Connect with us

Нийгэм

Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр зам бол Монголын том бүтээн байгуулалт

Нийтэлсэн

-

 Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдийн техник, тоног төхөөрөмж,  монгол инженер техникийн ажилтнуудынхаа хүч хөдөлмөрөөр босгосон юм. Энэ том төсөл, их бүтээн байгуулалтыг монголчууд өөрсдөө хийж бүтээнэ гэхэд итгэхгүй, үгүйсгэж байсан цаг ч бий. Гэвч Монголын төмөр замчид хийж, бүтээж чадна гэдгээ бодитоор харуулж, оюун ухаан, итгэл сэтгэлээ зориулж, өөрсдийн гараар үндэсний хэмжээний бахархлаа бүтээсэн гэдэгтэй хэн ч маргахгүй.

Түүх ингэж эхэлсэн

Монголын төмөр замын түүхийн хуудас 1938 оноос анхлан бичигдсэн байдаг. 1938 онд Улаанбаатар-Налайхын хооронд нарийн төмөр зам тавигджээ. Нийт 43 км-ийн урттай энэ төмөр замын гол үүрэг нь нийслэлийн үйлдвэр аж ахуйн газрууд, байгууллага, хүн амыг нүүрсээр хангах явдал байсан юм. Үүний дараа 1938-1939 онд манай улсын Дорнод хязгаарт цэргийн зориулалттай төмөр зам баригдсан нь одоогийн Эрээнцав-Баянтүмэнгийн төмөр зам бөгөөд Халх голын байлдааны үйл ажиллагаанд стратегийн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

        Харин БНМАУ болон ЗСБНХУ -ын хооронд байгуулсан хамтын ажиллагааны тухай гэрээний дагуу ЗХУ-ын Наушки өртөөнөөс БНМАУ-ын нийслэл Улаанбаатар хот хүртэл тавигдах төмөр замын барилгын ажил 1947 онд эхэлж, 1949 онд Наушки – Улаанбаатарын 400 км урт шугамыг барьж дуусгасан нь Улаанбаатар төмөр замын түүхэн эхлэл болжээ. Дараа нь Зөвлөлтийн хэлэлцээрийн хүрээнд Улаанбаатар-Замын-Үүдийн төмөр замыг барьсан түүхтэй. Ингэж Монгол оронд ган зам зурайн гялалзаж, галт тэрэг хурдлаж эхэлснээр төмөр замын гол шугамыг дагаж гадны соёл, технологи, хүний нөөц нэвтэрч улсын хөгжилд түүхэн эргэлт болсон гэж үздэг билээ. Төмөр замын дагуу хүн амын 80 орчим хувь суурьшиж, дотоодын нийт бүтээгдэхүүний 80 гаруй хувийг үйлдвэрлэдэг тээврийн коридороос эдийн засгийн коридор болтлоо хөгжсөн нь ч үнэн.

Түүх ингэж үргэлжилсэн

Төмөр замд анхаарлаа хандуулж гаргасан Монгол төрийн нэг гол бодлого бол 2010 онд гарсан “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого” юм. УИХ 2010 онд энэхүү бодлогын баримт бичгийг баталж, төмөр зам барих тусгай зөвшөөрөл болон концессийн эрхийг “Монголын төмөр зам” компанид олгосноор Монголын нэрийн хуудас болсон нэгэн шинэ бүтээн байгуулалт эхлэх нь тэр. Энэ бол Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 414,6 км төмөр зам юм. Мэдээж хэрэг, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн төмөр замыг нэг өдөр барья гээд шийдчихээгүй нь тодорхой. Тиймдээ “Монголын төмөр зам” компани 2012 оноос шинэ төмөр зам барих бүтээн байгуулалтаа эхлүүлжээ. Ер нь төмөр замын дотоодын нэгдсэн сүлжээтэй болох асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэн баталж хэрэгжүүлэхтэй холбоотой олон тогтоол шийдвэрийг удаа дараа гаргаж байжээ.  Үүний хүрээнд “Монголын төмөр зам” компани  өмнөх судалгаанд тулгуурлан шинээр өгөгдсөн техникийн даалгаврын дагуу техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг дахин шинэчлэн боловсруулж, ажлын зураг төсөл, холбогдох бусад суурь судалгаа бүгдийг шинэчилж ЗТХЯ-аар батлуулснаар ажлаа эхэлсэн байдаг. Ингэж суурь судалгаагаа нягт нямбай боловсруулж, удаа дараа шинэчлэн сайжруулж байсны үр дүнд жил гаруй хугацаанд шинэ төмөр замтай болсон төдийгүй хамгийн гол нь эхний ээлжинд манай улс дэлхийд тавд орох стратегийн томоохон орд газраа  үндсэн төмөр замын шугамтай холбож чадсан нь том үр дүн гэдгийг онцлох хэрэгтэй.

