Эдийн засаг
Монгол Улс анх удаа рапсын тос экспортлоно
Монгол Улс анх удаа рапсын тос экспортлохоор болсон байна. “Майнд Тэч” ХХК БНСУ-д рапсын тос экспортлох нэг сая 440 мянган ам.долларын үнийн дүн бүхий гэрээнд гарын үсэг зурсныг “Intellinews” мэдээллээ.
Гэрээг БНСУ-ын “Dansuk Industrial” компанийн Монгол дахь төлөөлөгч Т.Буянбадрах, “Сэлэнгэ” үйлдвэрийг төлөөлж тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаяр нар байгуулсан байна. Энэхүү үйлдвэр нь хоногт 300 тонн рапсын үр шахаж, жилд хамгийн багадаа 30 мянган тонн рапсын тос боловсруулах хүчин чадалтай аж. Рапсын тос нь хүний биед ашигтай, органик тос гэдгийг судлаачид тогтоогоод байгаа юм.
Гэрээ байгуулагдсанаар эхний ээлжид 800 тонн рапсын тос экспортлохоор төлөвлөж байгаа гэж “Майнд Тэч” компанийн Гүйцэтгэх захирал онцоллоо.
Түүнчлэн “Сэлэнгэ” үйлдвэр нь цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлснээр БНХАУ зэрэг бусад улсад экспортоо тэлэхээр зорьж байгаа юм байна.
Монгол Улсын хувьд уул уурхайн бус үйлдвэрлэл 2020 онд 3.7 хувиар буураад байв. Харин өнгөрсөн оны эхний улиралд жилийн дүнгээр 11 хувиар өссөн ч оны эцсийн байдлаар ердөө 1.4 хувиар өсжээ.
Үүнээс аж үйлдвэрийн салбарт үндсэн хөрөнгө болон завсрын хэрэглээний импортын доголдолтой холбоотойгоор зогсонги байдал ажиглагдсан гэж Дэлхийн банк онцолж байна.
Монгол Улсын хувьд ийнхүү зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус хүнсний бүтээгдэхүүн буюу рапсын тос экспортлохоор болсон нь ам.долларын хомстлыг арилгах зэрэг эдийн засагт чухал ач холбогдолтой юм.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент12 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд11 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