Connect with us

Нийгэм

Нарансэвстэйн боомт дэлхийд гарах хамгийн  дөт зам

Нийтэлсэн

-

М.Даваадулам

Бидний хэдэн сэтгүүлчид Улаанбаатар хотоос Говь-Алтай аймгийн  төвөөр дайран  Хантайширын нуруу, Аж богд, Таянгийн нуруу, Бурхан буудай уул гэх мэт  байгалийн ер бусын гайхалтай  тогтоц бүхий сүрлэг уулсаар хүрээлүүлэн нүдээ баясгаж, сэтгэлээ сэргээн давхисан нь  “Бургастай”, “Нарансэвстэй” боомтын нөхцөл байдлыг  сурвалжилахаар зорин явж буй нь.  Говь-Алтай аймгийн хувьд манай улсын баруун өмнө зүгийн хилийн бүс нутгийн нэлээд хувийг эзэлдэг  төдийгүй,   ховор ан амьтдын өлгий нутаг юм.  Зорьж явсан ажлынхаа  эхний боомт болох  Алтай  сумын нутагт байрлах Бургастай боомтод Аймгийн төвөөс  380 км энхэл донхол замаар хүлгийн шандас сорино гэдэгчлэн автомашиныхаа хурд, хүчийг сорин, шороо тоос татуулан явсаар   ирэх нь тэр. Миний хувьд энд анх удаа ирж байгаа болохоор төсөөлснөөс тэс өөр орчин угтлаа.  Монгол Улсын хилийн байр болох жижигхэн  хоёр давхар шар байшин,  “Монгол Улс 354” гэсэн сүлдэт хилийн багана, бас л өнөөх шороон зам тэгээд л болоо. Дөнгөж хилийн баганы цаад талаас эхлэх   БНХАУ-ын нутаг дэвсгэр рүү  хүнд  даацын бетон  зам, овор томтой хаалга, барилга гээд бүгд   хараа булаана. .  Тэрхэн зуур  Говь-Алтай аймгийн нэг ч  сум” засмал замаар  холбогдож амжаагүй”  гэдэг бодол толгойд  зурсхийн, хачин гунигтай санагдсаныг нуух юун.  Монгол Улсын Засгийн газраас  “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд  “Шинэ сэргэлтийн бодлого” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг гол сэргэлт нь “Боомтын сэргэлт” юм. Энэ ч утгаараа бид зорин ажилласан. Бургастайн боомт ковидын нөхцөл байдлаас болж бараг хоёр жил үйл ажиллагаа нь зогссон гэнэ. Боомт явах зам дагуу нэлээд том хэмжээтэй  овоолго  харагдлаа.  Тэр зуур “энд бага хэмжээний уурхай ажилладаг юм байх даа” гэсэн бодол төрөх тэр зуурт жолооч ах  түүнийг “Алтайн хүдэр” компанийн төмрийн хүдрийн овоолго гэдгийг хэллээ.  Тус компани  төмрийн хүдрийн  баяжмалыг экспортлох эрдэс баяжмалын зориулалттайгаар сүүлийн 10 жил үйл ажиллагаа явуулж байгаа,  өнгөрсөн жилүүдэд хамгийн дээд талдаа 1.7 сая тонн төмрийн хүдрийн  баяжмалыг экспортлосон байна.  COVID-19-ийн нөхцөл байдлаас үүдэж,   боомтын үйл ажиллагаа зогсжээ.  Түүнээс улбаалан 2.5 сая тонн орчим төмрийн хүдрийн баяжмал хуримтлагдсан нь тэр байж. Харин Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-наас эхэлж  хятадын талтай тохиролцож хилийн хөдөлгөөнөө нээж, эхний ээлжинд 30 машинаар төмрийн хүдрийг хилээр гаргахаар болсон юм байна.  Цаашдаа нөхцөл байдал сайжирвал   өдөрт 90 машин болгон нэмэхээр төлөвлөжээ. Бургастай боомтын хувьд зөвхөн  “Алтайн хүдэр” компанийн  төмрийн хүдрийг экспортлох  зориулалттай ажилладаг мэт. Ер нь энэ боомтоор албаны болон амин  хувийн аль нь ч  байсан  хилээр нэвтрэхэд хүндрэлтэй. Бүх зүйлийг нь нэгжиж,  шалгаж иргэдийн оймсыг нь хүртэл тайлж үздэг  гэх. Тиймдээ ч  боомтын хилийн хяналт шалгалтаас залхаж, иргэд ч үйлчлүүлэхээ больсон юм байна. Тийм болохоор энэ боомт яг өнөөдрийн байдлаар  хувийн нэг уул уурхайн компанийн  өмч хэлбэрээр л ажиллаж байгаа гэж хэлэхэд буруудахааргүй байна.  . Түүнчлэн нөгөө талаас Шинжаан Уйгарын нутагт  оршдог гэдэг утгаараа БНХАУ-ын зүгээс төдийлөн анхаарч, эдийн засгийн боломжийг нь нэмэгдүүлэх сонирхол бага байгаатай шууд холбоотой байх.

 БУРГАСТАЙН БООМТ ЗӨВХӨН  “АЛТАЙН ХҮДЭР” КОМПАНИЙН  ТӨМРИЙН ХҮДРИЙГ ЭКСПОРТЛОДОГ  

Аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар: Хил орчмын иргэдийн хувьд энэ боомтоо түшиглэн амьдрал ахуй, арилжаа бизнесээ хөгжүүлж байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн үр өгөөж байна уу  гэдэг асуулттай л үлдэж байна

“ Энэхүү Бургастай боомт нь 1992 оноос үйл ажиллагаа эхлүүлж эхэндээ улирлын чанартай жилийн гурав, зургаа, найм, арваннэгдүгээр саруудад 20 хоногийн хугацаатай ажилладаг боомт байсан. Тухайн түр боомтын журмаар ажиллаж байх үедээ сондгой саруудад нь Хятад улсын талд, тэгш саруудад нь Монголын талд ирж бизнес арилжаа явагддаг ийм онцлогтой боомт байжээ. Монгол Улсын БНХАУ, ОХУ-тай хиллэдэг бүх боомтуудаас үүгээрээ өвөрмөц юм. Үндсэндээ 2005 он хүртэл бүх төрлийн бараа бүтээгдэхүүний арилжаа хийгддэг байв. Бургастай боомтоор орж ирсэн  бензинээр баруун таван аймгаа бүрэн хангадаг, эргээд баруун таван аймгийн ноос ноолуур энэ боомтоороо гардаг байсан. Энэ бүхний цаад үр ашиг нь Говь-Алтайчууд хамгийн хямд өргөн хэрэглээний бараа хэрэглэдэг дээр нь түүхий эд хамгийн үнэтэй байсан гэвч харамсалтай нь 2005 оноос боомтын үйл ажиллагаа зогсонги байдалд орсон. Үүний гол хүчин зүйл нь Шинжаан Уйгарын өөртөө засах орон буюу баруун талдаа тогтворгүй байдал үүссэн гэдэг үүднээс Монголын талын санал хүсэлтээс биш үндсэндээ Хятадын Шинжаан Уйгарын дотоод асуудлаас болж ийм байдал үүссэн. Одоо зорчигч байхгүйтэй адилхан болсон.  Үндсэндээ Алтайн хүдрийн төмрийн хүдрийн экспорт явагддаг, харин  сүүлийн хоёр жилийн хугацаанд тэг зогсолтын байдалтай байгаа. Мөн энэ хил дээр гурав сая орчим тонн төмрийн хүдэр овоорсон.  Хил орчмын иргэдийн хувьд энэ боомтоо түшиглэн амьдрал ахуй, арилжаа бизнесээ хөгжүүлж байсан бол сүүлийн жилүүдэд эдийн засгийн үр өгөөж байна уу  гэдэг асуулттай л үлдэж байна”

Бургастай дахь Гаалийн хорооны дарга Д.Эрдэнэсүх: Хилийн үйл ажиллагааны судалгааг харахад арав орчим иргэд л автомашинаараа  хил гарч ойр зуурын гурил будаа авдаг байсан

“Сүүлийн гурван жилийн судалгаанаас үзэхэд импортын бараа зогсонги байдалд орсон, экспорт гарч байгаа нэртэй боловч 2021 оны 6-9 сарын хооронд  өдөрт хорин машины квоттой л байсан. Энэ нь 1496 гаруй тонн болсон.  Манай боомтын давуу тал нь техник тоног  төхөөрөмж шийдэгдсэн, шилэн кабельтай. Гэхдээ боомтын цогцолборын байдал  хүрэлцээ муу. Гааль дээр нэг тонн төмрийн хүдрийн баяжмалаас  1500 төгрөгийн  бүрдүүлэлтийн хураамж авдаг. Харин улсын төсөвт өөр тооцооллоор ороод явдаг. Хяналтын бүсэд гацсан 2.5 тонн төмрийн хүдрээс дөрвөн тэрбум төгрөгийн бүрдүүлэлтийн хураамж улсын төсөвт орох боломжтой. Нэг тонн төмрийн хүдрийн баяжмал Бургастайн боомтоор гарах үнэ харилцан адилгүй. Учир нь тухайн үедээ аж ахуйн нэгжүүдийн хооронд гэрээ хийгээд үнэ тодорхой болдог гэсэн үг. Бургастай дахь гаалийн хороо 27 албан хаагчтайгаас 17 нь улсын байцаагч. Боомтын үйл ажиллагааг нээх шийдвэртэй холбоотойгоор одоо зургаан улсын байцаагч ажиллаж байна.  Хөгжлийн хөтөч гээд Сангийн яамны төсөвтэй хамтраад орчин үеийн шинэ боомтын зураг төсөл хийж байгаа. Энэ боомт шинээр баригдвал манайх хөгжөөд явах бүрэн боломжтой.  Ер нь хилийн үйл ажиллагааны судалгааг харахад арав орчим иргэд автомашинтайгаа   иргэд л хил гарч ойр зуурын гурил будаа авдаг байсан. Энэ юунаас болдог байсан гэхээр цаадах худалдаа үйлчилгээний цэг бүхий суурин газар нь хилээс алслагдмал, хилийн цэргүүдийнх нь гаалийн  хяналт шалгалт их чанга байсантай холбоотой иргэд тэр бүр явдаггүй гэсэн хандлага ажиглагддаг.  Одоогоор импорт буюу аж ахуйн нэгж байгууллагуудын хөдөлгөөн эргэлт багатай байгаа учраас боомт эдийн засгийн үр өгөөж талаас жаахан дутагдалтай байна ” гэв.  Газар дээр нь ирж нөхцөл байдлыг  нүдээр харж, албаны хүнээс үгийг нь сонссон хүний хувьд энэ боомт иргэдийн хувьд ч эдийн засгийн хувьд ч төдийлөн ач холбогдол багатай санагдсан.

 

Шивээхүрэн, Бургастай боомтын чиглэлд хилийн зурвас дагуу  замын асуудлыг шийдээд Нарансэвстэйг  нээх боломжтой

