Connect with us
https://24barimt.mn/wp-content/uploads/2022/11/mik15.jpg

Нийгэм

Р.Сэддорж: Өмнөговь аймаг улсын төсөвт энэ онд 258 тэрбум төгрөг төвлөрүүлнэ

Нийтэлсэн

-

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монгол нутагт өнтэй өвөл боллоо. Өмнөговь аймагт хаваржилт ямар байна. Хөдөө аж ахуйн  тал дээр ямар ололт амжилт гаргав?

-Харин тийм. Өнгөрсөн өвөл өнтэй сайхан байлаа. Одоо шороон шуурга бага, малын тарга тэвээрэг сайн малчдын сэтгэл тэнэгэр байна. Мал аж ахуйн тал дээр бас нэг чухал үйл явдал болсон. Энэ нь ХХААХҮ-ийн  сайдын А-384 дүгээр тушаалаар 2021 онд нутгийн шилмэл сүрэг болох ноолуурын чиглэлийн Цогт-Овоогийн улаан ямааг омог болгон баталгаажууллаа. Шинэ омгийн судалгаа шинжилгээний ажил анх 2007 онд эхэлсэн.  БНМАУ-ын аварга малчин Ч.Бямбаа, ХАА-н мэргэжилтэн, мал зүйч Л.Пунсанцогвоо нарын санаачлагаар анхлан эхэлж Мандал-Овоо сумын харьяат доктор Г.Сувдаагаар ахлуулсан ажлын хэсэг эрдэмтэн, судлаачдын судалгаагаар говийн бүсэд дасан зохицсон, тэсвэр хатуужилтай, ноолуурын гарц сайн биеэ даасан омог хэмээн баталсан юм. Төмс,  хүнсний ногоо, газар тариалан эрхлэгчид маань хаврын тариалалтын бэлтгэлээ сайтар базаасан. Ер нь манай аймгийн хөдөө аж ахуй сайн байгаа. Манай аймаг “Нэг тэрбум” мод хөтөлбөрийн хүрээнд  70 сая мод тарих гэрээг Засгийн газартай хийсэн. Аймгийн төв, сумдуудад мод тарих хөдөлгөөн өрнөж эхэллээ.

-Үр, суулгацаа хаанаас хэрхэн бэлтгэн авч байгаа вэ?

-Манай аймагт төмс, хүнсний ногоо, модны суулгац, үрсэлгээ хийдэг аж ахуйн нэгж, иргэн олон бий. Мөн говьд ургадаг модны үрсэлгээ хаана үржүүлж байна, тэндээс авч байгаа. Жишээ нь хайлаас, сухай хамгийн сайн ургадаг. Хангай нутагт ургадаг мод төдийлөн удаан хугацаанд ургаж чаддаггүй.

-Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт хэр байна. Өнгөрсөн хугацаанд ямар ямар ажил амжуулав?

-Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт нэлээд өндөр хувьтай биелэж байгаа. Цар тахлын тархалтыг хумих хатуу хөл хориотой байсан ч бид ажлаа хойш тавилгүй явж ирсэн. Өмнөговь аймаг өнгөрсөн онд улсын төсөвт 80 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой байсан. Үүнийгээ бүрэн дүүрэн биелүүлсэн. Гэсэн хэдий ч улсын төсөвт  энэ онд 258 тэрбум төгрөг төвлөрүүлэх ёстой. Иймд татварын өндөр ачаалалтай ажиллаж байна. Энэ онд төсвийн шинэ хууль мөрдөж  байгаа. Уг хуулийн хүрээнд уул уурхайтай таван сумаас татаас авдаг болсон.

-Тэгвэл энэ онд хийхээр төлөвлөсөн ажлаасаа сонирхуулахгүй юу?

