Эдийн засаг
Нийслэлийн хүн амын амьжиргааны доод түвшинг 217 900 төгрөгөөр тогтоожээ
Монгол Улсын Хүн амын амьжиргааны доод түвшинг тодорхойлох тухай хуулийн 5 дугаар зүйлд “Хүн амын амьжиргааны доод түвшинг хэрэглээний доод хэмжээг үндэслэн Үндэсний Статистикийн хороо тодорхойлно” гэж заасны дагуу ҮСХ 2019 онд мөрдөх Хүн амын амьжиргааны доод түвшнийг шинэчилэн тогтоолоо.
Шинэчлэн тодорхойлсон амьжиргааны доод түвшнийг өмнөх онд мөрдөж ирсэн амьжиргааны доод түвшинтэй харьцуулахад:
Улаанбаатар хотод 19.3 (9.7%) мянган төгрөг
Зүүн бүсэд 13.6 (7.8%) мянган төгрөг
Баруун бүсэд 12.8 (7.2%) мянган төгрөг
Хангайн бүсэд 11.7 (6.4%) мянган төгрөг
Төвийн бүсэд 11.6 (6.6%) мянган төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.
Хүн амын амьжиргааны доод түвшнийг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын болон нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж, халамжийн хэмжээг тогтоох, төрөөс иргэдэд эд, мөнгөний туслалцаа үзүүлэхэд жишиг үзүүлэлт болгодог. Хүн амын амьжиргааны доод түвшин нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 58.5-68.1 хувийг, Нийгмийн даатгалын сангаас олгох бүрэн тэтгэврийн 66.8-77.8 хувийг, хувь тэнцүүлсэн тэтгэврийн 77.0-89.7 хувийг, ҮСХ-ны 2018 оны III улирлын цалингийн мэдээний сарын дундаж цалингийн 18.1-21.1 хувийг хангаж байна. Харин Нийгмийн халамжийн сангаас олгох халамжийн тэтгэврийн хэмжээнээс 20.7-40.6 хувиар илүү байна.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.