Төмөр замыг таван зэрэглэлд ангилдаг бөгөөд Тавантолгой-Зүүнбаянгийн төмөр замыг дэлхийн жишгээр тооцож үзвэл манай улс гуравдугаар зэрэглэлийн төмөр зам барьжээ.

 

        Одоо байдал ямар байна вэ?

        “Монголын төмөр зам” ТӨХК нь Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416,1 км төмөр замыг зүгшрүүлэх анхны туршилтаар “Оюутолгой” ХХК-ийн 6482 тонн зэсийн баяжмалыг 2022 оны гуравдугаар сарын 5-ны өдөр амжилттай тээвэрлэжээ. Зүгшрүүлэх тээвэрлэлт амжилттай үргэлжилж байгаа бөгөөд тавдугаар сарын 11-ний байдлаар нийт 1537 вагон буюу 82907,56 тонн ачаа тээвэрлэсэн үзүүлэлттэй байна.

Тухайлбал,

–       -Цогтцэций-Эрээн чиглэлд 6482 тонн зэсийн баяжмал, 9506.20 тонн нүүрс

–       -Цогтцэций-Толгойт чиглэлд 2922.70 тонн утаагүй түлшний түүхий эд

–       -Зүүнбаян-Ханги мандал чиглэлд 168.10 тонн ивүүр мод, 62854.16 тонн төмөр замын барилгын ачаа

–       -Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 128.33 тонн төслийн ачааг тус тус тээвэрлэжээ.

        Үндэсний төмөр замын сүлжээний эхлэл цэг

        Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэрт байрлах Тавантолгойн бүлэг ордоос зүүн тийш Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян өртөө чиглэлд нийтдээ 416.1 км үргэлжлэх Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам нь төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогод тусгагдсан Монголын үндэсний төмөр замын сүлжээний эхлэл зангилаа болж байгаа юм. Үүгээр дараах 8 чиглэлийн төмөр замын трасстай холбогдож, дэлхийн зах зээлд хүрч тээвэрлэлт хийнэ. Үүнд:

  1.   -УБТЗ-ын трасстай Зүүнбаян өртөөгөөр холбогдон, урд чиглэлд Замын Үүд-Эрээн боомтоор
  2.  – УБТЗ-ын трасстай холбогдсоноор хойд чиглэлд Сүхбаатар-Наушки боомтоор
  3.   -Зүүнбаян-Ханги чиглэлийн трасст холбогдон, Ханги-Мандал боомтоор
  4.   -Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн трасст холбогдон, Гашуунсухайт-Ганцмод боомтоор
  5. -Зүүнбүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст Сайншанд-Хөөт чиглэлийн төмөр замаар холбогдсоноор урд зүгт Бичигт-Зүүнхатавч боомтоор
  6.  -Зүүнбүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст холбогдсоноор хойд чиглэлд Эрээнцав-Соловьевск боомтоор
  7.  -Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст Даланзадгад-Нарийнсухайт чиглэлийн төмөр замаар холбогдсоноор урд чиглэлд Шивээхүрэн-Сэхэ боомтоор
  8. -Баруун бүсийн босоо тэнхлэгийн төмөр замын трасст холбогдсоноор хойд чиглэлд Арцсуурь-Цагаантолгой боомтоор тээвэрлэлт хийнэ.

         Яагаад Үндэсний бүтээн байгуулалт гэж нэрлэв?

