Нийгэм
“Авахгүй бол яах гэж үздэг юм” гэдэг бүдүүлэг худалдагч нар соёлжъё!
Хүмүүст өөрөө өөртөө үйлчилдэг дэлгүүрээс бусад хувиараа лангуу түрээслэгч болон захаар үйлчлүүлэхэд төвөгтэй ч юм уу эвгүй байдалд оруулдаг соёлын доголдолтой нэг асуудал үүсдэг.
Энэ юу вэ гэхээр нэг тасгийн бүх худалдагч нар ижил бараа зарж байгаа үед “манайхаас ав, манайхаас ав” гээд тал талаас бараагаа сурталчилж, авахгүй бол араас амандаа үглээд үлддэг үйлдэл танд нэг л танил санагдаж байгаа байх.
Жишээ нь махны тасаг дээр гэхэд хүмүүс өөрсдийн хоол хүнсний асуудалд чухал нухацтай хандаж аль болох эрүүл, чанартай мах авахыг бодно. Энд гайгүй мах байна уу даа гэхэд цаад лангуу дээр нь арай дээр мах байвал хэрэглэгч тэрийг нь сонгож авна шүү дээ.
Харин эхний лангуу нь дээр байсан худалдагч нөгөө худалдагч руу гаа хялайж хараад худалдан авагчийг “Авахгүй бол яах гэж үздэг юм” гэх мэтээр элдвийн үгээр хэлж хоцордог. Энэ үзэгдэл, хүнс хувцас бараа гээд аль алинд ч элбэг гардаг. Гэтэл гаднын соёлтой оронд дэлгүүрээр нь ямар ч бараа худалдан аваагүй гарсан ч гэсэн ижил эелдэг хандаж, манайхаар дахин үйлчлүүлээрэй гээд инээмсэглэн үддэг байна.
Хэдий манай улсын худалдаа үйлчилгээний салбар хөгжиж, худалдагч нар нь соёлжиж байгаа ч хувиараа худалдаа эрхэлдэг худалдагч нар иймэрхүү хэл ам гаргадаг бүдүүлэг үйлдлээ зогсоомоор байна. Ямар ч хүн сэтгэлд сэвтэй худалдан авалт хийхийг хүсэхгүй.Юу авахаа сонгох нь худалдан авагчийн шийдвэр шүү дээ. Бусдад сайн үг хэлж, сайхан хандаж үйлчилгээний соёлтой байх нь эргээд худалдан авагч татах шалтгаан болно.
М.Уянга
Нийгэм
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
Арваннэгдүгээр сарын 26-нд буюу Мягмар гарагт Улс тунхагласны баяр тохионо. Тухайн өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.
Нийгэм
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
Нийгэм
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 39 суманд аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлага бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 13 иргэний амь насыг авран хамгаалсан.
Нийт дуудлагын 96 нь гал түймэр, 18 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.
-
Улс төр10 цаг өмнө
“Анхдугаар Үндсэн хуулийн мөн чанар, агуулга, ач холбогдол” сэдвээр улс орон даяар хичээл зааж байна
-
Нийгэм12 цаг өмнө
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд улсын начин Л.Энхсаруул түрүүллээ
-
Энтертайнмент11 цаг өмнө
Циркийн уран нугараач Э.Лхагва-Очир Алтан цомын эзэн боллоо
-
Энтертайнмент11 цаг өмнө
“Болор цом-42” наадамд оролцох найрагчдын нэрс тодорлоо
-
Нийгэм12 цаг өмнө
Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй, улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой
-
Нийгэм12 цаг өмнө
Аюулт үзэгдэл, ослын 115 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэжээ
-
Нийгэм12 цаг өмнө
Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна
-
Дэлхий дахинд10 цаг өмнө
АНУ-ын зарим мужид цас, бороо холилдон орж, хоёр хүн амь насаа алджээ