Нийгэм
Ц.Элбэгдорж Монголоосоо бус дайснуудаасаа зугтааж явна
Төрийн өндөр дээд албан тушаалд олон жил заларч, өөрийгөө тэнд байлгаж чадна гэдэг хүн бүхний санаанд багтахгүй ажил.
1989 онд бага тушаалын офицер их улстөрд хөл тавьсан цагаас хойш хоёр удаа Ерөнхий сайд, хоёр удаа Ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан ховорхон тавилантай хүн. Үүнээс гадна УИХ-ын Дэд дарга, АН-ын дарга, УИХ-ын гишүүнээр дөрвөн удаа сонгогдож гээд ноёрхож явсан өргөн намтартай хүн мөн билээ. Улстөрд хэн бүхэн бүтээж чадахгүй өндөр намтрыг бүтээж орхисон тэрбээр нэг л өдөр Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болгоод сураг тасарчээ.
Ц.Элбэгдоржид НҮБ-д ажиллах санал тавьсан хэмээж байсан ч эх сурвалжууд НҮБ-ын саналыг хүлээж аваагүй гэдгийг хэлсэн. Олонхийн таамаглаж байгаагаар өөрийгөө олон жил өндөрт залсан Ц.Элбэгдорж тэр хэрээр олон дайсантай. Тиймээс улстөрд эргэн орох шаансгүйн зэрэгцээ улстөрийн хэлмэгдэл ч хүлээж байхыг үгүйсгэхгүй гэжээ. Ингэхээр чимээгүйхэн харьд амарч улстөрийн түүхэнд үлдэх цуврал ном бичиж байгаа гэх. Улстөрийг доторлох, эрх биш үзэг түшиж явсан сэтгүүлч хүнд болохгүй зүйл биш. Ерөөсөө түүнийг Н.Энхбаярынх шиг хувь заяа тосон уулзахыг байг гэх газаргүй адал дунд улстөрийн амьдралаа үдсэн. Тийм учраас холхон, анирхан амьдрахаар шийдсэн байж мэднэ.
Түүний хувьд Н.Энхбаярыг олон жил улстөрийн хашааны гадна байлгаж чадсан ч өдгөө Н.Энхбаярт улстөрийн таатай зам нээгдээд байгаа нь түүнд ирж буй заналхийлэл гэж болно. Энэ нь түүнд ихээхэн халтай гэдгийг тэр хамгийн сайн мэднэ. Тэр тусмаа өөрийнх нь суудлыг залгаж авсан Х.Баттулга бол мөнхийн дайсан Н.Энхбаяраас ч том аюул гэдгийг тэр хэнээр ч заалгахгүй. АН дотор нөлөөллөө алдаагүй фракцуудын толгойлогчид бүгд л түүнтэй дайсагналцахаас өөр аргагүй улстөрийн амьдрал туулж өнгөрсөн. МАН-ын хувьд бүр ч ойлгомжтой.
Уг нь бүрэн эрхийнхээ хугацааг дуусгавар болохоос нэлээд эрт МАН-ын лидерүүдийн нэг М.Энхболдтой зуузай холбосон улстөр хийсэн гэх. Гэвч М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн учраас түүний улстөрийн амьдралд цэг хатгахаас өөр арга байгаагүй гэж болно. Хэрвээ М.Энхболд Х.Баттулгын оронд заларч байгаа бол амар амгалангийн туйлд улстөр хийж болох байлаа. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ “Ерөнхийлөгчийн суудал бол бурхны суудал учраас Ерөнхийлөгч байсан хүн дахин улстөрд орж элдэв зүйлтэй хутгалдах хэрэггүй. Харин Ц.Элбэгдорж бол эргээд улстөрд бужингаан үүсгэхээр харагдаж байна” хэмээж байв. Яг өнөөдрийн нийгэм, улстөрийн байдлаас харахад Ц.Элбэгдорж эргэн улстөрд ирэх нь өөртөө ихээхэн зовлон хураах учраас тэр эх орноосоо бус Н.Энхбаяр нараас зугтаж явна гэх дүгнэлтэд хүрч байна. Дээр дурдсан дайсан бүгдээсээ л зугтаж яваа хэрэг шүү дээ.
Анх 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН-ыг тэргүүлж байсан С.Баяр Ц.Элбэгдоржийг дуудаж “сонгуулиар чамайг дэмжиж, Н.Энхбаярын хэмжээлшгүй эрхийг хазаарлахгүй бол хэрээс хэтэрлээ” гэсэн гэдэг. Уг нь Ц.Элбэгдорж С.Баяраар дэмжүүлж, “Эм Си Эс”-ээр ивээн тэтгүүлэн далд ажиллагаа өрнөж ахуй цагт Н.Энхбаяр бараг ялалтын хундага тулгаад эхэлчихсэн байсан. Ийнхүү вакумжсан орчинд ялалт тэмдэглэж байхад нам дотроос нь давхар цохисон болохоос түүнд унах ямар ч шалтгаан байсангүй.
