Улс төр
АН-ын бүлэг: Бид хэмнээд ч эдийн засгийн хүндрэлээс гарч чадахгүй, эрх баригчид ажлаа хий
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
-Улс оронд амаргүй нөхцөл байдал үүсч байна. Ялангуяа эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа. Саяхан залуучууд талбай дээр жагсаал хийсэн. Үнэхээр бараа бүтээгдэхүүний үнэ гэрлийн хурдаар өсч байгаа. Энэ бол эдийн засгийн бодлогын алдааны үр дүн. Мэдээж гадаад нөхцөл байдлын шалтгаан бий. Бид УИХ, Засгийн газарт бүх эрх мэдлийг өгсөн. Одоо дахиад ямар эрх мэдэл УИХ-аас шаардаж байгааг ойлгохгүй юм. Монголбанк бол УИХ-ын үүрэг, чиглэл авч хариуцдаг байгууллага. Бид коронавирусийн халдвар дууслаа, коронавирусийн тухай хуулиа зогсоогооч гэж удаа дараа хэлж байсан. УИХ ажлаа хиймээр байна.
УИХ-д өргөн барьсан хуулийг үзлээ. Тодорхой хэмжээний төрийн төсвийн байгууллагууд хэмнэлт хийх ёстой гэдэгт санал нийлж байгаа. Шаардлагагүй хөрөнгө оруулалтыг царцаах ёстой. Шаардлагагүй урсгал зардлыг багасгах ёстой гэдгийг АН-ын бүлэг удаа дараа хэлж байсан. Гэхдээ нэг сэтгэл зовоож байгаа асуудал нь энэ хуулийг баталсан ч бид эдийн засгийн шокноосоо гарах асуудал ерөөсөө харагдахгүй байгаа. Бид орлогоо хэрхэн нэмэгдүүлэх гарц гаргалгаа алга. Тодорхой зүйлсийг хэмнэнэ. Гэхдээ бид хэмнэснээрээ эдийн засгийн хүндрэлээс гарч чадахгүй.
Эдийн засагч хүний хувьд хэлэхэд бид орлогодоо илүү санаа зовж, ажил хийх хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн, ханш өссөн асуудал нь үр дүнгүй олон хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүн гарч байгаа юм. Бид өмнөх хөтөлбөрүүдийн алдаа оноо бүх зүйлийг засаж залруулахын төлөө ажиллана. Төсвийн тодотгол хийх ёстой. Монголбанк компаниудад үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр зээл олгоно. Үүнийг нууцлалд оруулна гэсэн. Энэ нь дахиад л Хөгжлийн банк шиг асуудал үүснэ. Тиймээс маш болгоомжтой хандах ёстой. Нэг үгээр дүгнэж хэлбэл, бодлогын алдаагаа дахин давтах гээд байна. Хууль батлуулах ямар ч шаардлага байхгүй. Би УИХ-ын түүхэнд ийм хууль орж ирж байсныг санахгүй байна. Харин тодорхой хөтөлбөр оруулж ирээд баталж болно.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Үнийн өсөлт, инфляц нь цэвэр Засгийн газрын бодлогын алдаанаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл 2016 оноос ялангуяа коронавирусийн халдвар гарснаас хойш зах зээл рүү маш их хэмжээний мөнгө урссан. 2016 оноос хойш нийт 11 их наяд төгрөгөөр зах зээлд байгаа бэлэн мөнгө нэмэгдсэн. Энэ тохиолдолд эрэлт нь нэмэгдэж, нийлүүлэлт нь хомстох зөрүүнд ханш, үнийн өсөлтийн асуудал гарч байна. Тиймээс бид маш яаралтайгаар хамгийн багадаа бодлогын хүүг 13 хувиар тогтоох ёстой. Зах зээлээс бэлэн мөнгө татах хэрэгтэй. Үүний хажуугаар Эрдэнэтийн ирээдүйн борлуулалтаас тодорхой хэмжээг, Оюутолгойгоос тодорхой хэмжээний мөнгийг нэг сарын дотор оруулж ирж, хажуугийн цохилт хийж, ханшийн алдагдлыг хэвийн түвшинд аваачиж чадна.
Засгийн газар 2016 оноос хойш нэг зүйлийг хийгээгүй. Эдийн засаг гайгүй байхад бонд гаргаад бондоороо өндөр хүүтэй бонд солих замаар хугацааг нь хойшлуулах арга хэмжээ авсангүй. Тиймээс валют хомстсон энэ үед бонд гаргах ажлыг хийх хэрэгтэй.
Улс төр
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
Монгол Улсын Их Хурал 2023 онд Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тэмдэглэх тухай 64 дүгээр тогтоолыг баталсан билээ.
Уг тогтоолоор Үндсэн хуулиа эрхэмлэн дээдлэх үзэл санааг иргэдэд тайлбарлан таниулах ажлыг зохион байгуулахыг Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Ажлын хэсэгт даалгасан юм.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 64 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол орон даяар 21 аймаг, нийслэлийн өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн эхний цагийн хичээлийг “Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвийн доор байгуулахаар шийдвэрлэсэн.
Энэхүү хичээлийг сурагчдад Үндсэн хуулийн ач холбогдол, Монгол Улсын үндсэн хууль, үндсэн хуульт ёсны хөгжлийг таниулж, тэдний үндсэн хууль, төрт ёсоо дээдлэх, эх оронч үзэл санааны төлөвшлийг дэмжих зорилгоор зохион байгуулах гэж байна. Улс орон даяар нэг зэрэг зохион байгуулах хичээлд ерөнхий боловсролын 885 сургуулийн 26.228 бүлгийн нийт 797.905 суралцагч хамрагдана.
