Эдийн засаг
Иргэний нисэхийн салбар хэмнэлтийг эхлүүллээ
Иргэний нисэхийн салбар хэмнэлтийн горимд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан ИНЕГ-ын удирдлагуудын шийдвэрээр газар, хэлтсийн дарга нар албаны автомашин унадаг байсныг болиулсан. Харин дарга нарын унадаг байсан туулах чадвар сайтай том оврын автомашиныг инженер техникийн ажилтнуудын тав тух, аюулгүй байдал, ажил үүргээ хурдан шуурхай, саадгүй гүйцэтгэх боломжоор хангах зорилгоор албаны хэрэгцээнд шилжүүлж эхэллээ.
Тодруулбал ИНЕГ-ын дарга С.Мөнхнасан “Land Cruiser 200”, “Land cruiser 76” загварын хоёр автомашиныг ИНЕГ-ын харьяа Холбоо навигаци ажиглалтын албаны хамт олонд хүлээлгэн өглөө. Тэрбээр энэ үеэр “Бид цаашид инженер техникийн ажилтнуудынхаа аюулгүй байдалд илүү их анхаарч ажиллана. Дарга нь том оврын автомашин унадаг биш инженер техникийн ажилтан нь сайн машин унадаг байх болно. Үүний эхлэл болгон, Холбоо навигаци ажиглалтын албаны хамт олонд энэхүү автомашинуудыг гардуулж байгаадаа таатай байна. Мөн газрын даргын унаж байсан Patrol, дэд даргын унаж байсан Lexus 570 гэсэн хоёр автомашиныг албаны технологийн үйл ажиллагаанд зориулан шилжүүлж өгөхөөр Төрийн өмчийн хороонд хүсэлт явуулсан” гэлээ. Энэхүү автомашинуудыг инженер техникийн ажилтнууд өдөр тутмын болон хөдөө орон нутагт томилолтоор ажиллахдаа ашиглах юм.
Мөн энэ үеэр Монгол Улсад Нисэх хүчин үүсч хөгжсөний түүхт 97 жил, Нисэхийн холбооны алба үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан, зарим албан хаагчдад шагнал гардууллаа. ЗТХЯ-ны Хүндэт жуух бичгээр ААЧУХ-ийн технологич инженер М.Отгонжаргал, ХХ-ийн Өгөгдлийн холбооны тасгийн ахлах инженер Т.Сутай нарыг, ИНЕГ-ын Жуух бичгээр ТТИХ-ийн технологич инженер Б.Ернар, ХХ-ийн Өгөгдлийн холбооны инженер Ж.Ариунбат, ХХ-ийн радио холбооны инженер Н.Цогбаяр, НХ-ийн навигацийн инженер Б.Ундрал, НХ-ийн навигацийн инженер Б.Батсуурь, ААХ-ийн РЛТ-ийн ахлах инженер Б.Зориг, ААХ-ийн автоматжуулалтын системийн инженер Г.Мөнхбаяр, ЦХХ-ийн радиолокаторын цахилгаан тэжээлийн ээлжийн инженер В.Ядамрагчаа, СХХ-ийн хангамжийн мэргэжилтэн Б.Хонгорзул нарыг шагналаа.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.
-
Улс төр9 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм11 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент10 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм11 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм11 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм11 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