Connect with us

Нийгэм

Д.Лхамсүрэн Манай бүтээгдэхүүн загвараараа бусдаас ялгардаг

Нийтэлсэн

-

 Урт цагааны урдхан орших  “Маанаа” хэмээх хүний хэрэгцээ цөм бүрдсэн бэлэг дурсгалын дэлгүүрээр зочиллоо. Тус дэлгүүр буюу урланд төрөл бүрийн арьсан цүнх, хүүхэлдэй, олон төрлийн бэлэг дурсгалын зүйл гээд олон сайхан бүтээл харагдана. Эндээс харахад гар урлал гэдэг зөвхөн бэлэг дурсгалын төдий зүйл биш, хүн бүрийн өдөр тутмын энгийн  хэрэглээ болж чаджээ. Энэ хэмжээгээр олон уран гартай  бүсгүйчүүд хоббигоо  таньж мэдэн хөгжүүлж, цаашлаад өрх гэрийнхээ санхүүд хувь нэмрээ оруулж явна. Тэдний нэг “Хөх урлан”компанийн захирал Д.Лхамсүрэн юм. Түүнтэй уулзаж өнөөдрийг  хүртэл бүтээгдэхүүнээ хэрхэн хөгжүүлж, урлаж ирсэн  талаар ярилцлаа. Дүрслэх урлагийн дээд сургуулийн чимэглэх урлагийн ангийг төгссөн тэрбээр бүх загвараа өөрөө гардаж гаргадаг, захиалагч хэрэглэгчид ч олонтой. Ийнхүү амьдралыг өөрийн гараар бий болгоод зогсоогүй өрөөл бусдад дэмтэй яваад нь талархнам.    

-Мэргэжлээ ажил цаашилбал, бизнес болгож, өрх гэрийнхээ санхүүг бүрдүүлж чадна гэдэг таниас маш их хөдөлмөр цаг хугацаа шаардаж байгаа?

-Миний хувьд оюутан байх үеэсээ буюу 1990 оноос гар урлал арьсан цүнх  бэлэг дурсгалын зүйл хийж эхэлсэн. 2011 онд “Хөх урлан” компаниа байгуулж энэ хүрээнд арьсан цүнхээ дагнаад хажуугаар нь хүүхэлдэй, бэлэг дурсгалын зүйл урлаж байгаа. Манай хэрэглээний бүтээгдэхүүнийг монголчууд төдийгүй гадны жуулчид худалдаж авах дуртай. Ингэж  сүүлийн үед  манайхан бие биесээ дэмжих тал дээр идэвх  санаачилгатай ажиллаж байгаад нь баяртай байгаа. Биднийг оюутан байх үед гар урлалын бэлэг дурсгалын зүйлийг зөвхөн жуулчид л авдаг байлаа шүү дээ. Хил гааль хаалттай байгаа ч бидний ажил өдрөөс өдөрт ундраад олон төрлийн бүтээгдэхүүн урлаад зарим үед амрах ч завгүй ажиллаж байна. Завгүй байна гэдэг нэг талаар жаргал шүү дээ.

-Аргагүй л олон жилийн хөдөлмөр юм даа. Танай бүтээгдэхүүн гадаад улсад   худалдаалагддаг гэж сонссон?

-Манай бүтээлүүдээс Улан-Үд, Москва руу хүмүүс авч худалдаалдаг. Харин хил гааль хаалттай энэ үед  хүүхэлдэй урлах ажил маань өмнөх жилүүдээсээ цөөрсөн. Гэсэн ч бид тодорхой хэмжээгээр урласаар л байгаа. 300-500 ширхэгээр ч   захиалдаг үе  байлаа. Ковидоос үүдэлтэй материал  ховордсон ч бараа үйлдвэрлэлт маань тэгтлээ зогсонги байдалд ороогүй. Төр засгаас “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье” гэж их ярьдаг ч хөрсөн дээрээ хэрэгжиж байгаа  нь тун цөөн. Тийм учраас төр засгийн зүгээс дэмжээсэй гэж хүсч байна. Хятад лидринүүд ямар үнэтэй орж ирдэг билээ.Гэтэл манай монгол арьсан бүтээгдэхүүнүүд түүний дэргэд арьсаараа шүү дээ,маш сайн эдэлгээ даадаг, чанарын хувьд ч их сайжирч байгаа.

-Нэг бүтээл хэдий хугацаанд гараас гардаг вэ?

-Хэрэгцээний цүнх долоогоос арвыг  хийлгэсэн ч өдөртөө гардаг. Гэсэн ч бид хэрэглэгчдийнхээ таалалд нийцүүлэхийн тулд гоёлын чамин хийцтэй чулуу шигтгээд цэцгээр гоёод загвар дизайныг нь хувьд өөрчлөхийг хичээдэг. Эндээс  харахад гар ажиллагаа ихтэй ч ямар ч загвар маань хүмүүст таалагддаг юм билээ. Тийм учраас манай бүтээгдэхүүн загвараарааа л бусдаас ялгардаг байх гэж боддог. Жуулчны улиралд 5000 ширхэг хүүхэлдэйг захиалгаар гаргаж байлаа.

– Хамгийн сүүлд ямар бүтээл урлав?

– Мөрөвчтэй биед эвтэйхэн эрэгтэй паскны шинэ загвар гарсан.

 -Цаашдаа бүтээлээ хэрхэн яаж өргөжүүлэх зорилготой  байгаа вэ?

 -Олон жил урласан  урлалаараа амьдралаа залгуулж өдий зэрэгтэй явж байгаа минь бахархал. Тийм учраас монголдоо нэг ч гэсэн үйлдвэр байгуулаад хөл дээрээ нь зогсчих юмсан гэсэн зорилготой байгаа. Үүндээ хүрэхийн  төлөө өөртөө байгаа бүхий л боломжоо дайчлан хөгжүүлэхийг  хичээж байна. Цаашилбал, амжилт ойрхон гэдэгт итгэлтэй байна. УИД, Галерей шоп, Нисэхийн  арт шоп, Тэрэлжийн жуулчны бааз, Өвөрхангай Харь хорин, Цэцэг төв, Мөнгөн завьяа зэрэг газруудаас  манай бүтээгдэхүүнүүд эзэддээ хүрсээр байгаа. Ялангуяа жуулчны улиралд харилцагчид нэмэгдэж Жуулчны баазууд бөөндөөд авчихдаг юм. Хөл хорионы үед зөвхөн монголдоо зарж борлуулах боломжтой хямд бүтээгдэхүүнүүд хийх гэж оролдсон. Гэтэл энэ маань хүрээгээ тэлээд одоо хөдөө орон нутагт 11 аймагт борлуулагчидтай болчихоод байна.

-Энэ олон загварыг та өөрөө гаргадаг уу?

-Бүгдийг нь өөрөө гаргадаг. Хүмүүсийн сонирхолд нийцсэн бүхий л  загварыг гаргахыг хичээдэг. Нэгэн хэвийн байгаад байвал зогсонги байдалд орно шүү дээ. Тийм учраас загварын шинэчлэлтүүд тогтмол явагддаг. Катологи дээр  бүтээгдэхүүн бүгд байдаг учраас хүмүүс сонгож захиалдаг. Хүсвэл цорын ганц загвар ч хийлгэж болно.

-Нээрээ ч  таныг багаасаа л гарын ур дүйтэй, зурж бичдэг байсан гэдэг?

-Хүүхэд байхаасаа  зурах дуртай байсан.  Аав маань миний охин хэлний авьяастай хэлэээрээ яв, ээж математикаараа яв гэхэд би зөрсөөр байгаад дүрслэх урлагийн дуннд сургуульд орж байлаа. Өөрийн бодол өөртөө зөв өө гэдэг шиг  зургаар яваад алдсан юм алга, өгөөжтэй байдаг учраас  энэ ажлыг сонгосондоо ч  харамсдаггүй.Хүнд  хүчир ч гэлээ ажилдаа дуртай, заримдаа сөхөрч унах нь холгүй л зүтгээд байх юм байна шүү дээ/ Инээв/

-Танайх өөрийн гэсэн олон хэрэглэгчидтэй юм байна. тэдний сэтгэлийн сайхан үг та бүхэнд их эрч хүч, урам зориг авчирдаг байх даа?

-Хүмүүс захиалсан зүйлээ хүлээж аваад баярлалаа гэх харцнаас маш их урам сайхан мэдрэмжийг  авдаг. Мөн энд тэнд хүмүүс манай цүнхийг үүрээд явж байгаа нь бүр ч сайхан санагддаг шүү.

 -Хамгийн хайртай бүтээл тань?

 “Маанаа” нэртэй цүнхэндээ хайртай. Захирал гэлтгүй бүх бүтээлээ хийнэ, маш чимхлүүр ажил ордог.

– Орос, Хятадад  байнга олон улсын  үзэсгэлэн худалдаанд оролцдог. 2000 оны эхээр  Улаанбаатар түншлэлүүдэд их оролцдог байсан бол сүүлдээ “Мишээл” үзэсгэлэн худалдааны төвд оролцдог болсон. Гэвч түрээс маш өндөртэй. Бүтэн сарынхаа хөдөлмөрийг дөрөвхөн хоногийн үзэсгэлэнд өгнө  утгагүй. Бага зэргийн  худалдан авалт хийдэг учраас сүүлийн үед оролцохгүй байгаа. Ер нь  итгэл муутайхан очдог шүү.

 -Танай бүтээгдэхүүнийг сонирхсон хүмүүс авъя гэсэн хүмүүс үнэ ханшийн хувьд ямар байдаг бол?

 -Арьсан цүнхний хувьд 40,000-380,000 төгрөгийн үнэтэй. Харин зөвхөн ганц тансаг загварын хоёр юмуу, түүнээс дээш таван ширхэг бол үнэ нь өөрчлөгдөнө.Зургаан ажилтандаа ахадсан гэмээр олон загвар гаргадаг.

-Хамгийн тулгамдаад байгаа асуудал юу байна вэ?

 -Хөнгөлөлттэй зээл бидэнд ер олддоггүй,бүр найман хувьд ч хамрагдаж чадахгүй байна. Сүүлдээ бизнес зээл зээл авч байж арайхийж ажлын  байртай болсон.Зээл биш юм аа гэхэд  хил гаалиар оруулж ирж байгаа бараа материалынхаа  үнийг асуудлыг шийдэж, ямар нэг зохицуулалт хийх хэрэгтэй байна. Урдаас  авдаг үнэ нь хэвээрээ ч ачааны үнэ өссөн нэрээр наймаачид тэнгэрт хаттал үнийг нь нэмж  байгааг  зогсоох хэрэгтэй. Үнэхээр далимдуулж байна шүү дээ. Гэтэл үйлдвэрлэгчид тэгтлээ зориглож  нэмж чадахгүй шүү дээ. Бараа материал оруулж ирж байгаа хүмүүс гурав, дөрөв дахин зоргоороо өсгөж байна. Төрөөс ямар ч зээл тусламж авч байгаагүй, бор зүрхээрээ зүтгэсээр өнөөдрийг хүрлээ.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим