Сонин хачин
Худгийн ханан дээрх гар зургууд

Монгол Улсын Eрөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум” үндэсний хөдөлгөөн улс орон даяар амжилттай өрнөж байна. Мөн иргэд, аж ахуй нэгжүүд тус хөдөлгөөнтэй холбоотой сонирхолтой санал санаачлаг дэвшүүлэн ажиллаж байгаа. Үүний нэг тод жишээ, “Аав хүү хоёрын мод тарьж ургуулахын ач холбогдох” бүхий зургийн уралдаан юм.
Тодруулбал, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн X, XVII хорооны Засаг дарга нар хорооныхоо иргэдийг хашаандаа мод тарьж, ургуулах, сэдэл төрүүлэх зорилгоор дээрх зургийн уралдааныг зарлажээ. Тус уралдааны бүтээлүүдийг ус түгээх 913, 539 дүгээр худгийн ханан дээр байршуулсан байна. Хамгийн гол мод тарихын ач тусыг үр хүүхдүүддээ эцэг эх нь ойлгуулан таниулах, цаашлаад аав хүүхдийн хамтын санаачлагыг урамшуулах, халуун дотно уур амьсгалыг бий болгох гээд олон талаараа эерэг нөлөөллийг бий болгосон ажил болж байна гэж тус хороодын иргэд, оршин суугчид ам сайтай байна. Идэвх ч маш өндөр байгаа аж.

Сонин хачин
БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН БӨХӨН УУЛАНД АЛТАН СОЁМБО БҮТЭЭВ

Зэвсэгт хүчний 331 дүгээр ангийн алба хаагчид орон нутагтаа цэрэг-эх оронч үзлийг түгээн дэлгэрүүлэх, сэтгэл зүйн байдалд нь нөлөөлөх зорилгоор Баян-Өлгий аймгийн Бөхөн уулнаа 42 метр урт, 24 метрийн өргөнтэй алтан соёмбыг бүтээсэн байна.
Алтан соёмбыг тус ангийн Уулын нэгдүгээр ротын ажиллагааны офицер, ахлах дэслэгч Д.Даваадоржоор ахлуулсан 15 цэргийн алба хаагч есөн хоногийн хугацаанд гүйцэтгэжээ. Энэхүү бүтээл нь барилгаар жишвэл 15 давхар орон сууцтай дүйцэх бөгөөд алтан соёмбынхоо хүрээг төмрөөр зангидаж, 20 гаруй тонн нутгийн чулуугаар дүүргэсэн байна. Нутгийн иргэд уулчин дайчдыг алтан соёмбо бүтээсэнд талархал илэрхийлж, цэрэг-эх оронч үзлийг түгээсэн бодит ажил боллоо хэмээн онцолжээ.
Нийгэм
ФЁДОР КОНЮХОВ МОНГОЛЫН ГОВЬД 1020 КМ ЗАМЫГ ТУУЛЖЭЭ

Оросын алдарт аялагч, зохиолч, зураач, уулчин Фёдор Конюхов Монгол дахь аяллаа дуусгаад өнөөдөр Улаан-Үд хотод ирлээ. Тэрээр энэ сарын 9-нөөс Говьд “Zubr Trike” гурван дугуйт мотоциклоор аялж, туршилт хийсэн байна.
Түүнтэй хамт аялсан Игорь Головатый “Экстрим нөхцөлд хийсэн туршилт амжилттай боллоо. Хэд хэдэн жижиг хэмжээний осол гарсан ч тэр дор нь засаж байлаа. Бид энэ мотоциклоор өвөл Арктикт аялах юм. Монголын говьд 1020 км-ын зам тууллаа. Өвлийн туршилтаа Казахстанд хийх болсон” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.
Сонин хачин
АДУУНЫ ӨВ СОЁЛЫН БАЯР БОЛНО
