Энтертайнмент
“Novel Melody” шинэ бүтээлийн концерт энэ сарын 16-нд Улсын филармонийн тайзнаа болох гэж байна
Морин хуурын чуулгын 30 жилийн ойд зориулсан “Novel Melody” шинэ бүтээлийн концерт энэ сарын 16-нд Улсын филармонийн тайзнаа болох гэж байна. Тоглолтод Морин хуурын чуулга, Морин хуурын чуулгын удирдаач Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж, Морин хуур чуулгын анхны төгөлдөр хуурч Ц.Уртнасан багш, төгөлдөр хуурч, хөгжмийн зохиолч Э.Доржсүрэн, Б.Энхзул, Морин хуур чуулгын төгөлдөр хуурч Э.Намуун нар оролцох юм. Тасалбарыг ticket.mn болон Улсын филармонийн кассаар худалдаалах бөгөөд тасалбарын үнэ 40 мянган төгрөг.
Хөтөлбөр
I
Ж.Чулуун “Аялгуу”
Г.Алтанхуяг “Романс”
Ж.Чулуун “Уулын горхи”
Ж.Чулуун “Adagio” (“Уран хас” балетын Adagio)
Б.Шарав “Баярын уянга”
II
Х.Алтангэрэл “Бодол бодлын хэлхээс” сюит
З.Хангал “Төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт”
М.Доржсүрэн “Монголын орон зай” сюит
Энтертайнмент
С.Мөнхзул Дэлхийн аварга боллоо
Бүгд Найрамдах Исланд Улсад хэрэглэлтэй пауэрлифтингийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн долоо хоногт болсон бөгөөд манай улсаас МПНХ-ны Ерөнхийлөгч, гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй гурван тамирчин өрсөлдөхөд Монголын баг нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна.
Тэмцээний сүүлийн өдөр эмэгтэйчүүдийн 84 кг-ын жинд С.Мөнхзул газраас таталтын төрөлд 227.5 кг-ыг өргөснөөр алтан медаль хүртэж, ДАШТ-ий насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн ангилалд алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов.
Мөн энэ жингийн хүрэл медалийг Монгол Улсын тамирчин Б.Марал хүртжээ.
С.Мөнхзул нь өнгөрсөн онд Мастеруудын дэлхийн аварга болж, Ази, Номхон далай, Африк тивийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, шилдэг тамирчин өргөмжлөл хүртсэн билээ гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.