Нийгэм
Хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, мах, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл хуралдав
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, тус яамны хүнсний асуудал хариуцсан дарга, бусад албаныхан болон ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун нар хүнсний үйлдвэрлэл эрхлэгчид, махны холбоод, худалдаа, үйлчилгээ эрхлэгч томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар гол нэрийн хүнс, барааны үнийг тогтвортой байлгах, цаашид нэмэгдүүлэхгүй байх, нэмүү өртгийн зардлыг бууруулах ямар боломж байгааг ярилцсан юм.
Төр, хувийн хэвшлийн хооронд хэрхэн гүүр болох, үйлдвэрлэгч болон худалдааны салбарынхантай хэрхэн ойлголцох, бодлогын ямар дэмжлэг хэрэгтэйг, Засгийн газраас гаргаж байгаа зээлд хамрагдах боломж болон компани, аж ахуйн нэгжийн эргэлтийн хөрөнгийг хэрхэн нэмэгдүүлж болохыг зөвлөлдөв.
Хүнс үйлдвэрлэгчид “Ажиллах хүчний хомстолд орсон, үйлдвэрт тогтвор суурьшилтай ажиллах хүч ихээхэн дутагдалтай байна” гэсэн бол худалдааны салбарынхан иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан гэдгийг хэлж байлаа.
“Иргэдийн амьжиргаанд үнийн өсөлтийн дарамтыг мэдрүүлэхгүй, харин ч лангуун дээрх ханш болон үйлдвэрлэгчээс нийлүүлж байгаа анхны үнийг 50-350 төгрөгөөр бууруулах боломж, нөөц, гарц, шийдэл бий. Энэ чиглэлээр үйлдвэрлэгчидтэйгээ хамтран ажиллах боломжтой” гэдгийг сайд З.Мэндсайхан илэрхийллээ.
Цар тахал болон дайны уршиг цаашид ч үргэлжлэх төлөвтэй байгаа энэ үед үндэсний үйлдвэрлэгчид эх оронч сэтгэлээр асуудалд хандах, төр хувийн хэвшлээ дэмжсэн олон талт бодлогоо илүү хүртээмжтэй болгох шаардлага үүссэн. Тиймээс өнөөдрийн уулзалтаас гарсан саналаа нэгтгэж, хүнсний бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулахад оролцоогоо нэмэгдүүлэхээр боллоо.
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр11 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Энтертайнмент13 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Нийгэм13 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм14 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм14 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм13 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд12 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