-Энэ онд хийхээр төлөвлөсөн ажил графикийн дагуу явж байна. Тухайлбал, Даланзадгад, Баяндалай, Гурвантэс сумд руу буюу Шивээ хүрэн боомт руу чиглэсэн авто замын ажил үргэлжилнэ. Уг зам ашиглалтад орсноор олон талын үр ашиг өгнө. Тухайлбал, аялал жуулчлал хөгжих, иргэдийн бизнес эрхлэлт нэмэгдэх, байгаль орчинд ээлтэй байх болно. Энэ замыг орон нутгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа.

-Өмнөговь аймагт авто зам нэлээд барих төсөл хэрэгжиж байгаа гэсэн. Энэ талаар та тодорхой мэдээлэл өгөхгүй юу?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Өвөрхангай, Өмнөговь аймгийн төвийг холбох авто замын төсөл хэрэгжинэ. Энэ замыг Булган, Мандал-Овоо сумдаар дамжин өнгөрүүлэхээр зураг төслийг нь гаргаж байна. Мөн Даланзадгад, Хүрмэн сумыг авто замаар холбохоор ажиллаж байгаа. Эдгээр ажил нь  “Нутгийн хишиг” мөрийн хөтөлбөрийн “Нутгийн зам”  дэд хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй юм.

-Тэгэхээр зам харилцаа сайжирч байгаа юм байна. Өмнөговь аймаг аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг. Аялал жуулчлал хөгжүүлэх талаар ямар бодлого баримталж байгаа вэ?

-Тийм. Аялал жуулчлал хөгжүүлэх ажлын нэг хэсэг нь яах аргаггүй зам харилцаа. Хэрмэнцав, Баянзаг, Дэмчигийн хийд, Хонгорын гол гээд дотоод, гадаадын жуулчдын сонирхон очдог бүс нутгуудад цахилгаан эрчим хүч татах, гэрэлтүүлэг хийх, жуулчны баазуудыг дэмжих зэрэг ажил хийж байна. Энэ хүрээнд Өмнийн говийн аялал жуулчлалын төвлөгөө боловсруулсан. Үүнийгээ Засгийн газарт танилцуулахаар төлөвлөж байгаа юм.

-Өмнөговь аймагт Монгол Улсын нийгэм, эдийн засагт томоохон нөлөө үзүүлдэг  уурхайнууд бий. Жишээ нь Оюу толгой, Тавантолгой гээд байна шүү дээ. Эдгээр уурхайнууд нийгмийн хариуцлагаа хэрхэн биелүүлж байна вэ?

-Өмнөговь аймагт өнөөдөр 10 гаруй уурхай ажилладаг. Эдгээр уурхайгаас орон нутгийн өмчийн Тавантолгой уурхай нийгмийн хариуцлагаа биелүүлэх ажил хамгийн өндөр хувьтай явж байна.  Яагаад гэвэл энэ компанийн 51 хувь нь аймгийн төсөв болж ирдэг юм. Өнгөрсөн хугацаанд аймагт хийж буй бүтээн байгуулалт, сумдууд руу тавьж буй зам харгуй гээд бүх зүйлд орон нутгийн өмчийн Тавантолгой уурхай оролцдог. Дээрээс нь Оюу толгой компанитай хамтын ажиллагааны гэрээ байгуулаад долоон жил болж байна. Жил бүр тус компаниас “Говийн Оюу” хөгжлийг дэмжих сангаар дамжуулаад  маш олон сургууль, цэцэрлэг, спорт заалны бүтээн байгуулалтад хөрөнгө оруулалт хийдэг. Тодруулбал, жилд таван сая ам.долларын хөрөнгө оруулалт  Өмнөговь аймагт оруулж байгаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” компани “Эрдэнэс Тавантолгой хөгжлийг дэмжих сан” гэж байгуулсан. Энэ ажлийн эхлэл сайн байна. Өнгөрсөн онд  гурван тэрбум төгрөгийн ажил хийсэн. Энэ жил бас олон ажил хийхээр төлөвлөсөн. Бас “Энержи ресурс” компани нийгмийн хариуцлагаа сайн биелүүлдэг. Бусад компаниудтай энэ жишгээр ажиллахаар  төлөвлөсөн. Энэ бүх ажил  Ашигт малтмалын тухай хуулийн дагуу явж байгаа.

-Танай аймагт уул уурхай дагасан шилжилт хөдөлгөөн их байдаг байх хүн амын нягтаршил ямар байна.  Ажилгүйдэл хэр байгаа вэ?

-Аймгийн хүн ам сүүлийн жилүүдэд өсч байна. Тухайлбал, 2012 онд 46 мянган хүн амтай байсан. Одоо 73 мянгад хүрлээ. Энэ хэрээр Өмнөговьд шилжин ирж суурьшиж буй хүн ам маш их болсон. Мөн  аймаг орон нутагт бүртгэл, харьяалалгүй  ч бизнес эрхэлдэг,  ажилладаг, үйл ажиллагаа явуулдаг хүн олон бий. Хүн амын шилжилт хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр өссөн үзүүлэлт гарч байгаа. Эдийн засгийн хямралын нөлөө, үнийн өсөлтөөс шалтгаалсан  хүн амын амьжиргааны төвшин буурах асуудал гарах болсон.

-Тэгвэл ажлын байр нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар ямар ажил хийж байна вэ?

-Бидний гол зорилго бол “Нутгийн үйлдвэрлэгч” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Ингээд сум бүрт уул уурхайд нийлүүлж болох бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр ажиллаж байна. Эхний ээлжид аймгийн төвд “Үйлдвэр технологийн парк” байгуулаад долоон үйлдвэр нээхээр ажиллаж байгаа. Үйлдвэр технологийн паркийн тухай хууль гэж бий. Энэ хуулиар эхний таван жилд татвараас чөлөөлөгдөх учиртай. Цаашдаа сум болгоноос  өөрсдийнх нь онцлог, түүхий эдэд нь  тохирсон “Өмнөговьд үйлдвэрлэв” гэсэн шошготой бүтээгдэхүүн гаргах төлөвлөгөө бий. Энэ хүрээнд тухайн суманд амьдарч буй 40-өөс дээш насны иргэдийг ажилтай болгох сумандаа сайхан амьдрах боломжийг хангахын төлөө зорин ажиллаж байна.

-Танай аймагт хүн нягтаршил, шилжилт хөдөлгөөн нэмэгдсэн гэлээ. Иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, төрийн үйлчилгээг хялбар, шуурхай хүргэх талаар хэрхэн ажиллаж байна вэ?

-Олон ажил хийж байгаа. Төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй болгохын тулд   “e-mongolia” хөтөлбөрийн хүрээнд “Цахим Өмнөговь” гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Жишээ нь эрүүл мэнд, газрын алба, улсын бүртгэлийн үйлчилгээнүүдийг эрчимтэй цахимжуулж  байна. Энэ хөтөлбөр бүрэн хэрэгжсэнээр төрийн үйлчилгээний хурд сайжирна, иргэдийг хүлээлгэдэг, хүндрэл учруулдаг, төрийн хүнд суртал, авлига хээл хахууль  үгүй болно.  Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “e-mongolia” академийн хамтарсан баг Өмнөговь аймагт ажиллаж  нутгийн захиргааны 12 байгууллагын 46 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүлсэн.  

-Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хүрээнд Монгол Улсын нийгэм, эдийн засагт ихээхэн хувь нэмэр оруулдаг Өмнөговь аймаг хэрхэн оролцохоор төлөвлөж байна вэ?

-Өмнөговь аймаг “Шинэ сэргэлтийн бодлого”-д хэд хэдэн чиглэлээр оролцоно. Жишээ нь “Боомтын сэргэлт”-ийн бодлогод голлон оролцох аймгийн нэг. Энэ хүрээнд авто зам барих ажил бий. Даланзадгад, Шивээ хүрэн боомт хүрэх замыг Засгийн газарт танилцуулна. Үүнээс гадна одоо ажиллаж байгаа хилийн хоёр боомтоо Өмнөговьчуудад ээлтэй, нутгийн иргэдэд хүртээлтэй болгох талаас нь бид санал боловсруулж Засгийн газарт танилцуулна. Өөрөөр хэлбэл Өмнөговь аймгийн ажилгүй иргэд энэ  хоёр боомтод очиж ажилладаг, бизнес эрхлэх, үйлчилчилгээний газрууд нээх орчин нөхцөлөөр хангахын төлөө ажиллана. Өнгөрсөн хугацаанд бидний гаргасан нэг алдаа бол хилийн хоёр боомтоо түшиглээд  ажилгүйдэл бууруулах,  иргэдийн  бизнес эрхлэх, орлогыг нь нэмэгдүүлэх дорвитой арга хэмжээ авч чадаагүй оршино. Одоо энэ алдаагаа засна. Цаашдаа шинээр хилийн боомт   нээгдэх асуудал яригдаж байгаа. Энд Өмнөговьчууд, нутгийн иргэд ажиллах, амьдрах, бизнес эрхлэх, аялал жуулчлал хөгжүүлэхэд давуу эрхтэй байх санал тавина. Өмнөговь аймагт 50 Мвт-ын хүчин чадалтай дулааны цахилгаан станц барих шаардлага бий. Даланзадгад хот  цаашид өргөжин тэлэхэд дулаан, цахилгааны шинэ эх үүсвэр хэрэгтэй байгаа. Иймд “Аж үйлдвэрийн сэргэлт”-ийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэхээр ярьж байна.

-Хэдийгээр зарим улс орон хил гаалиа нээж дэлхийн нийгэм, эдийн засагт эерэг хандлага ажиглагдах болсон ч цар тахлын нөлөө буураагүй байна. Хамгийн их хөл хөдөлгөөнтэй гэж болох Өмнөговь аймагт цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?

-Өнгөрсөн хугацаанд бид улс орны нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахын тулд хилийн хоёр боомт болон ард иргэдийн эрүүл мэндийн төлөө хүч тавин ажиллаж ирсэн.  Энэ хүрээнд гурван тэрбум гаруй төгрөг зарцуулсан. Үүний хүчинд гал алдаагүй, экспортын бүтээгдэхүүн гардаг хилийн боомтын үйл ажиллагаа зогсоогүй.  Цар тахлын нөхцөл байдал, хатуу хөл хорионы үед үйл ажиллагааны хүрээ нь буурсан ч гэсэн байнга ажиллаж ирсэн юм. Цаашид ч цар тахлын нөхцөл байдлыг хянаж, тухайн цаг үед нь тохируулан ажиллах болно.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Монгол Улсад Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулан Ойн инженер, Шинжлэх Ухааны Академийн Ботаникийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Монгол Улсын арслан Мядагийн Мөнгөний нэрэмжит Улс, аймаг, цэрэг, сумын алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Алсын Жим” ХХК, “Алтаргана Констракшн” ХХК, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Ньюмайнд” групп, “Булганхан” дэвжээний бөх улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэв.
Дөрөвт Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харьяат, Хилчин спорт хороо, “Юү Би Ойл” ХХК, “Хантайшир” дэвжээний бөх, улсын начин Ш.Шинэбаяр, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Арвин Үр Үндэс” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, аймгийн арслан Г.Мөнхбаяр нар шалгарлаа.
Наймд улсын начин Э.Ванданцэрэн, аймгийн арслан Х.Наранбаяр, аймгийн арслан Б.Ганбаяр, цэргийн арслан Д.Цэрэнням нар үлдэв.
Уг барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 1.5 сая төгрөгийн бай гардсан бол “Увснуур” дэвжээний зүгээс М.Мөнгөн арслангийн нэрэмжит “Улсын цолонд ойрхон бөх”-ийн шагналыг цэргийн арслан Дэлгэрийн Цэрэннямд гардуулсан юм.
Дараагийн барилдаан арваннэгдүгээр сарын 26-ны 13:30 цагаас Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улсаа тунхагласаны “ТҮҮХТ 100 ЖИЛ”-ийн ойд зориулсан Улс, аймаг, цэрэг, сумын цолтой хүчит 128 бөхийн барилдаанаар үргэлжилнэ.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО
Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Улс төр14 цаг өмнө

