Connect with us

Нийгэм

Б.Гантулга: Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зөв залснаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон асуудлыг давхар шийднэ

Нийтэлсэн

-

Улаанбаатар хотын утааг бууруулах гол гарцын нэг нь орон сууцжуулах явдал гэдэгт дарга, цэрэггүй санал нэгддэг. Ийм учраас иргэдийн  орон сууцанд орох боломжийг хангахын тулд жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг 2006 оноос хойш төрөөс хэрэгжүүлж ирсэн.  Ингээд ипотекийн зах зээлийг хөгжүүлэх зорилгоор Монголбанк болон  арилжааны 10 банк  хамтран “Монголын ипотекийн корпораци”-ийг /МИК/ үүсгэн байгуулсан түүхтэй. Өөрөөр хэлбэл иргэдийн орон сууцны зээлийг урт хугацаанд, найдвартай санхүүгийн эх үүсвэрээр дэмжих системийн нэг бүрэлдэхүүн хэсэг нь “МИК” болсон юм. Ингээд   “Монголын ипотекийн корпораци”-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулгатай ярилцлаа.

-Шадар сайд С.Амарсайханы өнгөрсөн долоо хоногт “Монголын ипотекийн корпораци” иргэдэд олгож байгаа ипотекийн зээлээс 1.6 хувийн хүү авдаг гэж мэдээлсэн. Энэ ямар учиртай юм бэ?

-Орон сууцны ипотекийн хөтөлбөрт “Монголын ипотекийн корпораци” ямар үүрэгтэй байгууллага болохыг өчигдрийн /2022.04.18/ хэвлэлийн хурлаас та үзсэн байх. Дахиад дэлгэрэнгүй мэдээлэл өгье. “МИК” нь ипотекийн зээлийн хувь, хэмжээнд нөлөөлдөг, оролцдог байгууллага биш. Хэрэв та санаж байгаа бол урт хугацаатай, бага хүүтэй ипотекийн зээлийг 2013 оноос хэрэгжүүлсэн. Ипотекийн зээл олгохоос өмнө иргэд орон сууц худалдаж авахдаа арилжааны банкуудын олгодог жилийн 20-30 хувийн хүүтэй зээлд хамрагддаг байсан. Арилжааны банкууд ч тэр болгон орон сууцны зээл гаргадаггүй. Яагаад гэвэл зах зээлийн хүүтэй зээлийн шаардлагыг хангасан иргэд маш цөөн, хугацаа бага учраас иргэдийн хувьд зээлийн эргэн төлөлт эдийн засгийн том дарамт болдог байлаа.

Тиймээс иргэдээ урт хугацаатай, бага хүүтэй зээлээр орон сууцжуулах АНУ, Малайз зэрэг өндөр хөгжилтэй орнуудын туршлага дээр суурилаад, 2006 онд Монголбанк, 10 арилжааны банк хамтран “Монголын ипотекийн корпораци”-ийг байгуулсан байдаг. Хүмүүс “МИК”-ийг орон сууцны зээл олгодог газар гэж ташаа ойлгодог юм байна. Манайх хувь иргэнд зээл олгодог байгууллага биш ээ. Тэр тусмаа ипотекийн зээлийн хүүг бид тогтоодоггүй. Төрийн эрх бүхий байгууллагаас хэдэн хувийн хүүтэй орон сууцны төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээ өөрөө тогтоодог. Монголбанкнаас ямар шалгуураар олгох вэ гэсэн журмыг нь гаргаад, арилжааны банкуудад хүргүүлдэг. Арилжааны банкууд шалгуур хангасан иргэнд ипотекийн зээл олгохоо бие даан шийддэг.

-Зээлийн хүүг тогтооход танайхаас оролцдоггүй гэлээ. Тэгвэл Шадар сайд яагаад тийм буруу ташаа мэдээлэл хийсэн юм бол?

