Нийгэм
Монгол Улс гадаад худалдааны зардлаас 133 сая ам.доллар хэмнэх боломжтой

УИХ-аар Ази, Номхон далайн хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх тухай ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг “НҮБ-аас Ази, Номхон далайн эдийн засаг нийгмийн комиссын 2018 онд хийсэн судалгаанаас харахад Монгол Улс зөвхөн Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийг хэрэгжүүлбэл худалдааны зардлыг 10 орчим хувиар, харин хил дамнасан цаасгүй худалдааг хөнгөвчлөх ерөнхий хэлэлцээртэй хамтатган бүрэн хэрэгжүүлэхэд 30 орчим хувиар бууруулах тооцоо гарсан.
Ингэснээр экспорт болон импортод зарцуулдаг хугацааг 55-60 хувиар бууруулах, экспортын хэмжээг 19 хувиар нэмэгдүүлэх жилд ойролцоогоор 133 сая ам.доллар хэмнэх дэлхийн үнийн гинжин хэлхээнд хамрагдах боломж нэмэгдэнэ. Монгол Улс хил дамнасан цаасгүй худалдааны хэлэлцээрийн зарим зүйл заалтыг түнш орнуудтай хоёр талаар тохирон хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Гаалийн Ерөнхий газар ОХУ-ын гаалийн байгуулллагатай ачааны манифест цахимаар солилцож эхэлсэн. Цаашид статистикийн цахим мэдээлэл, урьдчилсан цахим мэдэгдлийг солилцох ажлууд яриа хэлэлцээний түвшинд явж байна” хэмээн мэдээллээ.

Нийгэм
ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.
Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.
Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.
Нийгэм
25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.
Нийгэм
Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр ангийн 30824, 10 дугаар ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.
Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.
- 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
- 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.