Нийгэм
Хэмнэлтийн тухай хуулиар төрийн өмчит компани орохгүйгээр Засгийн газрын 37 агентлагын нийтдээ 80 орон тоо буурна. Ингэснээр 1.3 тэрбум төгрөг хэмнэнэ

Монгол Улс анх удаа Төрийн хэмнэлтийн тухай хуультай болох гэж байна. Уг хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм. Цар тахалтай дайн хавсарч үнийн хөөрөгдөл инфляцийн дарамт зэргээс үүдэн хямарсан эдийн засгийг сэргээхийн тулд төр хэмнэлтийг өөрсдөөсөө эхлэхээр болж байна. Үүний тулд улсын төсөвт дахин тодотгол хийх тухай УИХ-аар хэлэлцүүлж байгаа юм.
Өчигдөр буюу УИХ-ын чуулганы Баасан гаригийн нэгдсэн хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан Сангийн яамнаас “Төрийн хэмнэлтийн тухай хууль нь төрийн болон орон нутгийн өмчийн бүх байгууллагад хамаарна” гэдгийг онцолсон. Тус яамнаас “Төрийн өмчит компаниуд арван хувийн хэмнэлт хийнэ. Тус хуулийн нэг онцлог нь хэрэв бус хуульд өөрөөр заасан бол энэ хуулиа л дагана. Өөрөөр хэлбэл, анхдагч болоод бусад хуулиас давуу байдалтай гэсэн үг.
Хэмнэлтийн тухай хуулиар төрийн өмчит компани орохгүйгээр Засгийн газрын 37 агентлагын дэд болон орлогч дарга, 21 Аймаг, нийслэлийн засаг дарга, сум дүүргийн засаг даргын тамгын газар гэхчлэн нийтдээ 80 орон тоо буурна. Ингэснээр 1.3 тэрбум төгрөг хэмнэнэ.
Цагдаа, онцгой, зэвсэгт хүчнээс бусад байгууллагууд дүрэмт хувцас өмсөхгүй. 6178 албан хаагч дүрэмт хувцас өмсөхгүй. 5562 ширхэг төрийн автомашиныг унахгүй. ТӨХК-иудын бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг үе шаттай хийнэ. Одоо байгаа компаниудад цаашид төр оролцох эсэхийг тодорхойлж байна.
Ямар нэгэн байдлаар төрийн оролцоотой цаашид явах компани дундаас эхний ээлжид нээлттэй хувьцаат компани болгохоор 37 компанийг сонгосон. Мэдээж бүгд өндөр ашигтай компаниуд биш. 27 орчим нь 2021 оны санхүүгийн тайлангаар ашигтай гарсан. Бидний хувьд заавал ашигтай компанийг нээлттэй болгохоос илүүтэй эдгээр компаниудын IPO хийх хүртэл хугацааны үе шат нь маш чухал. Компанийн үнэлгээг тогтоох, баланс, санхүү бүртгэлийг нь цэгцлэх. Өр шир, бүх гэрээг нь дүгнэх их чухал. Тухайн үеийн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдлуулаад үндсэн чиглэлд зааснаар IPO хийх шийдвэрийг Засгийн газар гаргана” гэсэн юм.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.