Ц.Элбэгдоржийг тодотгохын тулд энэ тухайд дурдах нь зүйн хэрэг байх. Н.Энхбаярын хувьд сонгогчдын дунд рейтэнг нь өдрөөс өдөрт зогсолтгүй өсчихсөн. Оюутолгойн гэрээг үзэглэсэн Засгийн газрыг далдаас атгадаг. УИХ-д 45 суудалтай олонхийн бүлгийг шантаажаар баздаг. Цөөнхийн бүлгийг хуулиар айлгадаг. Монголын нэртэй бизнесмэнүүд мөнгөө цүнхлээд гэрт гадаагүй уртаас урт оочёр үүсгэчихсэн. Шүүх прокурор гээд хүчний байгууллагын толгойд өөрийнхөө хүмүүсийг залчихсан. Хэвлэл мэдээллийг худалдаад авчихсан байхад Н.Энхбаяр юунаас айх юм бэ. Гагцхүү өндрийн өндөр суудал дээрээс их л дор явсан Ц.Элбэгдоржийн нүүдлийг ухаж анзаараагүйд л хамаг учир бий. Түүний нүүдэл гэхээсээ илүүтэй С.Баярын фракцийн дэмжлэг, үндэсний том группиэс хөрөнгө оруулалт гэж бүр ч хардаагүй. Ийнхүү их Н.Энхбаяр хэмжээлшгүй их суудлаас унаж, Ц.Элбэгдорж гэх дүрийг Монголын улстөрд өндөрт өргөсөн түүхтэй.
Суудлаа алдсан Н.Энхбаяр анх баривчлагдсан цагаасаа хойш “Энэ нь улстөрийн хэлмэгдэл, үүнийг Ц.Элбэгдорж хийсэн” гэдэг. Н.Алтанхуягийн багийг “Нүүрс” хөтөлбөрийн хүрээнд шалган ялласныг Н.Алтанхуяг “биднийг хэлмэгдүүлж байна. Үүний цаана Ц.Элбэгдорж бий” гэж хэлж байв. Х.Баттулгын багийг “Төмөр зам”-ын гэрээгээр шахаж Б.Батзаяа, А.Гансүх нарыг шалгасан. “Үүний цаана Ц.Элбэгдорж бий” хэмээн өдгөөгийн Ерөнийлөгч мэдэгдэж байсан. Одоо хуулийн салбарыг толгойлж байгаа нөхөр “Ц.Элбэгдоржийн хэлмэгдүүлэлт хэрээс хэтэрлээ” гэж байв. Энэ улстөрийн намуудын олон лидер түүнийг буруутгасан хэвээр байна. Бүр заналхийлсээр байхад тэр яаж эх орондоо ая тухтай улстөр хйих вэ.
Үүнээс гадна түүхэнд хараар тэмдэглэгдэн үлдсэн 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн самуунтай холбогдуулан Д.Зоригт, Б.Ганбаатар, Ш.Батсүх нарын хурандаад ял оноосон. Тухайн хар өдөр олныг үймээнд уриалсан АН-ын дарга асан Ц.Элбэгдорж энэ хар өдрийн тод гэрч гэдгийг улстөрийн хүрээнд зүй ёсоор үздэг. Тэр ч бүү хэл үймээнтэй холбогдуулан тухайн үед Ерөнхийлөгч байсан Н.Энхбаяр, Ерөнхий сайд асан С.Баяр, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн асан Д.Лүндээжанцан, Хууль зүй, дотоод хэргийн сайд асан Ц.Мөнх-Оргил нарыг ч тайван суулгаагүй гэдгийг мэднэ.
Энд би тоотой хэдэн хүний нэр дурдаж байгаа болохоос биш асар олон дайсанг өөрөө өөртөө бэлдсэн Ц.Элбэгдоржид гишгих газар тун ховор. Тэгээд ч дараагийн улстөрийн нүүдлээ М.Энхболд хэмээн харсан нь томоос том алдаа болж байх шиг. Уг нь их улстөрд хаан явсан Н.Энхбаярыг дарж чадсан хүн дараа дараагийнхаа нүүдлийг олон хувилбараар бодох байжээ.
С.Ууганбаяр
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр8 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм10 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент10 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент9 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм10 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Улс төр9 цаг өмнө
Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав
-
Нийгэм10 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм10 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна