн шуурхай нэвтрүүлэх тал дээр гааль болон хилийн цэрэгтэй хамтарч ажиллахад бэлэн байгаа, саналаа ч солилцсон. Боломжтой талаас нь судлаж үзээд шийдвэрлэхэд ямар ч асуудал байхгүй. .
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр18 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм20 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент20 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм20 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Энтертайнмент19 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм20 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм20 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд19 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