        100 хувь дотоодын өөрийн хүчээр барьж байгуулагдсан бүтээн байгуулалт. Санхүүжилтийг “Эрдэнэс тавантолгой” ХК гаргаж, төслийг “Монголын төмөр зам” ТӨХК удирдан ажилласан.Төмөр замын доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр Зэвсэгт хүчний жанжин штабын Барилгын цэргийн удирдах газар, харин доод бүтцийн ажлын ерөнхий гүйцэтгэгчээр “Улаанбаатар төмөр зам” ХНН тус тус ажилласан бөгөөд үндэсний 106 компани, аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон юм. Төслийн бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 10,000 гаруй хүн оролцож, 3000 гаруй машин техник дайчлагджээ. Тиймээс төслийн үр ашиг, өгөөжийг дотоодын олон арван мянган аж ахуйн нэгж, байгууллага, иргэддээ хүртээсэн үндэсний бүтээн байгуулалт гэж зүй ёсоор нэрлэгдэнэ.

        Төслийн бүтээн байгуулалтын ажлыг тоо хэмжээгээр илэрхийлбэл:

        -25.1 сая метр куб бүхий төмөр замын далан, ухмалын барилгын ажил

¨              -27 байршилд нийтдээ 2427 урт/метр гүүр

¨              -595 ширхэг ус зайлуулах хоолой болон мал амьтны гарц

¨         -Нэг өртөө, 6 зөрлөгийн барилга байгууламж-Инженерийн бүрэн шугам сүлжээнд холбогдсон 120 айлын орон сууц өртөөнд, 24 айлын орон сууц зөрлөг бүрт

¨             -455,5 км 35 квтын цахилгаан дамжуулах агаарын шугам

¨              -871 км урт шилэн кабель

¨             -842,6 мянган тонн бетон дэр үйлдвэрлэл

¨              -895,3 сая метр куб буталмал чулуун олборлолт

¨              -462,5 км төмөр замын дээд бүтэц

        Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ач холбогдол юу вэ?

        Жилд 15 сая тонн тээвэр хийх хүчин чадалтай, хүчин чадлаа өртгөтгөж 30 сая тонн-д хүргэх боломжтой. Иймд Монгол улсын жилийн экспортыг хэмжээг 15-30 сая тонноор нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Эрдэнэс Тавантолгойн уурхайн экспортын хэмжээг нэмэгдүүлэх, гуравдагч зах зээлд хүргэхийн зэрэгцээ төмөр замын трассын бүс нутагт байрлаж буй бусад уул уурхайнуудын экспортыг дэмжинэ. Энэ бүс нутагт шинээр уул уурхай нээх, тэдгээртэй холбогдох үйлдвэрлэл хөгжүүлэхэд түлхэц болно.

Эхний жилүүдэд УБТЗ-ын гол трасстай холбогдож, цаашид баригдах төмөр замын трассуудтай холбогдсоноор экспортын найман гарцаар дамжин экспортын тээврийг хийж, дэлхийн зах зээлд хүргэнэ. Ингэснээр нэг зах зээлээс хараат байдлаас гарч, 1 худалдан авагч, нэг зах зээлээс хамаарсан үнийн өрсөлдөөнгүй байдлыг алга болгоно.

Автозамтай харьцуулахад тээврийн өртгийг 2 дахин бууруулна.

Төмөр замын трассын дагуу ойжуулалт хийгдэх тул цөлжилтийг бууруулж, элсний нүүдлийг зогсооно.

 Төмөр замын трассын дагуух сум, орон нутаг нь томоохон суурьшлын төв болон хөгжинө.  Хүн амын суурьшил дагасан хөнгөн болон хүнд үйлдвэр хөгжинө.

Төмөр зам бүрэн хүчин чадлаараа ажиллах үед 1200 орчим ажлын байр бий болно.

Төмөр замаар зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн бус хүнс, мал аж ахуйн салбар, арьс ширний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн тээвэрлэгдэх ба орон нутгийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнийг УБ, дэлхийн зах зээлд хүргэнэ, орон нутгийн иргэд, аж ахуйн нэгж УБ, гадаадаас шаардлагатай бараагаа хямд үнээр тээвэрлэн авчирч хэрэглэнэ.

Орон нутгийн төсөвт төвлөрүүлэх татварын хэмжээ хэд арав дахин нэмэгдэж, орон нутгийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна.

    Ийм ирээдүйтэй их бүтээн байгуулалтыг монголчууд өөрийн гараар бүтээгээд байна. Энэ шинэ төмөр замын үйл ажиллагаа эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд 13.5 их наяд төгрөгийн орлого олно гэдгийг хэдийнэ тооцоолжээ.

Улаанбаатар /МОНЦАМЭ/.                                                                        

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

ЭХЭМҮТ-ийн Хүүхдэд элэг шилжүүлэн суулгах баг, УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах хамтарсан багийнхан Монгол Улсад хамгийн бага буюу нэг настай хүүхдэд амьд донороос элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ.

Энэ удаагийн хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний онцлог нь Монгол Улсад хамгийн бага настай буюу 1 настай хүүхдэд Амьд донороос элэг шилжүүлэн суулгасан аж.

Цаашид ЭХЭМҮТ нь 1 наснаас дотогш, бага сартай, бага жинтэй хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээний шинэ технологийг нэвтрүүлж, төвлөрөлийг сааруулах, гадаад эмчилгээний урсгалыг багасгахаар ажиллаж байна.

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийтэлсэн

-

Нийтэлч

Энхтайваны өргөн чөлөө буюу 25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замын 1, 2 дугаар эгнээг шинэчлэн засварлаж байна. Тодруулбал, тус замыг 4.8 метрийн өргөнтэй зорж, рейсаклерын техник хэрэгсэл ашиглан 0.25 метрийн зузаантайгаар 6 хувийн цементээр бэхжүүлэн суурь хучилт хийж байна.

 

Дэлгэрэнгүй ...

Нийгэм

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийтэлсэн

-

Нийтэлч

​Монгол хэл бичгийн шалгалтад 84969 шалгуулагч шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тодруулбал, шалгалтад 12 дугаар ангийн 39164, 11 дүгээр  ангийн 30824, 10 дугаар  ангийн 12909 сурагч мөн өмнөх оны төгсөгч 2108 гаруй шалгуулагч бүртгүүлсэн байна. Шалгалтыг улсын хэмжээнд 52 шалгалтын төвд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байгаа аж. Шалгалтын комисс болон зохион байгуулах багт нийт 3301 багш ажилчид ажиллана.

Шалгуулагч нь бүртгэлээ баталгаажуулсны дараа БҮТ-өөс зарласан хугацаанд өөрийн бүртгэлийн дугаар болон нууц үгийг ашиглан ”суудлын хуваарь”-аа, www.eyesh.eec.mn  цахим хуудасны “шалгуулагчийн булан”-аас хэвлэн авна.

  • 2025.04.18-ны 10:00-11:40 цагт 12-р анги,
  • 2025.04.19-ний 10:00- 11:40 цагт 11-р анги, 14:00-15:40 цагт 10-р ангийн сурагчид хамрагдана.

Дэлгэрэнгүй ...
Сутралчилгаа
Нийгэм2 өдөр өмнө

ЭХЭМҮТ-д нэг настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай хийлээ

Улс төр2 өдөр өмнө

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

Нийгэм2 өдөр өмнө

25 дугаар эмийн сангийн уулзвараас Амарсанаагийн гудамжны уулзвар хүртэлх зорчих хэсгийн урд талын замыг шинэчилж байна

Нийгэм2 өдөр өмнө

Өнөөдөр монгол хэл, бичгийн шалгалт эхэллээ

Нийгэм2 өдөр өмнө

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэргэдэх шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөл хуралдлаа

Нийгэм2 өдөр өмнө

АТГ: “Үндэсний энгийн гадаад паспорт олгох, эзэмших, хадгалах журам”-ыг хянав

Улс төр2 өдөр өмнө

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг хэлэлцэв

Нийгэм2 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 590 тохиолдол бүртгэгдлээ

Улс төр3 өдөр өмнө

Засгийн газрын дотоод үнэт цаас амжилттай арилжаалагдлаа

Улс төр3 өдөр өмнө

“Бонд форум-2025” өндөрлөлөө

Улс төр3 өдөр өмнө

“Цагаан алт” үндэсний хөтөлбөрийн дүнд жилд хоёр сая гаруй хос гутал үйлдвэрлэдэг болно

Нийгэм3 өдөр өмнө

Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүллээ

Нийгэм3 өдөр өмнө

Ebarimt системийг хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дөрвөн сум болон хилийн боомтууд шилэн кабельд холбогдоогүй байна

Улс төр3 өдөр өмнө

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны хурал болж байна

Нийгэм3 өдөр өмнө

Зөвшөөрөлгүй гүүрийг буулгаж 180 метр үерийн хамгаалалтын даланг шинээр барьж байна

Эдийн засаг3 өдөр өмнө

Үхрийн цул махны үнэ өсөж 22947 төгрөг болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Гэр бүлийг дэмжих бодлогодоо хүн ам зүйн асуудлыг голлон анхаарна

