Нийгэм
Гишүүд 304 тэрбумаасаа татгалзвал төсвийн алдагдал яг энэ хэмжээгээр буурна

Монгол Улсын 2022 оны төсөвт тодотгол хийх эсэх нь эргэлзээтэй ч зайлшгүй тодотгохоос аргагүй цаг үе тулж ирчихээд байна. Ирэх оны төсвийн төсөлд зарлагыг 18 их наяд байхаар тусгасан нь одоогийн үйлдвэрлэж буй ДНБ-ий хэмжээний 38-40 хувь. Энэ нь манай улсад эргэлдэж буй 10 төгрөг болгоны дөрвөн төгрөгийг улс мэднэ, үлдсэн зургаан төгрөг нь олон нийтэд, хувийн хэвшилд үлдэнэ гэсэн үг.
Нөгөө талаар төсвийн алдагдал буурахгүй харин ч өссөөр байгаа нь нууц биш. Энэ оны төсвийн алдагдлыг хоёр их наяд /2 000 000 000 000/ төгрөг гэж төлөвлөсөн байгаа юм. Өмнөх онуудад бас ийм л хэмжээний алдагдалтай байсан. Энэ бүх алдагдал болоод эдийн засгийн өнөөгийн хямралыг туулах ганц зөв зам бол хэмнэлт гэдэг нь тодорхой. УИХ-ын дарга “хэмнэе” гэж түрүүлж дуугарсан хэдий ч хэрхэн аж хэмнэх тухайгаа хэлж чадсангүй. Тэгвэл үнэхээр хямралыг туулах, төсвийн алдагдлыг бууруулах ганц арга бол хэмнэлт.
Тэгэхээр яаж хэрхэн хэмнэх вэ гэдэг гаргалгаа чухал. Эрхэм спикер “хэмнэе” гэж хоосон лоозогнож, хоолныхоо зардлыг хэрхэн хүргэх, яаж олох тухай бодож, хэзээний бүсээ чангалах горим руу орчихоод байгаа иргэдээ басамжлах мэт хэлж суухын оронд Нэг гишүүнд дөрвөн тэрбум гэхээр нийт 304 тэрбум төгрөг болж байна. Энэ мөнгө бол төсвийн алдагдлын 15.2 хувьтай тэнцэнэ. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдлыг 15.2 хувиар бууруулах боломжтой гэсэн үг.
Иргэд бүсээ чангалж байгаа энэ үед УИХ-ын гишүүдэд ийм их мөнгө өгөхөө болих хэрэгтэй. Энэ шударга бус хуваарилалтыг Засгийн газар нь УИХ-ын гишүүдээ авлигадаж байгаа нэг хэлбэр гэдгийг хэлж шүүмжлээд байхад тоож харж, тогтоож тунгааж байгаа нэг ч хүн алга. Энэ бол яалт ч үгүй улс төрийн зорилготой. МАН-ыг аль болох засгийн эрхэнд удаан байлгах тактик. УИХ-ын гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзаж чадахгүй. “УИХ-ын гишүүн би тойрогтоо энэ сургууль, цэцэрлэг, замыг санаачлан бариулсан учраас дахин сонгогдмоор байна” гээд л ирэх сонгуулиар PR-аа хийнэ шүү дээ.
Үнэн хэрэг дээрээ төсвөөс зөвхөн нэг хүнд нэг гишүүнд зориулж ийм их мөнгө хуваарилах биш хаана ямар бүтээн байгуулалт хийх хэрэг байна, тэнд төсөв хөрөнгөө хуваарилаад явах боломж байсаар байхад иргэд сонгогчдын саналыг худалдан авах бас өөрсдийн дутууг нөхөх боломж олгох гэж ийм их мөнгийг тойрогт хуваараилдаг тэнэг тогтолцоогоо л өөрчилчих. Эрхмүүдийн нэр дээр тойрогт хуваарилж байгаа энэ 304 тэрбумыг эхний ээлжинд хэмнэе, УИХ-ын дарга аа. Энэ хөрөнгөөр аль нэгэн аймаг сум, дүүрэгт сургууль, цэцэрлэг бариад өгөх сэтгэлтэй хүн энэ УИХ-д алга гэж үү. Тойрог бүрд дөрвөн тэрбум төгрөг хуваарилж байхаар мэргэжлийн эдийн засагчдын комисс байгуулж, гадаад өрийг багасгах, дефолтоос хамгаалах ажил хиймээр байна.
Ингэж дөрвөн тэрбум төгрөг хуваарилбал эдийн засаг чинь дийлэхгүй, бүр ирээдүйн эдийн засаг ч дийлэхгүй шүү дээ. Гадаад өрийг бууруулах хамгийн гол механизм бол төсвийн алдагдлыг бууруулах. Гишүүд энэ мөнгөнөөсөө татгалзвал төсвийн алдагдал хоёр их наяд биш 1.7 их наяд гарч болохоор байна шүү дээ.
Нөгөө талаас УИХ-ын гишүүн хуулийн төсөл боловсруулж, өргөн барьсныхаа төлөө 20 сая төгрөгийн шан харамж авдгаа яг одоо болих хэрэгтэй. Хуулийн төсөл боловсруулах, хууль батлах чинь Таны үүрэг, хийх ёстой ажил. Яахаараа ам хөдөлбөл төсвөөс мөнгө авч байдаг ийм арчаагүй муухай шуналын сэтгэлээсээ салж чаддаггүй юм бол оо.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.