-Шадар сайдад ташаа мэдээлэл хүргүүлсэн юм болов уу даа. Бага, дунд орлоготой иргэдэд буюу зорилтот бүлгийнхэнд зориулсан Засгийн газрын хөтөлбөр болон шалгуур үзүүлэлтийг эх үүсвэр хаанаас гарч байгаагаас хамаарч Сангийн яам, Монголбанкнаас тогтоодог. Монголбанк арилжааны банкуудад хэр хэмжээний санхүүжилт өгдгийг бид мэдэхгүй, бас оролцдоггүй. Арилжааны банкууд цаашаагаа тэр шалгуурын дагуу иргэдэд зээл олгоно. Энэ бүхэнд “МИК” оролцох боломжгүй. Хүмүүс “МИК” гээд завсрын байгууллага, дундаас нь их мөнгө идээд, хожоод сууж байдаг юм байна гэсэн ойлголттой болчихлоо.

-Тэгвэл 1.6 хаанаас гараад ирсэн, ямар учиртай тоо вэ?

-Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны хуулийн дагуу Тусгай зориулалтын компани /ТЗК/ баталгаат бонд гаргадаг. Иймд үнэт цаас гаргах зорилгоор ТЗК нь арилжааны банкуудаас зээлийг худалдан авч, багцлан, үнэт цаас гаргадаг. Үнэт цаас гаргахад тодорхой үйл ажиллагааны зардлууд гардаг бөгөөд үүнтэй холбоотой зардлууд нийлээд таны хэлж байгаа хувь руу дөхнө. Учирч болох зээлийн эрсдэлийг хаах зорилгоор тухайн ТЗК нөөц сан бас байгуулдаг.

ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН САНХҮҮЖИЛТИЙН ТОДОРХОЙ ХУВИЙГ БОНДЫН ЭРГЭН ТӨЛБӨРӨӨС БҮРДҮҮЛЖ БАЙНА

-Танайх ипотекийн зээлийн хөтөлбөрт яг ямар оролцоотой ажилладаг юм бэ?

-Монголбанк нэг жилийн хугацаатай эх үүсвэр гаргаж, арилжааны банкуудад олгодог. Арилжааны банкууд 30 жилийн хугацаатай гаргадаг. Үүний уялдаа холбоог зохицуулж өгдөг байгууллага нь “МИК”. Өнөөдөр ипотекийн зээлийн санхүүжилтийн тодорхой хувийг бондын эргэн төлбөрөөс бүрдүүлж байна. Орон сууцны зээлийн хүртээмжийг сайжруулах үүднээс арилжааны банкуудаас ипотекийн зээлийн багцыг нь худалдаж аваад, үнэт цаасжуулдаг юм. Арилжааны банкууд Монголбанкнаас авсан богино хугацаат эх үүсвэрээ уг бондоор төлдөг.   Монголбанк 2013-2017 он хүртэл дөрвөн их наяд төгрөгийн санхүүжилт гаргасан байдаг юм. Тэгвэл “МИК” гурван их наяд төгрөгтэй тэнцэх зээлийг үнэт цаасжуулсан. Уг бондын эргэн төлөлтөөс  Монголбанк дараагийн зээлүүд гарах санхүүжилтийг арилжааны банкуудад олгодог гэсэн үг.

-Хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш хэчнээн айл орон сууцанд орсон байх юм?

-Нийт 90 гаруй мянган өрх энэхүү хөтөлбөрийн хүрээнд орон сууцтай болсон байна.

-Ингэхэд МИК хувийн өмч үү, төрийн өмч үү. Танай хувьцааг хэн хэн эзэмшдэг юм бэ?

-“МИК” ОССК нь хувийн хязгаарлагдмал хариуцлагатай компани, түүний толгой компани болох “МИК холдинг” нь 2015 онд IPO хийж, олон нийтийн хувьцаат компани болсон байдаг. Манай хувьцаа эзэмшигчид шилэн. “МИК”-ийн хувьцааг арилжааны банкууд, жирийн иргэд, гадаадын хөрөнгө оруулагчид ч эзэмшиж байна. Тэрчлэн Хөгжлийн банк, Төрийн банк ч манай хувьцааг эзэмшдэг. “МИК”-ийн хувьцаа зах зээлд нээлттэй зарагддаг. Та ч, хэн ч, хэзээ ч “МИК”-ийн хувьцааг худалдаж авч болно.

