Эдийн засаг
Тэтгэвэр 24-30 мянган төгрөгөөр нэмэгдэнэ
Засгийн газрын энэ сарын 16-ны өдрийн ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг ирэх сарын 1-нээс нэмэхээр шийдвэрлэсэн билээ. Нийгмийн даатгалын сангаас одоогоор 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авдаг юм байна.. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болжээ. Ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг болж байгаа ажээ. Сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байгаа гэнэ.
Эдийн засаг
“Moody’s” агентлаг Монгол Улсын зээлжих зэрэглэлийг ”В2,тогтвортой” хэмээн үнэллээ
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой” ХК дотоодын зах зээлд гаргасан бондын төлбөрөө бүрэн төлж барагдуулжээ
Эдийн засаг
Монголбанк: Аравдугаар сард 1.9 тонн үнэт металл худалдан авлаа
Монголбанк 2024 оны 10 дугаар сард 1,902.5 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 14.1 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 0.6 хувиар буурсан үзүүлэлт байна.
Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 670.9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 1,085.7 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны 10 дугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 292,856.04 төгрөг байв.