Эндээс  тус аймгийн Цогт  сумын нутагт орших   “Нарансэвстэй” боомт  хүрэх  Монгол Улсын хилийн  багана дагуух  400 гаруй км зам эхэлсэн юм. Бид “Сарны хөндий” хэмээх ямар ч амьд амьтан, ургамал битгий хэл шувуу ч нисэх боломжгүй их цөлөөр хилийнхээ багана дагуу явах зуурт нөгөө талд их гүрний хөгжлийн нэгээхэн хэсэг нүдний өмнө дурайна. Учир юу гэвээс БНХАУ өөрийн хилийн зурвас дагуу  өргөст тор  татсан байх бөгөөд түүнийхээ дөнгөж цаана зэрэгцүүлээд төмөр хашаа барьсан байх аж.  Түүнчлэн хилийнхээ хашааг дагуулаад  сайжруулсан зам тавьж, хэсэг яваад л камер байршуулж, замаа даган уул уурхайгаа хөгжүүлж байгаа нь харагдана. Энэ дүр зураг хэдэн зуун км үргэлжилнэ, харин манай  талд сарны хөндий хэдэн зуун км үргэлжилнэ. Бид ямартаа ч уул хадаар нэг их тойропгүйгээр бартаатай ч бараг шулуун явсаар Нарансэвстэйн боомтод ирсэн.  Ингэж явахдаа Бургастайн  боомтоос Нарансэвстэй хүртэл хилийнхээ багана  дагуу зам тавих бүрэн боломж байна гэдгийг дарга нар мэдэж байгаа болов уу, гэсэн  бодол замын турш толгойд эргэлдэв. Зам харгуй тавихад ховордсон ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газруудад ямар ч хамааралгүй юм гэдгийг нүдээр үзэж, биеэр туулсан хүнийхээ  хувиар  бүрэн дүүрэн ойлгож авсан юм. Үзээгүй байхдаа бусдын  адил нөгөө л ховордсон ан амьтан, байгалийн үзэсгэлэнт газар, баянбүрд гээд зам тавих боломжгүй гэж бодож байсан нь үнэн. Нарансэвстэй ойртоход нэлээд өндөр шар байшин харагдахад бас л “манай боомтын барилга овоо том харагдаж байна даа” гэсэн юм бодож явтал жолооч ах нөгөө талынх гэж  хэлснээр миний  бодол тэр дороо л унтарсан юм. Буугаад хартал “Бүгд Найрамдах Дундад Ард Улс” гэсэн бичигтэй  дөрвөн давхар шар байшин, түүний хажуугаар хашааны хаалганд тулж ирсэн засмал зам. Зам, байшин хоёр саяхан барьсан мэт шинэхнээрээ, гэтэл барилга нь 1992 онд баригдсан, түүнээс хойш 30 жил болсон гэх. Үүнийг сонссон  миний хувьд атаархах, шар хөдлөх хоёр зэрэгцэн нэг хэсэгтээ дуугарахаас ч дургүй хүрч байв. Энэ хашаа, энэ шар байшингаас цааш 60 км яваад Ази-Европыг холбосон торгоны зам явах аж. Уг торгоны зам нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд Казахстан, Киргизстан, Иран зэрэг  улсыг дамжин европ хүрдэг юм байна.   Бидний хүсээд байгаа Европ хүрэх зам ийм ойрхон байхад энэ боомтоо нээгээд улс эх орныхоо эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх боломж болоцоог төр, засаг маань анхааралдаа аваасай.  Гэтэл манай талд цонх, хаалга, дээвэр гээд авч болох бүх юмыг нь,  саарал тоосгоор барьсан нэг давхар,  хоёр барилга. Нарансэвстэй боомт нь Төв Хятадын Гансу мужтай хиллэн оршиж байгаа. Тиймдээ ч манай талаас хилээ нээж асуудлаа шийдчихвэл БНХАУ-ын зүгээс  боомтын барилга, Алтай сум хүртэлх 500 км засмал замыг  төслийн хүрээнд барих боломжтой гэдгийг аймгийн удирдлагуудад хэлж байж.

Засаг дарга О.Амгаланбаатар: Монгол Улсын баруун бүсийн хөгжлийн гарц нь Нарансэвстэй  боомт юм

ОХУ болон   Украины мөргөлдөөнтэй холбоотойгоор европоос ирэх ачаа  ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжих боломжгүй нөхцөл байдал үүссэн. Гэтэл бид Дундад Ази болон Европтой холбогдох хамгийн дөт замын хажууд байна. 1993 онд Нарансэвстэй боомт хаагдсан бөгөөд түүнээс хойш уг боомтын талаар идэвхтэй санаачилга гаргаж ажиллаагүй байна. Нарансэвстэй боомтын  хаагдсан шалтгаан нь энэ нутаг дэвсгэр мазаалайн гол нутагладаг газар болох  цагаан дэрс,  шар хулс гэсэн баянбүрдүүд байдаг. Тиймээс  энэ боомтоор дамжиж бизнес эрхлэгчид уг говийн дархан цаазат газраар дамжиж боомт дээр ирж байсан учраас байгаль орчныг хариуцсан байгууллага, Улсын аюулгүйн  байгууллагаас  гаргасан хүсэлтээр Засгийн газраас хаасан. Харин өнөөдөр уг нөхцөл байдлыг арилгаж,  баянбүрдийг дайрахгүйгээр,  Баянхонгор аймаг буюу  Шивээхүрэн, Бургастай боомтын чиглэлд хилийн зурвас дагуу  замын асуудлыг шийдээд нээх боломжтой.  Монголын хувьд хойшоо буюу Цагааннуур, Боршоо зэрэг боомтуудтай холбож чадвал хамгийн дөт транзит гарц гарч ирж байгаа юм.  Энэ бүхнийг нөхөх боломжтой, хэд дахин илүү гарц гаргалгааг нээх боомт бол Нарансэвстэй юм” гэдгийг онцлон хэлж байв. .

 

 

 

 

 

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим