Эдийн засаг
Харилцагчдын анхааралд
2019 оны 1 дүгээр сарын Нийгмийн Халамжийн санхүүжилт Төрийн банканд орж ирээгүйгээс үүдэн Төрийн банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэж байна. Дээрх үүссэн нөхцөл байдал нь Төрийн банкнаас шалтгаалаагүй бөгөөд санхүүжилт орж ирсэн даруй иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байна.
Мөн Капитал банк болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж байгаа нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна.
Иргэд та бүхнийг банкны салбарт удаан хүлээлгэхгүй байх зорилгоор Төрийн банкны www.statebank.mnцахим хуудас болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудас, Гялсбанкны аппликэйшнаар дамжуулан аль дүүрэгт, ямар төрлийн халамж орсон талаарх мэдээллийг тухай бүр нь хүргэж байх тул та бүхэн зөвөөр ойлгож соёлтой үйлчлүүлнэ үү.
ТӨРИЙН БАНК
2019.01.22
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.