Улс төр3 өдөр өмнө

“Бонд Форум-2025” ёслол боллоо

Нийгэм3 өдөр өмнө

АТГ: Иргэн, хуулийн этгээдээс 80 өргөдөл, гомдлыг хүлээн авав

Нийгэм3 өдөр өмнө

Ховд аймагт 3.5 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Нийгэм3 өдөр өмнө

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 564 болжээ

Нийгэм3 өдөр өмнө

Баянзүрх дүүрэгт шар өвс шатсаны улмаас 12 га талбай өртөж шатжээ

Нийгэм3 өдөр өмнө

“Сэлбэ” нэгдсэн эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх агуулахын барилгыг ашиглалтад орууллаа

Нийгэм4 өдөр өмнө

Ховд голд живж байсан хүүгийн амийг аварсан О.Сүлдийг “Шударга журам” медалиар шагнажээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Улс төр4 өдөр өмнө

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа

Нийгэм4 өдөр өмнө

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав

Нийгэм4 өдөр өмнө

Дэлхийн хотуудын хамтын ажиллагааны олон улсын хурал эхэллээ

Улс төр4 өдөр өмнө

Б.Жавхлан: Нүүрсний экспорт 1.9 сая тонноор нэмэгдэж валютын нөөц 5.2 сая ам.доллар боллоо

24 баримт6 жил өмнө

“MCS” хэмээх эзэнт гүрний эцэг болсон Ж.Оджаргалын 24 баримт

Эдийн засаг4 жил өмнө

“Гоо брэнд”-ийн онцлох 24

Бусад4 жил өмнө

ХӨГШРӨЛТИЙН ЭСРЭГ ХАМГИЙН ҮР ДҮНТЭЙ ТАРИЛГА ЭМЧИЛГЭЭ БОЛ SMART PRP

24 баримт6 жил өмнө

М.Энхболдын улс төрд сойсон тод од

Бусад6 жил өмнө

Хагасайн өдөр буюу бямба гаригт Улаанбаатарт бороо орно

Улс төр5 жил өмнө

Р.Батжаргал: Анхны жил 23-хан сая төгрөг өгч, нүүр улайлгаж байлаа. Одоо гуйхаа ч больсон

Эдийн засаг5 жил өмнө

ЭТТ ХК: Нэг сая орчим иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг шилжүүлээд байна

Энтертайнмент4 жил өмнө

Д.Пүрэвдорж:  Чингис шүлэг

Улс төр6 жил өмнө

М.Энхболд албан тушаалаасаа огцрохоор болжээ

Энтертайнмент6 жил өмнө

Нүцгэн төрхөө дэлгэцнээ мөнхөлсөн Б.Батмаагийн гэрэл зургаас

Энтертайнмент6 жил өмнө

Харбины мөсөн баримлын тэмцээнд Монголын баг түрүүлжээ

24 баримт3 жил өмнө

Тэргүүн хатагтай Баттулга асан Анжелика

Улс төр6 жил өмнө

Гэрлийн хурдаар хөрөнгөжсөн Ж.Мөнхбатын дараагийн нууц байшин

Энтертайнмент6 жил өмнө

Дуучин А.Түмэн-Өлзий нөхрөөсөө салж, ганц бие болсноо зарлалаа

24 баримт6 жил өмнө

Дуучин А.Хишигдалай /24 Фото/

Улс төр6 жил өмнө

С.Эрдэнэ ерөнхий сайд болно…

Дэлхий дахинд5 жил өмнө

Хятад муур, нохой, сарьсан багваахай зардаг захуудаа нээж эхэллээ

Нийгэм6 жил өмнө

Бодь группийн Л.Болдхуяг, Богд банкны гүйцэтгэх захирал Г.Саруул нарын офшор данс ил боллоо

Улс төр6 жил өмнө

Ж.Батзандан амаа барив

24 баримт6 жил өмнө

Жүжигчин Цэрэнболд: “Нэр алдарт хүрлээ гээд эхнэрээ солидог, голдог эр хүн би биш