Хичээл 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 08.00 цагт эхлэх бөгөөд нийслэлийн 314, аймаг, сум, багийн 567, бусад 4 сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид хамрагдах юм.
Бага ангийн сурагчдад заах хичээлийн агуулгад Үндсэн хуулийн тухай, Үндсэн хууль ба бидний эрх, эрх чөлөө, Үндсэн хууль ба бидний үүрэг гэсэн сэдэв багтсан бол, дунд ангийн сурагчидтай Үндсэн хууль гэж юу вэ гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээс гадна Монгол улсын Үндсэн хууль, түүний бүтэц, баталсан түүх, хүний эрх, эрх чөлөө, иргэний үндсэн ба журамт үүргийн талаар тайлбарлан таниулахаар хичээлийн агуулгад тусгасан байна.
Ахлах ангийн сурагчидтай Монгол Улсын Үндсэн хууль бидний амьдралд яагаад тийм чухал вэ сэдвээр ярилцан, Монгол Улсын тусгаар тогтнол, Төрийн дуулал, хэн нэгнээс үл хамааран өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хийгээд, Үндсэн хуулиар олгогдсон бусад эрхийн талаар хэлэлцэнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Улс төр
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
Улс төр
Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Сандра Шуфани болон Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил, Blackberry компанийн төлөөлөл Мааз Ясин нарыг хүлээн авч уулзлаа.
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү “Монгол Улсын Засгийн газрын 2024–2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хиймэл оюун, их өгөгдөл зэрэг дэвшилтэт технологийг бусад салбарт нэвтрүүлэх, инновац, гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, хүний нөөцийг чадавхжуулах зэрэг үндэсний хэмжээний томоохон ач холбогдолтой арга хэмжээ, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр тусгасан. Мөн Кибер аюулгүй байдал, цахим хөгжилд ихэд анхаарч, эрсдэлийн түвшнийг тодорхойлохоор олон байгууллагатай хамтран ажиллаж байна. Мэдээллийн технологийн хүний нөөцийг чадавхжуулах шаардлага их байгаа тул кибер аюулгүй байдлын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд Канадын их, дээд сургуулиудтай хамтрах, хамтарсан хөтөлбөрийг МУИС, ШУТИС дээр түшиглэн байгуулах чиглэлээр хамтран ажиллахыг хүсэж байна. Түүнчлэн цахим эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарч, Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, инновацид түшиглэсэн бараа бүтээгдэхүүнийг экспортлох нөхцөлийг бүрдүүлж, УИХ-аас хууль баталсан. Цаашид энэ салбарт хамгийн ээлтэй улс болохыг зорьж байна. 2027 онд Үндэсний хиймэл дагуулаа хөөргөж, сансрын эдийн засгийг хөгжүүлэх амбицтай байна. Мөн дрон туршилтын бүс байгуулах бэлтгэл ажилдаа орсон” хэмээн ярилаа.
Талууд хоёр улсын программ хангамж үйлдвэрлэгч хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ялангуяа үүлэн тооцоолол чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Хиймэл оюун, их өгөгдөл, машин сургалт гэх мэт орчин үеийн технологийг төрийн үйлчилгээнд ашиглах талаар xамтарсан төсөл хэрэгжүүлэх боломжийг судлан үзэхээ сайд Ц.Баатархүү илэрхийлэв.
Канадын ГХЯ-ны Энэтхэг-Номхон далайн бүс нутгийг хариуцсан худалдааны Ерөнхий төлөөлөгч Пол Топпил “Канадын Засгийн газраас хоёр жилийн өмнө Энэтхэг, Номхон далайн бүс нутаг руу чиглэсэн стратегиа зарласан. Энэ хүрээнд тус бүс нутаг дахь улсуудтай харилцаагаа өргөжүүлэхийг хүсэж байна. Цахим аюулгүй байдал ардчилсан улсуудын хувьд олон сорилтыг дагуулж байна. Энэ чиглэлд Монгол Улсын Засгийн газартай хамтарч ажиллахдаа таатай байх болно. Мөн манай улсын Blackberry компани энэ чиглэлд найдвартай, дэвшилтэт технологийг Засгийн газруудад санал болгож байна” гэж онцоллоо.
Канад Улс нь мэдээллийн технологийн салбарт үндэстэн дамнасан компаниуд болон үндэсний хэмжээний олон компаниудтай. Тэдгээр компаниудыг дэмжин хөгжүүлэх чиглэлээр арвин туршлагатай аж.
“Blackberry” компанийн төлөөлөгч Мааз Ясин “Blackberry компани аюулгүй харилцаа холбоо, цахим аюулгүй байдлын чиглэлд анхаарч ажиллаж байна. Бизнесийнхээ үйл ажиллагааг цахим аюулгүй байдлыг хангахад чиглүүлж, дэвшилтэт технологийг хөгжүүлсэн. Энэхүү технологийг АНУ, GREAT 7, НАТО-тай хамтран ажиллаж байна. Улмаар Азийн цахим хөгжлийг түүчээлэгч улсуудтай хамтрахыг зорьж байна. Ингэхдээ Засгийн газруудад дата мэдээллийн бие даасан байдлыг санал болгож байгаа юм” гэж ярилаа гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
-
Улс төр14 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент16 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм17 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм16 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент15 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм17 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм16 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд15 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