-“Сахал” Д.Эрдэнэбилэг гэдэг хүнтэй ямар нэгэн хамаарал байна уу. Тэр хүний хөрөнгийг “хураах” ажиллагаатай танай эсрэг “явуулга” давхцаад байгаа болохоор ингэж асууж байгаа юм шүү. Шадар сайд өөрөө ч “МИК”-ийн дийлэнх буюу 50-аас дээш хувийг ХХБ, Улаанбаатар хотын банк эзэмшиж байна гэж мэдээлсэн?

-Анх арилжааны арван банк нийлж “МИК”-ийг байгуулсан. Өнгөрсөн онд Улаанбаатар хотын банк ХХБ-тай нэгдсэн тул өнөөдөр компанийн нийт гаргасан хувьцааны 10 хувийг ХХБ эзэмшиж байгаа мэдээллийг МХБ-ийн цахим хуудсаас харж болно. Тэгэхээр “МИК”-ийн 50 хувийг ХХБ эзэмшдэг гэдэг нь ташаа мэдээлэл гэсэн үг. Хувьцаа эзэмшигчийн тухай мэдээлэл олон нийтэд нээлттэй байдаг, тэндээс та харна биз дээ.

-Хэрэвзээ Засгийн газар ипотекийн зээлийн хүүг буруулбал эдийн засагт ямар эрсдэл учрах вэ. Миний ойлгож байгаагаар ипотекийн зээл зогсож магадгүй юм байна. Цаашлаад барилгын салбарт дампуурал нүүрлэж болзошгүй бололтой, тийм үү?

-Ипотекийн зээлийгн хувь хэмжээг бууруулах нь эх үүсвэрийн өртөгтэй л холбоотой. Хэрэв Засгийн газарт уг эх үүсвэр нь байгаа бол буулгаж болно. Харин үнэт цаасжуулахад гардаг зардлыг үгүйсгэж, нөөц сан байгуулах зардлыг танах хэлбэрээр хийх гэж байгаа бол энэ боломжгүй. “МИК”-ийн оронд өөр компани байсан ч үнэт цаасжуулахтай холбоотой өмнө дурдсан зардлууд зайлшгүй гарна. Гарах сөрөг үр дагаврын хувьд зээлийн эрэлт өссөнөөр орон сууцны үнэ өсч, иргэдийн сар бүр төлдөг төлбөр буурахгүй, харин ч нэмэгдэх боломжтой. Үүнийг анхаарах биз ээ. Учир нь, сүүлийн жилүүдэд барилгын материалын үнэ өссөн, урд хил хаалттай зэрэг олон шалтгааны улмаас орон сууцны үнэ өсч байна. Бид найм болон зургаан хувийн хүүтэй зээлийн эргэн төлөлтийг харьцуулахад сүүлийнх нь өндөр байгаа. Үүний шалтгаан нь орон сууцны үнийн өсөлтөд байгаа юм. Мэдээж байрны үнэ өсөхгүй нөхцөлд иргэд арай бага хүү төлнө. Түүнчлэн Засгийн энэхүү хөтөлбөрийг санхүүжүүлэхэд арилжааны банкууд нийт эх үүсвэрийн 40 хувийг гаргадаг. Тэгэхээр товчхон хариулахад зургаан хувийн зээлийг олгоход Монголбанк эх үүсвэрээ нэг хувийн хүүтэй арилжааны банкуудад олгож байгаа. Ипотекийн зээлийг дөрвөн хувь болгох нөхцөлд эдгээр банкуудын оролцоо хэвээр байх эсэхийг банкууд өөрсдөө хэлэх биз. Мэдээж барилгын борлуулалтын дийлэнх нь ипотекийн зээл олголтоос хамаардгийг бүгд мэдэж байгаа хойно илүү зүйл нурших шаардлагагүй байх.

-Барилгажилт зогсвол эргээд эрүүл мэнд, эдийн засгийн том асуудал үүсэх байх. Учир нь, ипотекийн зээлийн гол зорилго нь гэр хорооллыг багасгах, агаарын бохирдлыг бууруулахад анх чиглэгдсэн. Энэ зорилго нь талаар болох магадлалтай л санагдлаа?

