Энтертайнмент
Өөрийгөө олж амжилттай амьдаръя!
Дэлгэрэнгүй ...
Энтертайнмент
Улс тунхагласны түүхт ойн барилдаанд залуу заан С.Сүхбат түрүүллээ
Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “Түүхт 100 жил”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” групп, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын заан Сүхбаатарын Сүхбат түрүүлж, Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар үзүүрлэв.
Дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, Зорчигч тээврийн нэгтгэл, “Эм Жи Өү транс” ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О. Хангай, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Аврагч спорт хороо, Монтед Констракшн, Асиан Сити ХХК, Валькан групп, Ховд дэвжээний бөх, улсын заан Б.Бат-Өлзий нар шалгарлаа.
Наймд улсын үнэн зоригт харцага Н.Золбоо, улсын харцага Х.Гантулга, улсын харцага Т.Баасанхүү, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх 1924 онд Үндсэн хуулиа баталж Төрийн сүлдийг шинэчилснээс хойших “ТӨРИЙН СҮЛД” -үүдийг урласан дурсгалын мөнгөн зоос, “Үндсэн хууль”-иуд болон арван сая, үзүүр бөх зургаан сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр дөрөв, дөрвөн сая төгрөгийн бай гардсан бол УИХ-ын дарга уламжлал болгон олгодог “Өсөх ирээдүйтэй бөх”-ийн тусгай шагналаа Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, аймгийн хурц арслан Д.Алтанцоожид гардууллаа.
Энтертайнмент
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-42” наадмын хоёр дахь шатанд шалгарсан найрагчдын нэрс тодорчээ.
Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 42” наадамд 201 хүн бүртгүүлж, 198 хүн шүлгээ ирүүлснээс дараах найрагчид хоёрдугаар шатанд шалгарлаа.
1. Т.Амар-Амгалан
2. На.Батболд
3. Г.Барсболд
4. Б.Батцоож
5. Т.Батхүрэл
6. Б.Ганхүрэл
7. Д.Дамдинжав
8. А.Лхагва
9. Б.Лувсанпэрэнлэй
10. Н.Мөнхбаяр
11. Б.Мөнхзул
12. П.Нацагдорж
13. С.Начин
14. Д.Нямдорж
15. Д.Одгэрэл
16. Б.Отгондэмбэрэл
17. Д.Өрнөхдэлгэр
18. Т.Пүрэвжаргал
19. Ч.Ренчиндорж
20. З.Сумъяабазар
21. Л.Торой
22. Ч.Туул
23. Ч.Ууганбаяр
24. С.Үйтүмэн
25. Г.Хашбаатар
26. Ц.Чойжамц
27. О.Элбэгтөгс
28. Т.Энх-Эрдэнэ
“Болор цом-42” яруу найргийн наадмын сүүлийн шатны шалгаруулалт 2024 оны арваннэгдүгээр сарын 26-нд Соёлын төв өргөөнд болно.
Сонирхуулахад, “Болор цом-41” наадамд МЗЭ-ийн гишүүн, Г.Сэр-Одын нэрэмжит шагналт, Сүхбаатар аймгийн Дарьганга сумын харьяат яруу найрагч С.Начин түрүүлж, тэргүүн цом хүртэж, Янжинлхам бурхны ивээлд багтсан билээ.
Энтертайнмент
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
Монгол хүн дэлхийн аль ч улс оронд эх орныхоо нэрийг өндөрт өргөн ирдэг билээ. Үүний тод жишээ болж Монголын үндэсний циркийн жүжигчин СТА Э.Лхагва-Очир Франц улсын Гринобле хотод зохиогдсон Олон улсын циркчдийн 22 дахь удаагийн наадамд амжилттай оролцож Алтан цомын эзэн боллоо.
Тус тэмцээнд дэлхийд анх удаа “Давхар сандлын тэнцвэр” төрлөөр 11 метрийн өндөрт тэнцвэрийн гайхамшгийг үзүүлсэн юм. Энэхүү үзүүлбэр нь сандалын тэнцвэрийн төрөлд шинэчлэл хийсэн юм гэж Соёл урлагийн газраас мэдээллээ.