Нийгэм
“Эрдэнэт үйлдвэр” Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой тохионо
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тээвэр ложистикийн төвийн Зүтгүүрийн депогийн 30 жилийн ой энэ сарын 22-нд тохионо. Тус байгууллага түүхт ойгоо угтаж, УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, галт тэрэгний хөдөлгөөний найдвартай ажиллагаа, тээвэрлэлтийн шуурхай байдлыг хангах чиглэлээр олон ажил хийж байна.
Тухайлбал, Эрдэнэт өртөөний Эрдэнэт депо, Ачаа тээврийн, Хөдөлгөөний, Замын хэсгийн ажилчидтай уулзалт хийж, харилцан туршлага солилцсон бөгөөд тэднийг Эрдэнэт үйлдвэртэй танилцуулжээ. Түүнчлэн УБТЗ ХНН-ийн хойд хэсгийн Сэлэнгэ, Зүүнхараа, Дархан, Шарын гол, Хөтөл, Эрдэнэтийн Дулааны цахилгаан станц, Тээвэр ложистикийн албаны Зүтгүүрийн баг, Сэлгээний бригадуудын хооронд мэргэжлийн ур чадварын тэмцээн зохион байгуулсан байна.
Нийгэм
“Эрдэм хакатон-2024” тэмцээний шилдэг төслүүд шалгарлаа
“Монголын Инновацын 7 хоног”-ийн хүрээнд “Эрдэм хакатон-2024” тэмцээн 6 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Орхон аймагт Эрдэнэт үйлдвэрийн Захиргааны II байранд болсон юм. Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар, Эрдэнэт хот, Булган аймгаас нийт 34 төсөл бүртгүүлжээ. Үүнээс хоёрдугаар шатанд 20 төсөл тэнцэн эцсийн шалгаруулалтад өрсөлдөж, шилдэг 3 төсөл шалгарлаа.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын нэрэмжит 20 сая төгрөгийн грантын эзнээр хүнсний аюулгүй байдлыг сайжруулахад чиглэсэн газарзүйн байршил, бүс нутгийн онцлогт зориулан шинээр загварчилж бүтээсэн “МОНГОЛ ПАССИВ ХҮЛЭМЖ” төслөөрөө биогенетикч Г.Батбуян шалгарав.
Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчийн нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг цусан дахь глюкозын хэмжээг тогтворжуулах үйлчилгээтэй, ургамлын гаралтай биологийн идэвхт уусдаг бэлдмэл үйлдвэрлэх “АНТИ САХАР-4” төсөл (Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн судлаачид);
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын нэрэмжит 10 сая төгрөгийн грантыг арьс шир, ноос, нэхмэл бүтээгдэхүүнийг угаах, эмульсжүүлэх үйлчилгээтэй эх орны нөхөн сэргээгдэх түүхий эд буюу рапсын тосноос гарган авсан гадаргуугийн идэвхт бүтээгдэхүүн үйлдвэрлэх “BUBBLE TECH” төсөл (ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн судлаачид) тус тус хүртсэн.
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Эрдэнэт-Шинжлэх Ухаан технологийн парк, “Стартап Монгол “ТББ ажиллажээ.
Нийгэм
Эрүүл мэнд, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хорхе Альберто Феррер Родригесыг хүлээн авч уулзан, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Улаанбаатар хотын өнөөгийн хөгжил, цаашдын хөгжлийн бодлогын талаар танилцуулав.
Хотын дарга Х.Нямбаатар “Улаанбаатар хотыг иргэдэд ээлтэй, ногоон хөгжлийг түүчээлсэн, ухаалаг хот болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн эрүүл аюулгүй, сайн засаглалтай, эдийн засгийн чадамжтай, бизнесийн таатай орчныг хотод бүрдүүлнэ. Мөн Куба улсын үндэсний баатар Хосе Мартын нэрэмжит 52 дугаар сургуулийн гаднах талбайг стандартын дагуу тохижуулна” гэдгийг онцлов.
Нийслэл хот болон Куба улс цаашид эрүүл мэнд, худалдаа үйлчилгээ, аялал жуулчлал, биотехнологийн салбарт хамтран ажиллахаар санал солилцов.
Нийгэм
УБЦТС-ын баруун талын авто замыг хааж засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ
Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, УБЦТС-ын баруун талын авто зам /Таван богд группын уулзвараас Ривер стоун хотхоны уузвар хүртэлх/ авто зам засвар, шинэчлэлтийн ажлыг 2024 оны 05 сарын 03-ны өдрийн 23:00 цагаас 2024 оны 05 сарын 05-ны өдрийн 08:00 цагийн хооронд хааж авто замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.
Тус ажлын хүрээнд: Хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, Тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийж гүйцэтгэнэ. Мөн хэвтээ тэмдэглэгээ болон босоо тэмдэг суурилуулах ажлууд хийгдэнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.
-
Нийгэм23 цаг өмнө
Ховд аймгийн Дарви суманд газар хөдөллөө
-
Нийгэм23 цаг өмнө
Орон нутагт нислэг үйлдэх хоёр дахь CRJ-700 “Мазаалай” агаарын хөлгөө хүлээн авлаа
-
Нийгэм18 цаг өмнө
Интерполын “Улаан булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг “шувуу” ажиллагааны хүрээнд баривчлан, албадан авчирлаа
-
Нийгэм17 цаг өмнө
Иргэний шилжилт хөдөлгөөнийг түр зогсоолоо
-
Нийгэм21 цаг өмнө
Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ
-
Нийгэм23 цаг өмнө
ЦЕГ: 444 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ
-
Спорт21 цаг өмнө
Улсын заан Л.Сүрэнжав нарын нэрэмжит бөхийн барилдаанд аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр түрүүллээ
-
Улс төр22 мин өмнө
ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Сайа Мау Пиукалаг хүлээн авч уулзлаа