“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна

Улс төр15 цаг өмнө

Боомтын сайд “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцав

Дэлхий дахинд15 цаг өмнө

АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ

Энтертайнмент15 цаг өмнө

“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо

Энтертайнмент16 цаг өмнө

Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо

Нийгэм16 цаг өмнө

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна

Нийгэм16 цаг өмнө

Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Нийгэм16 цаг өмнө

Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ

Нийгэм16 цаг өмнө

Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой

Нийгэм4 өдөр өмнө

О.Алтангэрэл: Шаардлага хангасан дээд боловсролтой залуус хоёр жилийн хөтөлбөрт хамрагдаж офицер болох боломжтой

Нийгэм4 өдөр өмнө

“Мэргэжлийн ангийн дүрэм”-ийг баталж, захиргааны хэм хэмжээний актад бүртгүүллээ

Улс төр4 өдөр өмнө

Дата, өгөгдлийн бие даасан байдлыг бүрдүүлнэ

Бусад4 өдөр өмнө

Их, дээд сургуулиудын академик эрх чөлөөг хангаж, өмчийн хэлбэр харгалзалгүйгээр дэмжин ажиллана

Нийгэм5 өдөр өмнө

Хөвсгөл аймгийн Ханх суманд газар хөдөллөө

Дэлхий дахинд5 өдөр өмнө

Канад улсын баруун бүс нутгийн Саскачеван, Манитоба мужид 30 см зузаан цас оржээ

Нийгэм5 өдөр өмнө

Сумын цолтон залуу бөхчүүдийн барилдааны цахим бүртгэл эхэллээ

Нийгэм5 өдөр өмнө

Хог шатсан дуудлага нэмэгдэх хандлагатай байна

Нийгэм5 өдөр өмнө

Сонгинохайрхан дүүргийн 75 өрхийн цахилгааны монтажийг шинэчиллээ

Нийгэм5 өдөр өмнө

Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ

Улс төр5 өдөр өмнө

Мал аж ахуйн салбарын нэмүү өртөг, хүртээмжтэй хөгжлийг дэмжих санамж бичиг байгууллаа

Нийгэм5 өдөр өмнө

Нийслэлийн хэмжээнд хүүхдийн амбулаториуд уртасгасан цагаар ажиллаж байна

Улс төр5 өдөр өмнө

“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт”-ийн талаарх хяналтын сонсгол боллоо

Улс төр5 өдөр өмнө

Ж.Баясгалан: Өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд халамж авахаасаа илүү боломж олдвол хөдөлмөрлөхийг хүсдэг

Улс төр5 өдөр өмнө

“Эрдэнэс Монгол” нэгдэлд хэрэгжих дараагийн реформыг дэмжлээ

Улс төр6 өдөр өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Төсвийн тухай хуульд бүхэлд нь хориг тавилаа

Улс төр6 өдөр өмнө

Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дүрмийг шинэчлэн баталлаа

Нийгэм6 өдөр өмнө

Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ

Улс төр6 өдөр өмнө

Аялал жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны ээлжит хуралдаан болов

Нийгэм6 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм6 өдөр өмнө

“Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц”-ыг хэрэгжүүлэхэд чиглэсэн ажлуудыг үнэлэх хэлэлцүүлэг боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр4 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

Нийгэм3 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм3 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм5 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм5 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад6 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг7 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм8 сар өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг10 сар өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад11 сар өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад11 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм12 сар өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм1 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад1 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм1 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм1 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

УИХ-ын 2023 оны Хаврын ээлжит чуулганы нээлт

Нийгэм2 жил өмнө

ШӨХТГ-аас “Олон улсын хэрэглэгчийн өдөр”-т холбогдуулан мэдээдэл хийж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын зүгээс байгуулагдсан “Шүгэл” ажиллагааны ажлын хэсгээс мэдээлэл өгч байна

Сав шим