Улс төр6 жил өмнө

Сахал Бат-Эрдэнэ Дамбын Хишгээд базуулжээ

Бусад6 жил өмнө

Э. Бат-Үүл, М.Сономпил нарын хэрэг шүүхэд шилжжээ

Улс төр6 жил өмнө

У.Хүрэлсүх дөрвөн гишүүнд УИХ-ын дарга болох санал тавьжээ

Бусад6 жил өмнө

Өнөөдрийн халуухан зургууд… 18+

Улс төр6 жил өмнө

Говь-Алтай аймгийн ИТХ-ын даргын суудлыг булаасан Л.Батжаргал ял сонсох бололтой

Нийгэм6 жил өмнө

Ус, дулааны төлбөр дээр хууль бус төлбөр нэмдэг байсныг илрүүлжээ

Нийгэм6 жил өмнө

Засгийн газрын 182 дугаар тогтоолтой холбогдуулан Нийслэлд мөрдөгдөх Хан-Уул дүүргийн Газрын үнэлгээний бүсийн хил хязгаарын санал авч байна

Энтертайнмент6 жил өмнө

Маргааш “АЛУНГОО-2018” цомын эздийг өргөмжилнө

24 баримт5 жил өмнө

Өвгөн партизаны ач хүүд  цулбуураа атгуулсан алтайчууд

Улс төр6 жил өмнө

Б.Чойжилсүрэн гишүүн хувийн бизнестээ 19 тэрбум төгрөг завшсан уу?

Бусад2 сар өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах талаар мэдээлэл өгч байна

Улс төр2 сар өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна /шууд/

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм7 сар өмнө

“Улаанбаатар хот-Духуа инженеринг дэд бүтцийн хөгжлийн форум” эхэллээ

Нийгэм8 сар өмнө

Багануур дүүрэгт 50 мВт хүчин чадалтай Батарей хураагуурын станц барих ажлыг эхлүүллээ

Нийгэм10 сар өмнө

Уяанаасаа алдуурсан нохой 7-8 насны 2 хүүхдийг хазаж гэмтээсэн байна

Нийгэм10 сар өмнө

74 ширхэг түүх соёлын болон бурхан шашны эд өлгийн зүйл хулгайлсныг илрүүллээ

Бусад11 сар өмнө

Нэр дэвшигчдийн бүртгэл, сонгууль зохион байгуулалтын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ

Эдийн засаг11 сар өмнө

Монголбанкнаас Мөнгөний бодлогын шийдвэрийг танилцуулж байна

Нийгэм1 жил өмнө

Гал түймрийн аюулаас сэрэмжлэхийг онцгойлон анхаарууллаа

Эдийн засаг1 жил өмнө

Даатгалын тухай хуулийн төслийг шинэчилж, осол гамшгийн үед төсвийн мөнгөөр хохирол барагдуулдаг байдлыг багасгана

Бусад1 жил өмнө

Хөгжлийн банкны “Самурай” бондын өрийг хугацаанд нь төлж барагдуулахтай холбоотой өрийн дэвтэрт гарын үсэг зурж байна

Бусад1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдал, эмнэлгийн тусламж үйлчилгээнд тулгарч буй асуудлын талаар

Нийгэм1 жил өмнө

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлыг танилцуулж байна

Бусад1 жил өмнө

Нийслэлийн нийтийн тээвэрт хийсэн парк шинэчлэл, худалдан авалтуудын материалыг АТГ-т шалгуулна

Нийгэм2 жил өмнө

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Бусад2 жил өмнө

Олон тооны мал хулгайлах гэх хэргийн шүүх хуралдаан болж байна

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх гэм буруугийн шүүх хурал 45 дахь өдрөө үргэлжилж байна

Нийгэм2 жил өмнө

Хөгжлийн банкны шүүх хурал 40 дэх өдрөө үргэлжилж байна

Улс төр2 жил өмнө

Гэрэгэ бондын төлбөрийг бүрэн төлж барагдууллаа

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Бусад2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /шууд/

Нийгэм2 жил өмнө

“Хөгжлийн банк”-ны гэх эрүүгийн хэргийн шүүх хуралдаан /ШУУД/

Улс төр2 жил өмнө

Ж.Ганбат: Онцгой дэглэм тогтоосноос хойш нүүрс экспорт 2 дахин борлуулалтын орлого 3,9 дахин өссөн

Бусад2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Эдийн засаг2 жил өмнө

МОНГОЛБАНК: Бодлогын хүүг хэвээр хадгалах шийдвэр гаргалаа

Улс төр2 жил өмнө

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна

Сав шим