Нийгэм
Хүүхдүүдийнхээ ам руу нь орох аяга хоолноос төсвийн таналт аа хийж байгаа бол Монгол улсын эмгэнэл

Төсөвт тодотгол хийж, хэмнэх талаар хуулийн төслийг УИХ хэлэлцэж байна. Энэ үеэр цэцэрлэг сургуулийн хүүхдийн хоолны зардлаас 1.4 тэрбум хасах асуудлаар УИХ-ын гишүүн П.Анужин байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, “Үнэндээ тайван аятайхан ярих гээд болохгүй сэдэв юм аа, яагаад гэхээр үр хүүхдийн хоол хүнсний асуудал бол ирээдүйн Монгол хүний эрүүл мэндийн суурь үндсэн асуудал болдог юм аа. Өнөөдөр бид нар хүүхдүүдийнхээ ам руу нь орох аяга хоолноос очиж очиж төсвийн таналт аа хийж байгаа бол Монгол улсын эмгэнэл. Энэ бол эмгэнэл.
Өнөөдөр Монгол улс хорт хавдар, тэр дундаа хоол боловсруулах замын хорт хавдраар дэлхийд тэргүүлж байгаа. Үүний гол учир нь хүүхэд ахуй үеийн амьдралын хоолны буруу хэв зуршил. Тэр дундаа сургууль дээр өгч байгаа болох болохгүй, муу сайн тосонд шарсан пирошки идсэний л гор шүү дээ. Энийг сууриар нь засах ийм сайн хууль хийчхээд түүндээ нийцүүлэх гээд ийм алхам, хэдэн тэрбумаар нь хөгжлийн банкнаас зээл авсан хулгайчуудтайгаа тэ чадахгүй байж 1,4 тэрбумыг хүүхдүүдийнхээ хоолноос харамлаж байна гэдэг бол Монгол улс энэ таналтыг хийж байгаа сангийн яам зохих байгууллагууд хүмүүсийн эмгэнэл. Тийм учраас би энэ хассан дүнг буцааж хэвээр нь оруулах саналыг оруулж байгаа юм.” гэлээ

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.