-Орон сууцны санхүүжилтийн тогтолцоо нь иргэдэд зээл авах боломж олгохоос гадна барилгын салбарыг дэмжиж байдаг. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын хүрээнд барилгын их бүтээн байгуулалт хийгдэнэ. Нийслэл хот маань хөрсний, агаарын бохирдол ихтэй. Үүнээс гарах нэг гарц бол гэр хорооллыг барилгажуулах. Агаарын бохирдлоос болж жилдээ олон хүн уушгины хатгаа болон хорт хавдраар амиа алдаж байна. Ипотекийн зээлийн хөтөлбөрийг зөв залснаар нийгэм, эдийн засаг, эрүүл мэндийн олон асуудлыг давхар шийдвэрлэх боломж олгож байна.

-Цар тахлын үед Засгийн газрын шийдвэрээр иргэд ипотекийн зээлээ төлөлгүй бараг хоёр жил шахам болж байна. Энэ нь танайд хэр нөлөөлсөн бэ. Хэр их алдагдал амсав?

–Зээлийг хүү хуримтлуулахгүй хойшлуулах таван удаагийн шийдвэр гарсан. “МИК” энэхүү арга хэмжээг арилжааны банкуудтай хамтран түргэн шуурхай хэрэгжүүлж, нийт давхардсан тоогоор 182594 өрхийн 9.4 их наяд төгрөгийн зээлийн төлөлтийг хойшлуулсан. Үүний улмаас “МИК” сүүлийн хоёр жилд их хэмжээний алдагдал хүлээж байгаа ч 2021 оныг дуустал Монголбанк болон Сангийн яаманд купоны төлбөрийг хугацаанд нь төлж,  хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх нөхцөлийг ханган ажилласаар байна. “МИК” ипотекийн зээлээр баталгаажсан бонд эзэмшигчдэдээ купоны төлбөрийг төлөхөд анх удаа Тусгай зориулалтын компанийн хуримтлуулсан нөөц хөрөнгөөс гаргасан. Тусгай зориулалтын компанид нөөц хөрөнгө хуримтлуулах нь ийм ач холбогдолтой байна. 2020 оны эцэст 112, 2021 оны эцэст 147 тэрбум төгрөгийн алдагдал хүлээгээд байна.

-Нэг хэсэг байр, орон сууцтай болохын тулд монголчууд гадагшаа явдаг байлаа. Харин ипотекийн зээл гарснаар монголчууд санхүүгийн сахилга батад суралцсан. Түүнчлэн ажлын байраа хадгалж үлдэхийг хичээдэг болсон шүү дээ?

-Ипотекийн зээл гарснаар монгол залуучууд гадагшаа явах нь харьцангуй багассан. Тогтмол ажил, орлоготой бол байртай болох боломж нээгдсэн. Ипотекийн зээл хүмүүсийг санхүүгийн хариуцлагатай, нөгөө талаар ажил орлоготой байх хүсэл эрмэлзлэлтэй болгосон нь үнэн. Ер нь Монгол Улс чинээлэг дундаж давхрагын иргэдтэй болоход ипотекийн зээл эерэгээр нөлөөлж байна. Ипотекийн зээлээ төлж дууссаны дараа тухайн өрх өөрийн үл хөдлөх хөрөнгөтэй болчихож байгаа юм. Энэ боломжийг л орон сууцны тогтолцоогоор дамжуулан иргэдэд олгохыг зорьж байна.

БИЗНЕСИЙНХНИЙ ХҮСЧ БАЙГАА ЮМ БОЛ  ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН ОРЧИН ТОГТВОРТОЙ БАЙХ

-Монголын төр хувийн хэвшлээ дэмжинэ гэж байнга ярьдаг. Харамсалтай нь, сүүлийн үед хувийн хэвшлийнхэн айдастай байна. Монголын төр гав, буу, камер, сэтгүүлчтэй ирээд, өмчийг маань дээрэмдээд авчих вий гэсэн айдас тэдэнд байна. Харамсалтай нь, тэд энэ бүхнээ ил гаргаж хэлж, шүүмжилж чадахгүй байна. Магадгүй та нар ч гэсэн улс төрийн зодооны золиос болчих вий гэж болгоомжилж байгаа байх?

