Энтертайнмент
“Гэгээн муза-16” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултанд “Орфей” театрын”Гэм зэм” жүжиг 10 номинацид нэр дэвшиж байна
“Гэгээн муза-16” олон улсын наадмын хоёрдугаар шатны шалгаруултанд “Орфей” театрын “Гэм зэм” постдрамын жүжиг өрсөлдөх эрхтэй болж, 10 номинацид өрсөлдөхөөр болсон байна. Танилцуулбал,
“Шилдэг найруулагч” номинацид М.БАТБОЛД
“Шилдэг зохиолч” номинацид Я.БАЯРАА
“Шилдэг тайзны зураач” Л.БАТБИЛЭГ
“Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид Д.ЛХАГВА
“Шилдэг эмэгтэй гол дүр” номинацид Д.ГАНЦЭЦЭГ
“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ц.ТӨМӨРБААТАР
“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Ш.ДОРЖСҮРЭН
“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид П.ЭРДЭНЭЗААН
“Шилдэг эрэгтэй туслах дүр” номинацид Э.УУГАНБАЯР
“Шилдэг эмэгтэй туслах дүр” номинацид Г.ЗОЛЗАЯА нэр дэвшиж, дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон байна.
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.