-Хувийн хэвшлийн сайн хийж байгаа ажлыг төр бодлого зохицуулалтаараа дэмжвэл ман сайн. Зэрэгцээд төрийн өмчит компани байгуулах нь оновчтой биш гэж боддог. Харин хувийн хэвшлийн хийж чаддаггүй тэр орон зайд, тухайлбал, дэд бүтцийг тавих замаар, дахин төлөвлөлтийн зураг төслийг нэгдсэн байдлаар гарган, үүнийг дагуу чанартай барилга барихад хяналт шаардлага тавиад явбал асуудал өөр болно.

Төр хувийн хэвшлийн хоорондын уялдаа эдийн засагт асар чухал байна. Иргэдэд олгож байгаа хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр бол төр, хувийн хэвшил хамтран санхүүгийн салбарт ажиллаж байгаа сайн жишээний нэг гэж боддог. Өөрөөр хэлбэл, Засгийн газар зорилтот бүлгийнхэндээ зориулсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Арилжааны банкууд зээл олгож, олгосон зээлийг “МИК” үнэт цаасжуулах замаар Засгийн газрын хөтөлбөр тасралтгүй үргэлжлэх боломжийг хангаж өгч байгаа юм. Нөгөө талаар, арилжааны банкууд зээлийн шалгуурын дагуу иргэдэд олгосон эсэхэд бид давхар хяналт тавьж байгаа юм. Журам зөрчсөн зээлийг багцад авдаггүй.

-Үнэндээ төрийн пиар ихдээд, хувийн хэвшлийнхний пиар багадаад байх юм. Эсрэгээрээ хувийн хэвшлийнхэн нь пиар ихтэй, төр пиар багатай байх ёстой юм биш үү. Яагаад та нар өөрсдийгөө өмгөөлж, хамгаалж дуугардаггүй юм бэ. Та нар төрөөс яг юу хүсч байгаагаа яагаад ил тод хэлдэггүй юм бэ?

-Тэртэй тэргүй бидний хийж байгаа ажлыг олон нийт мэдэхээс хойш рекламдах шаардлагагүй л гэж бодож ирсэн. Бизнесийнхний хүсч байгаа юм бол төрийн бодлого, хууль эрх зүйн орчин тогтвортой байх явдал. Ипотекийн зээлийн хямрал болохгүй байх үндсэн нөхцөл нь макро эдийн засгийн тогтвортой байдал юм.

-Бизнес хийхэд хамгийн тааламжтай үед хэдийд байсан бэ. Хөрөнгө оруулагчдыг татахад хамгийн түрүүнд юу хийх ёстой гэж та харж байна?

–Гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгийн ихээр Монголд орж ирсэн он цаг бол “Оюутолгой”-н гэрээ зурагдсаны дараах жилүүд. Эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрч, гадныхан бидэнд атаархдаг байлаа шүү дээ.

-Гадаадын төдийгүй дотоодын хөрөнгө оруулалт эдийн засагт маш чухал. Яг өнөөдөр бизнес эрхлэгчид Монголын төрөөс юу хүсч байна. Жишээлбэл, та?

-Үнэндээ хөрөнгө оруулагчид нэгдүгээрт, засаглал хэр сайн байгааг, эрх зүйн орчин нь хэр тогтвортой байх зэргийг судалж, хөрөнгө оруулдаг. Хэрэгжүүлэх төсөл нь тухайн нийгэмд, эдийн засагт ямар нэмүү өртөг бий болгох, шинэ технологи авчрах зэргийг харгалзана. Олох ашиг нь бол дараагийн асуудал. Энэ тоглоомын дүрмийг бүгд мэддэг хэрнээ хэрэгжүүлэхэд олон бэрхшээл гардаг юм байна. Үүний учрыг олчихвол Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татах боломж хэвээр гэж боддог. Ингээд ярилцлагаа өндөрлөе дөө. Гол нь бизнес эрхлэгчийнхээ үгийг төр засаг сайн сонсдог байгаасай л гэж хүсч байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим